Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ
Б.Дашпүрэв: Шатахууны импортыг төрөлжүүлж, олон улсаас татахаар ажиллаж байна Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв өнөөдөр цаг үеийн асуудлаар Шатахууны шуурхай штабын шийдвэрийг танилцууллаа.
Оюутолгойн 3 их наяд төгрөгийн ногдол ашгийн зарцуулалтыг нэг удаагийн хуулиар зохицуулна Засгийн газраас 2027 онд "Оюутолгой" компаниас 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авч, улсын төсөвт төвлөрүүлэх асуудлыг УИХ-д өргөн мэдүүлээд буй.
Багануурт жилд 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэх нүүрс-пиролизын үйлдвэр барина Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2026.09.23) болж, агаарын бохирдлыг бууруулах томоохон төслийн хүрээнд "Багануур нүүрс-химийн үйлдвэр" ХХК-ийг байгуулахаар шийдвэрлэлээ.
“Сан Петролиум” ХХК 16,000 м³ шатахууны нөөц хадгалах савыг ашиглалтад орууллаа Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд газрын тосны бүтээгдэхүүний нөөц хадгалах агуулах, савны хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлж, 3–6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт дэвшүүлсэн билээ.
Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн үр өгөөжийг нэмэгдүүлнэ  Засгийн газар болон “Рио Тинто” групп хоорондын хэлэлцээрийн үр дүн, цаашдын чиг хандлагыг Австралийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик-тэй хийсэн албан ёсны уулзалтын үеэр (2026.09.22) Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
 "Петро Матад" хоёр цооногоо хаалаа Дорнод аймгийн Матад сумд үйл ажиллагаа явуулж буй Петро Матад компанийн 2026 оны газрын тосны борлуулалт дахин саатаж, олборлолтын хоёр цооногийг түр хаалаа.
MiningWeek & MinePro 2026 үзэсгэлэн эхэллээ Уул уурхайн салбарын техник, технологи, бүтээгдэхүүн үйлчилгээ, бизнесийн шинэ боломжуудыг нэг дор төвлөрүүлсэн “Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт Налайх дүүргийн Тайж хайрханд болж байна.
"Чингис хаан баялгийн сан нэгдэл" болон "Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо" хамтран ажиллахаар боллоо  “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай тэргүүтэй удирдлагууд Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Г.Батцэнгэлийг хүлээн авч уулзан, шинэ ажилд нь амжилт хүсэж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Шадар сайд Т.Доржханд: Монгол Улс 2028-2030 он гэхэд эрчим хүчний хараат бус болж, экспортлогч болох бүрэн боломжтой Шадар сайд Т.Доржханд өнөөдөр (2026.09.14) эрчим хүчний салбарын бодлого, экспорт болон шинэчлэлийн асуудлаар хэвлэлийн хурал хийж, салбарын тулгамдсан асуудлууд болон цаашид хэрэгжүүлэх шийдлүүдийг танилцууллаа.
Төрийн өмчит 25 байгууллагыг татан буулгаж, 30 тэрбум төгрөг хэмнэнэ Засгийн газрын 2026 оны есдүгээр сарын 9-ний ээлжит хуралдаанаар Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах болон татан буулгах тухай тогтоол баталлаа.
БНХАУ-аас импортлох шатахууны хэмжээг нэмэгдүүлж, тогтмолжуулахаар уул уурхайн ААН-үүдтэй хамтарч ажиллана Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны импортын эх үүсвэрийг төрөлжүүлэх, БНХАУ-аас авах нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэн тогтмолжуулах зорилгоор уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа.
COP17: 23 орны 60 гаруй төсөлд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор тохиролцов Ерөнхий сайд Н.Учрал Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадыг хүлээн авч уулзлаа.
 “Газрын тосны үйлдвэр”-ийг Үйлдвэрлэл, технологийн парк болгон хөгжүүлнэ Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2026.08.19) болж, Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн бүтээн байгуулалттай холбоотой чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН КОМПАНИУДЫН АВТОМАШИНД ХЯЗГААРЛАЛТГҮЙ ШАТАХУУН ОЛГОХ БОЛОМЖООР ХАНГАНА Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын өнөөдрийн (2026.08.07) хурлаар шатахуун түгээх станцуудын (ШТС) үйл ажиллагаа, хяналт шалгалт болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
МОНГОЛ УЛС ДИЗЕЛЬ ТҮЛШ, БАЙГАЛИЙН ХИЙ ҮЙЛДВЭРЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНХАУ-ЫН “ЧАЙНА ГАЗ” КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын эрчим хүч, байгалийн хийн салбарт тэргүүлэгч “Чайна Газ” (China Gas) компанийн захирал Чан Лианийг хүлээн авч уулзлаа.
АИ-92 автобензиний наймдугаар сарын татан авалт 66 мянган тоннд хүрээд байна Манай улсын АИ-92 автобензиний сарын хэрэглээ оргил ачааллын үедээ 70 мянган тоннд хүрдэг.
Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн ач холбогдолтой "Зэс-Оюу" хуваарилах байгууламж ашиглалтад орлоо Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх, өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахад чухал дэмжлэг үзүүлэх стратегийн ач холбогдолтой “Зэс-Оюу” 220 кВ-ын ил хуваарилах байгууламж (ИХБ) албан ёсоор ашиглалтад орлоо.
Дархан-Уул аймгийн шатахуун агуулах хүчин чадал 14,400 метр куб болж нэмэгдэж байна Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням улсын хэмжээнд шатахуун хадгалах агуулах, савны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжиж буй төслүүдийн явцтай танилцаж байна. Энэ хүрээнд Дархан-Уул аймагт хэрэгжиж буй “ТЭС Петролиум” ХХК-ийн шатахууны агуулах барих төслийн үйл ажиллагаатай танилцлаа.
Ерөнхий сайд Н.Учрал: Япон Улстай сэргээгдэх эрчим хүч, технологи, дэд бүтцийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр (2026.07.27) Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзаж, хоёр улсын эдийн засаг, технологи, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцлоо.
"ХАНБОГД-ШАРЦАВ" ГЕОПАРКИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Монголын анхны геопарк болох “Ханбогд-Шарцав” Өмнөговь аймагт нээгдлээ. Үлэг гүрвэлийн өлгий нутаг Шар цав, геологийн сонирхолтой тогтоц Ханбогдын боржингийн массиваар овоглосон “Ханбогд-Шарцав” хэмээх геопаркийг цаашид ЮНЕСКО-ийн Дэлхийн геопарк болгон хөгжүүлэх чухал алхам болж байна.
1 2 3 4