Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Хишиг Арвин таван ширхэг CAT 777G самосвал хүлээн авлаа


Өмнөговь аймгийн Цогт Цэций суманд байрлах Хишиг Арвины сайт дээр "Эрдэнэс Таван Толгой"-н Баруун Цанхийн уурхайд ашиглагдах CAT брэндийн 777G загварын таван ширхэг шинэ өөрөө буулгагч самосвалын түлхүүр гардуулах ёслолын арга хэмжээ өчигдөр /8 дугаар сарын 21/ боллоо. Тус арга хэмжээнд "Хишиг Арвин Индустриал" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х. Батхишиг, "Вагнер Ази Тоног Төхөөрөмж" ХХК-ийн гүйцэтгэх захирал Кэлвин Каукинэн, Худалдаа ба Түрээсийн газрын захирал Э. Энхдэлгэр болон бусад удирдах албаны ажилтан оролцжээ.

"Хишиг Арвин Индустриал" ХХК нь 1997 оноос хойш уул уурхай, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монгол улсад анхны гэрээт олборлолтын үйлчилгээг нэвтрүүлж түүгээрээ өргөжин тэлж энэ онд 20 жилийн ойн баяр нь тохиож буй билээ. “Хишиг Арвин Индустриал”, “Хишиг Арвин Өргөө” компани нь 600 гаруй ажилчин, 400 гаруй тооны техник хэрэгслийнхээ хүчээр улсдаа томоохонд тооцогдох уул уурхайн төслүүдэд харилцагчийн шаардлагыг хангаж, олон улсын стандартын дагуу гэрээт олборлогчын ажлыг гүйцэтгэж байна.