Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Нүүрсний экспорт 39 сая тоннд хүрчээ

Б.Ирээдүй

Өнгөрсөн долоо хоногт нүүрс экспортын 12,474 автомашин, 841 чингэлэг тээвэр, 1,134 AGV тээвэр хийгджээ. Тайлант хугацаанд 1.6 сая тн нүүрс экспортолсон бөгөөд энэ нь оны эхнээс нийт 39 сая тн нүүрс гаргасан үзүүлэлт юм байна. Бүр тодруулбал, дээрх дүн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс хоёр дахин өсөв.

Харин 312 автомашин, 225 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолсон байна. Оны эхнээс нийт 966.3 мянган тн зэсийн баяжмал экспортод гарчээ. Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 36 автомашин, 1,398 чингэлэг тээвэр хил нэвтэрсэн. Оны эхнээс нийт 3.4  сая тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 39 хувиар өссөн дүн аж.