Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

“КОМАЦУ ЦОМ 2017” хөлбөмбөгийн тэмцээн боллоо

“Трансвест Монголиа” компаниас харилцагч байгууллагуудынхаа дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “КОМАЦУ ЦОМ 2017” хөлбөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг 6 дугаар сарын 3-ны Бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнд уул уурхай, банк санхүүгийн салбарын төлөөлөл болсон 12 багийн нийт 200-аад тамирчин ур чадвараа сорьсноос Тэргүүн байр шилжин явах цомын эзнээр Уулын баяжуулах "Эрдэнэт Үйлдвэр" ХХК шалгарч аваргын алтан медалийн эзэн боллоо. Тэмцээний 2 дугаар байранд "Шарын гол" ХК, удаах байрыг Голомт банкны баг тамирчид тус тус эзэллээ.