Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

“Шилдэг хэвлэл, мэдээллийн түнш” шагналыг The Mongolian Mining Journal хүртлээ

“Mongolia Mining 2017”  олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн долоо дахь удаагийн арга хэмжээ энэ сарын 5-7-нд Буян-Ухаа спортын цогцолборт амжилттай болж өндөрлөлөө. 16 орны 130 компани, ханган нийлүүлэгчид  оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлгэсэн  энэхүү томоохон  үзэсгэлэнгийн ёслол, хүндэтгэлийн хүлээн авалт өчигдөр “Шангри Ла” зочид буудалд болсон юм.

Энэ үдшийн хамгийн хүндтэй арга хэмжээ нь“Mongolia Mining 2017”-ийн Зохион байгуулах хорооноос зохион байгуулсан  шагнал гардуулах ёслол байсан бөгөөд уг үзэсгэлэнг эхнээс нь дэмжиж, хэвлэл мэдээллийн түншээр ажиллан, онцгой хувь нэмэр оруулсан  The Mongolia Mining Journal –ийг  ”Шилдэг хэвлэл мэдээллийн түнш”/Media Partner Award”-аар тодруулж, шагналаа.

Тус сэтгүүл нь 2008 оноос хойш Монголын болон олон улсын уул уурхайн салбарын томоохон хөрөнгө оруулалтын чуулган, үзэсгэлэнгүүдийн хэвлэл, мэдээллийн түнш, ивээн тэтгэгчээр тогтмол ажиллаж  ирсэн туршлагатай юм.   

Мөн  Катерпилларын Монгол дахь дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийг “Mongolia Mining 2017”-ийн үзэсгэлэнгийн Алтан ивээн тэтгэгч, “Комацу” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” ХХК-ийг Платинум ивээн тэтгэгч, уул уурхайн ханган нийлүүлэлт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Австралийн хөрөнгө оруулалттай   “Гантөмөр интернэшнл” ХХК-ийг ”EVENT ивээн тэтгэгч"-ээр тус тус өргөмжилж, шагнал гардууллаа.  Ингээд “Mongolia Mining 2017” үзэсгэлэнгийн шагналыг хүртсэн компаниудын нэрсийг хүргэе.

-Czech Trade-Best Partner Award
                              /Шилдэг хамтран зохион байгуулагч/


-Erdenes Mongol LLС-Best Partner Award
                              /Шилдэг хамтран зохион байгуулагч/


-China Drilling Geological Equipment LTD- Best Participation Award
                              /Шилдэг оролцогч/


-Orem Trade LLC- Best Participation Award

-Wagner Asia Equipment LLC-Best Exhibitor Award /
                              /Шилдэг үзэсгэлэн гаргагч/


-Mongolian Mining Journal-Media Partner Award
                              /Шилдэг хэвлэл мэдээллийн  түнш/


-Inco Engineering s.r.o-Technology Award
                              /Шилдэг технологи түгээгч/


-Scantech International LTD- Technology Award
                              /Шилдэг технологи түгээгч/


 



Г.Идэр