Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

MiningWeek & MinePro 2026 үзэсгэлэн эхэллээ


Уул уурхайн салбарын техник, технологи, бүтээгдэхүүн үйлчилгээ, бизнесийн шинэ боломжуудыг нэг дор төвлөрүүлсэн “Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт Налайх дүүргийн Тайж хайрханд болж байна.

Энэ жилийн арга хэмжээнд 20 орны 3,500 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж, 135 гаруй байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээ, техник технологийн шийдлээ танилцуулж байна. Үзэсгэлэн нийт 17,200 м² талбайг хамарч, дотор болон гадна 350 гаруй үзэсгэлэнгийн асар ажиллаж байгаа бөгөөд гадна талбайд л гэхэд уул уурхайн зориулалттай хүнд машин, механизм, тоног төхөөрөмжүүд дэлгэгдэж байна.

“MinePro” үзэсгэлэнгийн онцлог нь зөвхөн үзэсгэлэн үзэхээс илүү өргөн хүрээг хамарч, уул уурхайн компаниуд, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчид, технологийн компаниуд, хөрөнгө оруулагчид, санхүүгийн болон мэргэжлийн байгууллагууд нэг дор цуглаж, шинэ бүтээгдэхүүн, технологитой танилцахын зэрэгцээ бизнесийн харилцаа тогтоож, хамтын ажиллагааны боломжуудаа хэлэлцэж байна.

Монгол, Хятад, ОХУ, БНСУ, Япон, Австрали, Канад, Их Британи, Герман, Швед, АНУ зэрэг 20 орны оролцогчид нэг дор цугласан “Mining Week & MinePro 2026”-г зорин ирж, уул уурхайн шинэ техник, технологи, бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцаарай. 

-2026.09.16–18
-Тайж хайрхан, Налайх дүүрэг

-Mining Week & MinePro 2026 үзэсгэлэнгээр зочлоорой!