Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Оросын нефть хямдарч Ази, Африкийн импорт дээд хэмжээнд хүрлээ Ази, Африкийн орнуудын Оросоос хямд нефть худалдаж авах нь өнгөрсөн онд огцом өсч, нийт газрын тосны импорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Европын Холбоо болон “Их Долоо”-гийн орнууд хориг арга хэмжээ авсаны дараа Орос өнгөрсөн жил нефтийн экспортын дийлэнх хэсгийг Ази, Африк руу чиглүүлж чадсан юм. 
АВСТРАЛИЙН ҮНДЭСНИЙ ӨДӨР  Улаанбаатар хот. Австралийн албан ёсны үндэсний өдрийг жил бүрийн 1 дүгээр сарын 26-нд тэмдэглэдэг бөгөөд энэ баяр нь Австрали Улсын үндэстний олон янз байдлыг онцолсон баярын өдөр юм. Дэлхий дахинд байгаа австраличууд гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо нэгдэж, "Тунгаах, Хүндэтгэл. Тэмдэглэх.'" урианы дор цугларан тэмдэглэдэг бахархлын өдөр юм. 
Австралийн экспортын далайн боомтууд хар салхины аюулд өртөж байна “Киррили” хар салхи Австралийн Квинсланд муж руу чиглэж байгаа нь далайн боомтын операторуудыг сандаргаж байна. Уг хар салхи 1 дүгээр сарын 24-25-нд Квинсландын далайн эрэг болон ойролцоох арлуудад хүрэх төлөвтэй байна. Австралийн хамгийн том нүүрсний нөөцтэй Bowen Basin газрын ойролцоох нүүрсний боомтууд хар салхинд хамгийн их өртөх төлөвтэй байна гэж Argus зах зээлийн судалгааны компани мэдээллээ.
Дэлхийн хөнгөн цагааны үйлдвэрлэл Хөнгөн цагааныг хэрхэн хийдэг вэ? Хөнгөн цагаан бол шар айрагны лаазнаас эхлээд онгоцны эд анги хүртэл байдаг бидний хамгийн өргөн хэрэглэгддэг металлуудын нэг юм.
“Степ Голд” компани Сэлэнгэ аймаг дахь “Бороо Голд”-ыг худалдан авна  Монголын алтны үндсэн ордын томоохон төсөл хэрэгжүүлж буй  “Степ Голд” компани Сэлэнгэ аймгийн Мандал суманд ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг “Бороо Голд” ХХК-ийг худалдан авснаар жилийн олборлолтоо гурав дахин нэмэгдүүлж, улсын хэмжээнд хамгийн том алт үйлдвэрлэгч болохыг зорьж байна.
С.САНЖДОРЖ: ОЮУТОЛГОЙ ТӨСӨЛ МОНГОЛД УУЛ УУРХАЙН АЖИЛЧДЫН НЭГЭН ШИНЭ ҮЕИЙГ БҮТЭЭСЭН Дэлхийд Монголыг таниулсан нэгэн нэрийн хуудас нь “Оюу толгой” компани. Манай сэтгүүлийн ярилцлагын хойморт дэлхийн хэмжээний энэ ордыг анх нээлцсэн Оюутолгойн хүндэт дэд Ерөнхийлөгч
Т.БАТТУЛГА: “BUILD MONGOLIA 2024” ЭНЭ ОНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН САЛБАРУУДЫН ХАМГИЙН ТОМ, ХАМГИЙН ДАЛАЙЦТАЙ, ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ҮЗЭСГЭЛЭН БАЙХ БОЛНО Жил бүрийн 4 сард уламжлалт ёсоор зохион байгуулагддаг бүтээн байгуулалт, дэд бүтцийн салбарын  үзэсгэлэн болох Build Mongolia 2024 энэ оны 4 сарын 24-26-ны өдрүүдэд Steppe Arena буюу Мөсөн өргөөнд зохион байгуулагдана.  Үзэсгэлэнгийн зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар “Экспо Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Т.Баттулгатай ярилцлаа. 
ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ НЬ ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН Монголын уул уурхайн компаниуд хариуцлага дор нэгдсэн нэг кодтой болсон нь Кодекс
МАК Евро Цемент үйлдвэр 187.8 сая ам.долларыг гадагш урсахаас сэргийлээд байна Дэлхийн дулаарал болон бусад хүчин зүйлсээс шалтгаалсан байгалийн давагдашгүй хүчин зүйлс, гамшгуудаас урьдчилан сэргийлэхийн тулд барилгын чанар, стандартыг нарийн мөрдөх хэрэгцээ шаардлага улам өсөж байна.  Цемент бол тухайн барилгын чанар, насжилтыг тодорхойлдог гол бүтээгдэхүүн. Дотооддоо томоохон үйлдвэрүүдтэй болсон хэдий ч манай улс БНХАУ-аас цемент импортолж, чанарын асуудал байнга сөхөгдөж байна.
Серби улс “Рио Тинто”-той литийн төсөлд хамтрахыг эрмэлзэж байна Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич лхагва гарагт  “Рио Тинто” компанитай тус улсад хэрэгжүүлж буй литийн төслийн талаар  ярилцаж, хамтран ашиглахыг хүсэж байгаа гэдгээ илэрхийллээ.
Австрали улс 2020 оноос хойшхи хамгийн их хэмжээний зэсийн баяжмал Хятад руу экспортоллоо Австрали улс өнгөрсөн 11 дүгээр сард Хятад руу 44.5 сая ам.долларын үнэ бүхий 27500 тонн зэсийн хүдэр, баяжмал экспортолжээ
Засгийн газраас 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгох шийдвэрийг гаргажээ Өнгөрсөн хугацаанд эрдэмтдийн гаргасан судалгаа бий. Улаанбаатар хотод нийт хүн амын 47%, хөдөө 53%, худалдаа үйлчилгээний 80% нийслэлд, Дотоодын Нийт Бүтээгдэхүүний/ДНБ/ 63% -ийг Улаанбаатараас бүрдүүлдэг. Үүнээс харахад зөвхөн Улаанбаатарт хөгжил явагддаг. Хөдөө орон нутаг хөгжихгүй байгаа цаг үе.
ТӨВ БАНК МӨНГӨНИЙ БОДЛОГОТОЙ УЯЛДУУЛАН ГАДААДЫН БАНКНЫ САЛБАРЫГ ДЭМЖИНЭ Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Монголбанкнаас боловсруулан
Б.Жавхлан: Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх шаардлагатай  Монгол Улс энэ арван жилийн эцэст нэг хүнд ногдох ДНБ-ээ хоёр дахин өсгөж, 10 мянган ам.долларт хүргэнэ гэж найдаж байгаа ч уул уурхай, металлын гол салбаруудад хөрөнгө оруулалтыг асар их нэмэгдүүлэх шаардлагатай гэж тус улсын Сангийн сайд Б. Жавхлан энэ сарын 9-нд мэдэгдэв.
Польш улс эрчим хүчний нүүрс үйлдвэрлэлээ зогсоох эцсийн хугацааг тогтооно "Зөвхөн эцсийн хугацаа тогтоож байж л бид ажлаа төлөвлөх боломжтой болно, салбарынхан, иргэд цаашдын ажлаа төлөвлөх боломжтой болно. Тиймээс бид эцсийн хугацааг тогтоох ёстой" гэж Уур амьсгал, байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга Урзула Зиелинска даваа гарагт Брюссельд хэлэв.
Дэлхийн нүүрс олборлолт ба ирээдүй Нүүрс бол дэлхийн дээрх эрчим хүчний үйлдвэрлэлийн хямт түүхий эд байсаар байна. Нүүрсний олборлолт дагасан томоохон эдийн засаг  өрнөж байна.
Алтан Цагаан Овоо ордын 2 дугаар шатны бүтээн байгуулалтыг гүйцэтгэнэ Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Степ Голд” компани Алтан Цагаан Овоо уурхайн 2 дугаар шатны өргөтгөл дээр флотацийн үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжүүдийн угсралтын ажлыг Hexagon Build Engineering компаниар түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гэрээ байгуулж буйгаа зарлалаа. Гэрээний нийт дүн 148.4 сая ам.доллар бөгөөд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрээ Степ Голд компани баталгаажуулсан гэдгээ өнгөрсөн зун зарлаж байсан юм. 
“Кито” хүлээлтээс давсан чанар амладаг Үндэсний хөрөнгө оруулалттай “Мега сэлбэг” ХХК 2014 оноос уул уурхай, барилгын салбарт Дэлхийд тэргүүлэгч брэндүүдийн Монгол дахь онцгой эрхтэй төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм. Тэдгээрийн нэг “Кито” брэндийн бүсийн худалдааны менежер Евгэн Вагоровскийг Монголд ирэхэд нь уулзаж, ярилцлаа. 
Ураны үнэ ханш өсөж, сүүлийн 15 жилийн дээд хэмжээнд хүрлээ Дэлхийн ураны томоохон үйлдвэрлэгч Казахстаны Казатомпром компани ойрын хоёр жилд төлөвлөсөн хэмжээнд ураны баяжмал  үйлдвэрлэх боломж хомс байгааг анхааруулсаны дараа ураны үнэ өсөж, сүүлийн 15 жилийн дээд хэмжээндээ хүрлээ. Хүхрийн хүчлийн хомсдол,   уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөсөн ажлууд хоцорч байгаа зэрэг хүчин зүйлүүд ураны үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлсөн бөгөөд энэ байдал нь 2025 он хүртэл үргэлжлэх магадлалтай гэж тус компанийн удирдлага мэдэгдлээ.
Оросын газрын тос, байгалийн хийн орлого өнгөрсөн онд 24%-иар буурчээ Оросын газрын тос, байгалийн хийн орлого 2023 онд 99.3 тэрбум ам.долларт хүрч буурчээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 23.9%-иар багассан үзүүлэлт гэж Оросын Сангийн яам энэ оны 1 дүгээр сарын 11-нд мэдээллээ. Газрын тосны үнэ, Оросын Урал маркийн нефтийн үнэ, байгалийн хийн үнэ хямдарч, экспортын хэмжээ буурсан нь энэхүү  үзүүлэлтийн  гол шалтгаан болжээ.
3 4 5 6 7 8 9