Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Нүүрс
Монгол нүүрс ассоциацийн 2023 оны бүх гишүүдийн хурал боллоо Монгол нүүрс ассоциацийн Бүх гишүүдийн хурал 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр болж Туулай жилийн ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэв. Ассоциацийн Удирдах зөвлөлд дараах байгууллагын төлөөлөл сонгогдов.
“Жижиг” Тавантолгой ХК хувьцаа эзэмшигчдэдээ 144 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана Орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн ТУЗ хуралдаж, ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргажээ. Тус компани 2022 оны бизнес төлөвлөгөөндөө 61 орчим тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараана гэж тусгаж байсан бол урьдчилсан байдлаар компанийн татварын дараах ашигт байдлыг харгалзан нэгж хувьцаанд 2743.8 төгрөгөөр тооцон нийт 144 тэрбум төгрөг ногдол ашиг болгон хуваарилахаар болж байна хэмээн Тавантолгой ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч П.Сайнзориг мэдээлэв.
БНХАУ-ын нүүрс импортлогч 200 орчим компанийн төлөөлөл Монголд ирлээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас санаачлан Монгол Улсаас нүүрс импортлогч БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийг урьж “Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Нүүрсний биржийн үйл ажиллагааг танилцуулах, сурталчлах зорилго бүхий хэлэлцүүлэгт БНХАУ-ын нүүрс импортлогч 200 орчим компанийн төлөөлөл оролцжээ.
Гурван удаагийн цахим арилжаагаар 160 тонн нүүрс амжилттай худалдаалжээ “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжааны системээр нүүрс худалдах гурав дахь арилжааг өнөөдөр амжилттай зохион байгуулжээ.
Монгол Улс нүүрсээ Хятадын зах зээлд дуудлага худалдаагаар борлуулж байна Хятадын ган үйлдвэрлэгчдийн нүүрсний  хамгийн том ханган нийлүүлэгч  Монгол Улс   нүүрсний  салбарын ил тод байдлаа сайжруулах, зах зээлд илүү ойртож,  өндөр ашиг хүртэхийн  тулд бүтээгдэхүүн нийлүүлэх  арга барилаа өөрчилж байна.   Тус улсад өнгөрсөн жил нүүрсний хулгайн хэрэг ил болж, дуулиан дэгдэсний дараа Засгийн газар дуудлага худалдааны систем рүү шилжиж эхэлжээ.
Хоёр дахь дуудлага худалдаагаар 64 мянган тонн нүүрс арилжжээ “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани 2023 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр буюу өнгөрсөн баасан гарагт хоёр дахь цахим арилжааг зохион байгуулж, 64 мянган тонн нүүрс биржээр худалджээ. Засгийн газраас нүүрсээ уурхайн амны үнээр хямд арилждаг байдлыг зогсоож, олон улсын жишгийн дагуу биржийн дуудлага худалдаагаар борлуулах бодлого ийн хэрэгжиж эхлэв.
Б.Дөлгөөн:  Нээлттэй дуудлага худалдааны зарчмаар хил үнээр нүүрсээ зарах нь засгийн гол бодлого Засгийн газар экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны түр журмыг батлан гаргасан. Энэ журам Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хүчин төгөлдөр болох хүртэл буюу энэ оны зургаадугаар  сарыг дуустал хэрэгжих юм. Нүүрсний цахим арилжааг энэ хугацаанд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хийхийг Засгийн газарт, цахим арилжаанд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан билээ.
Хөрөнгийн биржээр дамжуулан 32 мянган тонн нүүрс амжилттай арилжлаа “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржтэй хамтран экспортод гаргах нүүрсний анхны цахим арилжааг өнөөдөр /2023.02.09/ амжилттай хийжээ. Анхны арилжаагаар нэг тонн коксжих нүүрсийг 178.6 ам.доллараар дуудлага худалдаанд оруулж 179.1 ам.доллараар Ганцмод боомтоор 32 мянган тонн нүүрс арилжсан байна.
Ж.Ганбаатар: Маргааш 130-140 мянган тонн нүүрс биржээр худалдана Засгийн газрын өнөөдрийн /2023.02.08/ ээлжит хуралдааны дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар товч мэдээлэл хийлээ. Тэрбээр, Засгийн газрын хуралдаанаар Монголын хөрөнгийн биржийг түшиглэн нүүрсээ худалдана гэсэн шийдвэр гарлаа.
Манай улс эхний ээлжинд нүүрснийхээ 25-30 хувийг хилийн үнээр худалдана 2022 онд Монгол Улс түүхэндээ анх удаа хамгийн их буюу 32 сая тонн нүүрс экспортолж, 12 тэрбум ам.долларын орлого олжээ. “Манай улс ковидын үеийн дэглэмийг нарийн сахиж ирсний үр дүнд Хятадын талтай хийх хилийн горимыг хүндрүүлээгүй. Үүний үр дүнд экспортын орлого бидний тооцоолсноос маш сайн нэмэгдсэн” хэмээн Сангийн сайд Б.Жавхлан онцлов.
Эрсдэл дүүрэн ирэх оны ганц аврал нь нүүрс Эрх баригч намынхан нүүрсэн дээр “Хэн нь эзэн байх вэ” гэсэн асуулттай тэмцэл өрнүүлж өвөр зуураа хөлөө жийлцэж байна. Энэ “дайн”-ы ялагч нь Монгол Улс биш, хэн нэг албан тушаалтан юм уу эрх ашгаараа нэгдсэн аль нэг бүлэглэл гэдгийг улстөр гадарлах хэн ч ухаад харчихна.
“Эрдэнэс Монгол” компанийн “Монгол нүүрс” брэнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ. Засгийн газар дэмжсэн учраас гишүүдийн нэг их эсэргүүцэлгүйгээр батлах байх гэсэн хүлээлт байна. Гол нь хуулийн төсөлд төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц бүрэлдэхүүн, удирдлага, гүйцэтгэх удирдлага, ТУЗ, үйл ажиллагааны стратеги, чиглэлийг маш тодорхой заагаад өгчихсөн байгаа. Өөрөөр хэлбэл, хууль батлагдвал “Эрдэнэс Монгол” компани Үндэсний баялгийн сан болно.
Оны эхний есөн сарын байдлаар 19 сая тонн нүүрс нийлүүлжээ Энэ оны эхний есөн сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 15.3 тэрбум доллар болж, 2.6 тэрбум долларын ашигтай гарчээ. Нийт бараа эргэлтийн 50,5 хувийг 4,505.8 сая ам долларыг нүүрс эзэлж байна.  
Нүүрсний орлогын “хоосон хөөрөгдөл” Нүүрсний салбарын өсөлт үнэмлэхүй өндөр түв­шинд хүрлээ. 2021 оны арваннэгдүгээр сард нүүрсний экспортын сарын орлого 600 сая ам.доллар давж алмайруулсан. Тэгвэл сүүлийн саруудад нүүрсний экспортын сарын орлого шинэ дээд амжилтуудыг дараалан үзүүлсээр байна. Зэсийг бараг мартаад, дан ганц нүүрсний экспортоороо манай улс хангалттай хөгжин цэцэглэх орлогын эх үүсвэртэй гэсэн итгэл төрүүлэхүйц үзүүлэлтүүд тодхон  зурайж эхлэв. Тийнхүү он гарсаар нүүрсний экспортын орлого дөрвөн тэрбум ам.доллар руу дөхсөөр, он дуусах үед чухам урьд хожид байгаагүй том дүн бидний сонорыг мялаах нь дамжиггүй. Энэ нь улсын эдийн засагт асар том түлхэц үзүүлж, төгрөгийн ханш, инфляцаас үүдсэн сөрөг уур амьсгалыг төвөггүйхэн эерүүлж чадна.  Гэвч хэвлэл мэдээллээр эдийн засагчид дүнсгэрдүүхэн байр суурь илэрхийлж суугаа нь тэд нүүрсний экспортын өсөлтийг умартсан хэрэг огтоос биш юм. 
Нүүрсний экспортын шинэ түрлэг Нүүрсний салбарт сайн цаг айсуй. Экспортын нүүрсний хэмжээ тавдугаар сарын дундаас эхлэн огцом нэмэгдэж эхэлсэн яг энэ өсөлттэй үеийг тохиолдуулан “Монгол Нүүрс Ассоциаци” болон Хятадын “sxcoal.com” нүүрсний мэдээллийн цахим хуудас хамтран Монгол-Хятадын нүүрсний худалдаа, зах зээлийн мэдээлэл солилцох цахим хурлыг (2022.06.14) зохион байгууллаа. Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд цар тахлын улмаас манай улсын нүүрсний экспорт тогтвортой бус явж ирсэн. Ялангуяа Шивээхүрэн боомтын экспорт өнгөрсөн оны эцсээс бүрэн зогссон нь тавдугаар сараас эргээд сэргэж, зэрэгцээд Гашуунсухайтын нэвтрэлт ч харьцангуй нэмэгдэх шинжтэй болж ирж байна. Нүүрс нь Монголын экспортын орлого бүрдүүлэлтээр тэргүүлэгчийн хувьд энэ нь томоохон үйл явдал юм. 
Ж.Золжаргал: Нүүрсний экспортыг энэ жил 30 сая тоннд хүргэх боломжтой "Монгол Нүүрс Ассоциаци"-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал Монголын нүүрсний экспортын төлөв байдал” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр энэ онд “Монголын нүүрсний экспорт гуч гаруй сая тоннд хүрэх боломж бийг тодотгосон. Хэдийгээр манай улсад экспортын ердөө зургаахан сарын хугацаа үлдээд байгаа ч хил гаалийн нөхцөлийг нааштайгаар шийдвэрлэж чадвал ийм боломж байгааг тэрбээр уламжилсан юм. Шивээхүрэн боомтын тээвэрлэлт сэргэсэн үед энэхүү зорилт биелэх боломж бий. Гэхдээ үүний тулд манай улс он дуустал сард дунджаар 3.5 сая тонн нүүрс экспортлох шаардлагатай болоод байгаа юм.
"Чалко" нүүрс тээврийн тусгай гарц байгуулах хүсэлтээ илэрхийлэв Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 47 дугаар захирамжаар байгуулагдсан хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур хотын болон Ганцмод боомтын захиргаа, БНХАУ-ын төрийн өмчит Чалко компанийн удирдлагуудтай цахим уулзалт (2022.06.09) хийлээ. "Чалко" компаниас цаашид нүүрс тээврийн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт, Гашуунсухайт-Ганцмод чиглэлд тусгайлсан нүүрс тээврийн гарц, битүүмжилсэн тээврийн багийг байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Нүүрсний экспорт тавдугаар сард 1.93 сая тонн болж огцом өсөв Эрдсийн экспорт дундаа нүүрсний экспорт орлогын дүнгээр тэргүүлсэн байна. Оны эхний таван сарын байдлаар манай улс нийт 5.72 сая тонн нүүрсийг 1.7 тэрбум ам.доллараар борлуулсан байна. Өөрөөр хэлбэл нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад жингээр 33.7%-иар буурсан бол орлогын дүнгээр 82.7%-иар өсчээ. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн тавдугаар сард манай улс 1.93 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх сарынхаасаа 52.4%, өмнөх оны мөн үеийнхээс 46.2%-иар тус тус нэмэгджээ. Тавдугаар сард нүүрсний экспорт огцом өссөнөөр өнгөрсөн оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн боллоо.
Гашуунсухайт боомтоор задгай тээврээр нүүрс экспортлохыг хойшлуулав Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрсний задгай тээврийн экспортын худалдааг сэргээх товыг хойшлуулсан тухай Хятадын нүүрсний мэдээллийн гол суваг “Фэнвэй Энержи” мэдээллээ. Учир нь тавдугаар сарын 31-нд манай улсын нэг жолоочоос коронавирусын халдварын тохиолдол бүртгэгджээ. Уг нь халдваргүй тохиолдолд энэ сарын 1-нээс задгай тээврийг эхлүүлэхээр болоод байсан юм.
Улсын хэмжээнд өдөрт нүүрсний 760 машин экспортод гарч байна Одоогийн байдлаар улсын хэмжээнд өдөрт 750-760 машин нүүрс экспортод гарч байгаагийн 460 нь Гашуунсухайт боомтод ногдож байна. Цаашид тус боомтоор халдвар хамгааллын дэглэмийг алдалгүй баримталж чадвал өдөрт нэвтрэх машины тоог долоо хоног тутамд гучаар нэмэгдүүлэхээр Хятадын талтай тохиролцжээ. Энэ байдлаар өдөрт гарах машины тоог 800 болгох боломжтойг сайд уламжлав.
1 2 3 4 5 6