Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Инфографик

Дэлхийн нүүрс олборлолт ба ирээдүй

Нүүрс дэлхийн дээрх эрчим хүчний үйлдвэрлэлийн хямд түүхий эд. Нүүрсний олборлолт дагасан зах зээл аль ч улс орны эдийн засагт чухал байр суурь эзэлдэг. Харамсалтай нь тэрхүү хямд өртөгтэй эрчим хүч нь байгаль орчинд өндөр өртөгтэй байдаг бөгөөд CO2 ялгаруулалтын хамгийн том эх үүсвэр юм.

Энэхүү график нь 2024 оны нүүрс олборлолтын таамаглалыг харуулсан бөгөөд тодорхой улс орнууд ойрын хэдэн жилд олборлолтоо бууруулах эсвэл нэмэх төлөвтэй байгааг харж болно.

2021 оны арваннэгдүгээр сард болсон COP26 чуулга уулзалтын үеэр 40 улс нүүрсээр галладаг шинэ цахилгаан станцуудад зөвшөөрөл олгохоо зогсоож, өөр төрлийн эх үүсвэрт төрөөс шууд дэмжлэг үзүүлэхээ амласан билээ.

Гэсэн хэдий ч нүүрс олборлогч топ улсуудын ихэнх нь амлалтаа биелүүлээгүй. Хятад, АНУ, Энэтхэг, Орос, Австрали  нүүрсний хэрэглээ өсөх дүнтэй бол АНУ ирэх хоёр жилд нүүрсний олборлолтоо бууруулах таамагтай байна.