Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг эзэмшүүлнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Монгол Улс өнөөдөр “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төллөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монголчууд бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарлаа
Хятад улс газрын ховор элементийн технологийн экспортыг хориглов Хятад улс үндэсний аюулгүй байдлын бодлогын хүрээнд  газрын ховор элементийг боловсруулах зарим технологийн экспортыг хориглолоо. Хятадын Худалдааны яам 12 дугаар сарын 21-нд электрон бүтээгдэхүүн, цахилгаан автомашины, салхин турбин зэрэгт ашигладаг байнгын соронз үйлдвэрлэхэд нэн хэрэгцээтэй 17 чухал газрын ховор элементийг олборлох, ялгах технологийг экспортлохыг хориглосон байна.
Цөмийн реакторын ажиллах дундаж нас 31,8 жил Үүнээс 422 реактор дэлхий дээр ажилладгийн 161 реактор 30-40 жил ашигласан болохыг харуулжээ.
ГҮНЭЭСЭЭ ХАЙРЛАЯ “ОЮУТОЛГОЙ” Уул уурхайн талаар ухаж төнхдөг гэх ойлголтоос хэдийнэ давжээ
Б.АЛТАНЦЭЦЭГ: ХӨНДӨХ ГАЗРЫНХАА ХӨРСИЙГ СУДЛААД, ОВООЛГО ҮҮСГЭН ХАДГАЛДАГ “Оюу толгой” компанийн нөхөн сэргээлтийн мэргэжилтэн Б.Алтанцэцэгтэй ярилцлаа.
З.Ган-Очир:  Монгол Улс  өндөр технологийн түүхий  эдийн хайгуул судалгааг цаг алдалгүй хийж чадвал  ирэх  20 жилийн хөгжил  тодорхой харагдана Өндөр технологийн түүхий эдийн хэтийн төлөв, боломжийн талаар “Иннова Минерал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Ган-Очиртой ярилцлаа. 
"Энержи Ресурс" ХХК нүүрсний чанарыг хянах онлайн систем нэвтрүүлэв Тус компани хамгийн сүүлд Нүүрсний чанарыг хянах онлайн систем нэвтрүүлжээ
Австрали эрчим хүчний шилжилтэд чухал үүрэг гүйцэтгэх ашигт малтмалын жагсаалтаа өргөжүүллээ Засгийн газар орчин үеийн технологи, эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн ашигт малтмалын жагсаалтад фтор, молибден, хүнцэл, селен, теллурыг нэмсэн гэж тус улсын нөөц баялгийн сайд Мадлен Кинг 12 сарын 16-нд мэдэгдэв. Харин гелиумыг тус жагсаалтаас хассан юм байна.
Эрдэс баялгийн салбараа төрөлжүүлж,  эрдсийн  бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлнэ  Экспортын орлогыг бүрдүүлдэг эрдэс баялгийн бүтээгдэхүүн төрлөө нэмж, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх эсэх нь Монголын уул уурхайн салбарын бодлого цаашид хэрхэн өрнөхөөс шалтгаална.
Монгол Улс, БНСУ хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн эхний шатны хэлэлцээ эхэллээ Монгол Улс, БНСУ хоорондын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн эхний шатны хэлэлцээ 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр БНСУ-ын Сөүл хотноо эхэллээ.
Б.Батцэцэг: Эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүний талаарх хамтын ажиллагааны асуудлыг голлон ярилцсан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй энэ сарын 14-ний өдөр утсаар ярьсан. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс Засгийн газрын тэргүүн нарын энэ ярилцлага болон Худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан, бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны талаар тодруулга авлаа.
Шинээр уурхай ажиллуулахад зэсийн үнэ 15 мянган ам.доллар байх шаардлагатай Уул уурхайн компаниуд өндөр өртөгтэй уурхай шинээр барьж, зэсийн өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд зэсийн үнэ бараг хоёр дахин өсөх шаардлагатай байна гэж тэрбумтан Роберт Фрийдланд хэллээ.
Цахилгаан автомашины борлуулалт өнгөрсөн сард 20%-иар өслөө Зах зээлийн судалгааны Rho Motion фирмийн мэдээлснээр өнгөрсөн сард цахилгаан машин болон гибрид автомашины борлуулалт дэлхийд 20%-иар өссөн байна. Борлуулалтын өсөлтөд голдуу Хойд Америк болон Хятадын эрэлт нөлөөлсөн бөгөөд энэ нь Европ дахь   борлуулалтыг нэмэгдүүлсэн гэж Ройтерс мэдээлэв.
Дэлхийн ураны олборлолт  Дэлхийн нийт уран олборлолтын гуравны хоёр орчим хувийг Казахстан, Канад, Австарли улс эзэлдэг байна.
Алтны экспорт өмнөх сараас унци тутамд 52,0 ам.доллараар өсчээ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний 11 сарын үзүүлэлтийг ҮСХ-ны Мөнгө, санхүү үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар танилцууллаа.
“Алтан Цагаан Овоо” үндэсний уурхайд зочилсон тэмдэглэл Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт байрладаг Монголын үндэсний үнэт метал олборлогч “Степ Голд” компанийн уурхайг зорилоо.  Өглөөний 07:00 цагт аюулгүй ажиллагааны зааварчилга өгч, ажилчид гарын үсэг зурснаар “Алтан Цагаан Овоо” уурхайн ажил эхэлнэ. Уулын инженерт цаг уурын албанаас тухайн өдрийн цаг агаарын мэдээ ирж, Уулын хэлтэс тухайн өдөр олборлох хүдэр, өмнөх өдрийн хаягдлын мэдээллээ өгнө. Авсан мэдээлэлдээ үндэслэн төлөвлөгөө боловсруулж,  хүдэр олборлох ажлын нэг өдрийн цикл эхэлнэ. 
АНУ-ын нефтийн үйлдвэрлэл нэмэгдэж, OPEC -ийн олборлолт буурлаа “OPEC-ийн түүхий нефтийн олборлолт өнгөрсөн  сард анх удаа буурч, АНУ-ын газрын тосны үйлдвэрлэл дээд хэмжээнд хүрсэн байна” гэж OPEC-ийн лхагва гарагт гаргасан сарын тайланд дурджээ.
Сангийн сайд Б.Жавхлан: Монгол Улс 2024, 2025 онд бондын өр төлөхгүй Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ
Баруун Австрали муж уул уурхайн төслийн зөвшөөрөл олгох журмыг шинэчилнэ Баруун Австрали муж ногоон эрчим хүч рүү шилжихэд чухал үүрэг гүйцэтгэх шинэ бизнесүүдийн хөгжлийг дэмжихийн тулд байгаль орчны зөвшөөрөл олгох журмаа шинэчлэнэ гэж мягмар гарагт мэдэгдлээ.
5 6 7 8 9 10 11