Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Нүүрсний экспортын 99,2 хувийг БНХАУ, 0,5 хувийг Сингапурт нийлүүлдэг

Нүүрнээс олох ашиг энэ оны эхний найман сарын байдлаар 9.0 (3.3 дахин) их наяд төгрөгөөр өсчээ.

2023 оны эхний 8 сарын байдлаар 5,823.4 сая ам.долларын 42,640.5 мян.тн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 1,957.3 сая ам.доллар буюу 50.6 хувиар, биет хэмжээгээр 27,770.0 мян.тн буюу 2.9 дахин тус тус өссөн байна.

 Чулуун нүүрсний 99.2 хувийг БНХАУ, 0.5 хувийг Сингапур, 0.3 хувийг БНСУ руу тус тус гаргадаг.

Тэгвэл манай орны хамгийн том экспортлогч БНХАУ-ын нүүрсний хэрэгцээ 2022 онд 4,0 тэрбум.тн байсан бол 2030-2035 онд тогтвортой өсч 6,0 тэрбум.тн хүрэх төлөвтэй байна.