Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл
Шивээ Энержи төслийн нэгж байгуулна Стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний цогцолбор төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий төслийн нэгжийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэд байгуулахаар боллоо.
Геологичид ОХУ-д мэргэжил дээшлүүлнэ Монгол улсад геологийн алба үүсэн байгуулагдсаны 76 жил, дотооддоо мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 55 жилийн ойн хүрээнд тус салбарт хэд хэдэн томоохон үйл явдал боллоо.
“Монголд үйлдвэрлэв” чуулган болов Сүүлийн 23 жилд нийт гадаадын хөрөнгө оруулалтын 72.5% нь уул уурхай, геологийн эрэл хайгуулд, 17.8% нь худалдаа, нийтийн хоолны салбарт орсон бол дөнгөж 1.2% нь боловсруулах үйлдвэрт орсон байна. Нийт боловсруулах үйлдвэрлэлд дунд, өндөр технологи дөнгөж 5.3 %-г эзэлж байна.
“Судалт мана” ХХК геологийн ажил мэргэжлийн уралдаанд түрүүлэв Монгол улсад Геологийн алба үүсч, хөгжсөний 76 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд зохион байгуулж байгаа томоохон ажлуудын нэг болох ”Улаанбаатарын дүүргийн геологийн сонгомол бүтцүүдийн тогтоц” сэдэвт хээрийн аялал аравдугаар сарын 13-нд амжилттай боллоо.
Герман улсын Ерөнхийлөгч Монголд айлчилна Улаанбаатар хотноо Герман-Монголын бизнесийн хамтын ажиллагааны 7 хоног болж байна. Энэ хүрээнд өнөөдөр “Made in Germany” үзэсгэлэн Шангри-Ла зочид буудалд нээгдлээ.
Стандарт-дэлхий дахины нийтлэг хэл “Таны банкны картанд тохирох төхөөрөмж байхгүй, дэлгүүрт ороод гэрлийн бүрхүүлд чинь таарах чийдэнгийн шил олдохгүй байна гээд дэлхийг төсөөлөөд үз дээ. Цахилгаан холбооны, улс орны, мөнгөн дэвсгэртийн, интернет хандалтын кодгүйгээр дэлхийг төсөөлөх аргагүй. Хэрвээ стандарт байгаагүй бол хүмүүс, техник хэрэгсэл, эд анги, түүнчлэн бүтээгдэхүүний хоорондын харилцан уялдаа маш түвэгтэй байх байсан.
Монголын Өрөмдөгчдийн ажил мэргэжлийн уралдаан боллоо 1987 оноос хойш даруй 20 жил завсарлаад 2007 оноос Монгол улсын Өрөмдлөгийн Холбоо, одоогийн УУЯ (тухайн үеийн нэрээр ЭБЭХЯ), АМГ, МХЕГ-ын санаачлагаар дахин сэргээсэн 4 байгууллагын, хожмоо 2012 оноос МУУҮА-ыг оролцуулаад 5 байгууллагын нэрэмжит шилжин явах цомын энэ уралдаан 8 дахь удаагаа цохилтот өрмийн төрлөөр Туул голын хөвөөнд Тосон Заамар нутагт бага Наймганы аманд болов.
ОҮИТБС-ын өмнөд бүсийн чуулган Дорноговь аймагт боллоо Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын /ОҮИТБС/ Ажлын алба есдүгээр сарын 10,11-нд Дорноговь аймгийн Айраг сум, Сайншанд хотод олон талт оролцоотой хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хоёр цахилгаан станцын гэрээ зурагдав Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хятадын Далянь хотноо болж буй Эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэр Монголд хэрэгжих 2 цахилгаан станцын 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ зурагдлаа.
“Алтайн хүдэр”, “Скай Резорт” компаниуд анхны Тогтворжуулах гэрчилгээг авав Хөрөнгө оруулалтын газраас өчигдөр “Алтайн хүдэр”, “Скай Резорт” компанид анхны Тогтворжуулах гэрчилгээг олгосон байна. Таяннуурын төмрийн хүдрийн ордод олборлолт явуулдаг “Алтайн хүдэр” ХХК нийт 279.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд 11 жилийн хугацаатай Тогтворжуулах гэрчилгээ авчээ.
Геологчдын мэргэжлийн уралдаан болно Монгол улсад Геологийн алба байгуулагдсаны 76 жилийн ойг тэмдэглэx ажлын хүрээнд геологчдын мэргэжлийн ур чадварыг сорих, дээшлүүлэх, туршлага солилцуулах, орчин үеийн шилдэг тэргүүний техник технологийг сурталчлах, нэвтрүүлэх зорилготой “Геологийн зураглал, ерөнхий эрэл, геофизикийн ажил мэргэжлийн уралдаан”-ыг УУЯ, АМГ, геологийн салбарын мэргэжлийн холбоод хамтран зохион байгуулахаар болжээ.
Women Corporate Directors-ийн Монголын салбар байгуулагдав Америкийн Ерөнхийлөгч нарт зөвлөгөө өгч байсан, дэлхийн нэр хүндтэй компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлд ажилласан, Японы тэргүүлэх улстөрчдөд зөвлөгөө өгдөг хатагтай нарын төлөөлөл Монгол оронд наадмын өмнөхөн морилон саатав.
Орон нутгийн мэдээллийн сүлжээ төслийн баруун бүсийн сургалт боллоо Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүлзүй” ТББ нь баруун бүсийн орон нутгийн сэтгүүлчдэд зориулсан сургалтыг Баянхонгор хотноо 6 дугаар сарын 25-26-нд амжилттай зохион байгууллаа.
ОТ Зэс хайлуулах үйлдвэрийн судалгаа хийнэ Нийт 8 бүлэгтэй 10 нүүр баримт бичгийн статусыг хэрхэн ойлгохоо монголчууд одоохондоо сайн мэдэхгүй байна. Өчигдөр Дубайд зурсан баримт бичиг нь Оюутолгой ордын Далд уурхайн санхүүжилтийн иж бүрэн төлөвлөгөө нэртэй юм.
Ц. Элбэгдорж, Си Зинпин, В. Путин нар энэ зун уулзана Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины урилгаар Эхорны дайны ялалтын 70 жилийн ойн баярт оролцохоор тус улсад албан ёсны айлчлалхийж байгаа билээ.
Монгол улс арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах арга хэмжээ авна Монгол улсын Хууль зүйн яам “Хан ресурс” компанид 100 сая ам.долларын нөхөн төлбөрийг төлөх тухай арбитрын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах, шаардлагатай бусад арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгээ өчигдөр албан ёсоор мэдээллээ.
Стандарттай өдөр “Стандарт бол амьдралд шалгарсан шилдэг туршлага юм” гэж Штефан Кребс хэлэв. Тиймээс маш их хүчийг агуулдаг, тэр хэрээр маш олон давуу талыг бий болгодог.
“Mongolia Mining 2015” үзэсгэлэн өндөрлөлөө Олон улсын уул уурхайн “Mongolia Mining 2015” үзэсгэлэн 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Буян-Ухаа спорт цогцолборт 3 өдрийн турш үргэлжилсэн энэхүү үзэсгэлэнд дэлхийн 15 орны 120 гаруй компани оролцож, техник технологийн бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулсан юм.
Монголын геологчдын чуулган эхэллээ “Монголын геологи, хайгуул 2015” чуулга уулзалт 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Чуулганыг нээн Уул уурхайн сайд Р.Жигжид мэндчилгээ дэвшүүлэн үг хэлсэн юм.
AIIB банкны гишүүн орнуудын жагсаалтыг энэ сард танилцуулна Asian Investment Infrastucture Bank /AIIB/ буюу Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах санаачлагыг Хятад улсаас дэвшүүлсэн билээ.
10 11 12 13 14 15 16