Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого
УИХ-ын Анхдугаар чуулган  хуралдлаа УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт өндөрлөж, албан ёсоор хамгийн их санал авсан 76 нэр дэвшигч тодорсон. Анхдугаар чуулганыг санал хураалт явуулснаас хойш 30 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган товлон зарлах хуультай. Хэдий тийм ч Төрийн тэргүүн өнөөдөр (2020.6.30) 91 тоот зарлиг гарган УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийг товлон зарлалаа.  Анхдугаар чуулганы нээж хэлсэн үгэндээ тэрээр “Монгол Улсын өмнө тулж ирсэн эдийн засгийн хямралыг даван туулахад Та бүхэн бүх хүчээ тавих, анхаарлаа чиглүүлж ажиллахыг сонгогчид даалгаж, итгэж найдаж байгаа шүү. Одоо экспортын орлогыг нэмэгдүүлэх, гарцыг тэлэхэд бүхнийг зориулах хэрэгтэй байна.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэллээ  Монгол Улсын парламент  2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний пүрэв гарагийн хуралдаанаараа Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд ардчилсан тодотголтой Үндсэн хуулиа баталснаас хойш 2000 онд анх удаа “гар хүрч”, “дордох”-ын хэмээгддэг 7 заалтад оруулсан нь цаг хугацааны эрхээр багагүй маргаан дагуулж ирсэн юм. Энэхүү 7 заалтаас зургаад нь нэмэлт, өөрчлөлт хийснээр Үндсэн хуулийн өнгө төрх багагүй сайжирсан юм. Хоёр удаа нийгмээрээ хэлэлцэж, гурав дахь удаагийн хэлэлцүүлгээ парламентын хуралдаанд гуравхан цагийн дотор хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнөөдөр /2020 оны тавдугаар сарын 25/ 12.00 цагт буюу 17-р жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны морин цагаас эхлэн улс орон даяар мөрдөж эхэлж байна.
Байгалийн хийн хоолой барих төслийн маршрут, боловсон хүчин бэлтгэх асуудлаар санал солилцжээ  Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин (2020.05.05) ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов болон тус яамны гуравдугаар нарийн бичгийн дарга С.С.Мещанинов, М.Б.Безруков нарыг хүлээн авч уулзсан тухай Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв. Уулзалтаар Монголын Улсын нутгаар дайрах байгалийн хийн хоолойн төслийг хэлэлцсэн байна. Тодруулбал, байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааны хүрээнд маршрут болон зохион байгуулалт, мөн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлаар талууд санал солилцжээ. 
Үнэнд гүйцэгдэх мөрийн хөтөлбөрүүд УИХ-ын 2020 оны парламентын сонгууль зургадугаар сарын 24-нд товлогдсон. Үндсэн хуулийн  өөрчлөлт хэрэгжиж эхэлснээс (тавдугаар сарын 25) хойш анхны, дэлхийг  цочоосон коронавирусын тахлын хүнд цаг үеийн сонгууль ойртож байна. Сонгуулийг хойшлуулах шаардлагатай, цаг хугацаанд нь явуулах ёстой гэсэн эсрэг тэсрэг байр суурь хүчтэй байна. Нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй. Сонгууль мэдээж хойшлогдсон, хойшлогдоогүй болдгоороо  болно. Улс төрийн аль нэгэн хүчин засгаа удирдана. Хэнд ч ойлгомжтой. Харин сонгуульд өрсөлдөж байгаа намуудын мөрийн хөтөлбөрүүд хөгжлийн хурдыг нэмж, амьдралын чанарыг сайжруулахад  чиглэх бус, популизмыг хөөрөгдөж буйгаараа  “Соvid-19”-өөс дутуугүй хөнөөлтэй юм. 
УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулган цахимаар хуралдаж эхэллээ Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа түүхэндээ анх удаа цахим технологийг ашиглаж, өнөөдөр (2020.04.06) 12 цаг 00 минутад гишүүдийн 70 хувийн ирцтэйгээр эхэллээ. Дэлхий нийтээр коронавирусийн аюул цар тахлын хэмжээнд хүрээд байгаа үед Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганыг цахимаар хуралдуулахаар УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл шийдвэрлэсний дагуу УИХ-ын Тамгын газар цахим хуралдааныг бэлтгэлийг бүрэн хангасан байна. Дэлхий нийтээр коронавирусийн аюул цар тахлын хэмжээнд хүрээд байгаа үед Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганыг цахимаар хуралдуулахаар УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл шийдвэрлэсний дагуу УИХ-ын Тамгын газар цахим хуралдааныг бэлтгэлийг бүрэн хангасан байна.
Монгол, Хятадын тал нүүрсний худалдааг хэвийн голдиролд оруулахаар арга хэмжээ авч ажиллана  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар (2020.04.01) БНХАУ-аас суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд сайд нар шинэ коронавирусын тархалтыг хязгаарлах чиглэлээр хоёр улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар харилцан мэдээлэл солилцов.  Мөн “Covid-19” мэт цар тахлын үед улс орнууд шуурхай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой бүс нутгийн хэмжээний механизм байгуулах санаачилгыг хоёр тал хамтран урагшлуулах талаар ч санал солилцсон байна.  Шинэ төрлийн вирусийн тархалтын улмаас Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгарч буй сөрөг нөлөөг бууруулах үүднээс хоёр тал илүү идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай гэж талууд үзжээ.
Ч.Хүрэлбаатар: Арилжааны банкууд зээлийн хүүг буулгах талаар ярилцаж байгаа Засгийн газрын хуралдаанаар (2020.03.11) эдийн засагт авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцсэн талаар Сангийн сайд Ч. Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр “У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш эдийн засгийн бодлогыг зөв явуулах тал дээр анхаарч ажилласан гэдгийг онцлох нь зүйтэй. Тухайлбал 2018 онд Монголын эдийн засаг 7.3%-иар өсөхөд төсөв ашигтай гарч байсан. Харин 2019 онд эдийн засгийн өсөлт 5.3%-тай байхад төсвийн алдагдал 600 орчим тэрбум буюу ДНБ-ний 1.7%-тай тэнцсэн. Энэ нь нөөц, хуримтлал бий болгох чиглэлд ажилласныг илтгэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор “Ирээдүй өв сан”-гийн хөрөнгө 2019 онд 538 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр 620 орчим тэрбум болж нэмэгдсэн. Мөн өмнө нь Засгийн газар 8.2 их наяд төгрөгийн өр төлсөн. Энэ нь эдийн засгийн ямар нэг хүндрэл үүсэхэд үүнийг даван туулах, зарцуулах хуримтлалыг бий болгох бодлого бөгөөд коронавирусын энэ цаг үед хэрэг болж байгаа гэдгийг хэлмээр байна.
Тавантолгой-Зүүнбаян төмөр замын 4.5 км-т рейльс төмөр тавиад байна Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дорноговь аймагт ажиллаж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын ажлын явц, гүйцэтгэлтэй танилцан холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өгчээ. Мөн энэ үеэр Зүүнбаян өртөө дэх “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Шуурхай удирдлагын төвд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн Ажлын хэсэг хуралдсан байна. Ажлын хэсгийн хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайд, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд шаардлагатай болон цаашид үргэлжлэн хэрэгжих Сайншанд-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замтай Зүүнбаян өртөөг холбохтой уялдуулж өргөтгөхөд шаардагдах газрын асуудлыг орон нутгийн удирдлагуудтай хамтран шийдвэрлэх, төслийн барилгын ажилд шаардлагатай материалыг цаг хугацаанд нь гаднаас (импортлох)нийлүүлэх зэрэг ажлыг сайтар зохион байгуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ.  
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөмжийг ил болгох хүсэлт тавьсан  Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Тавантолгойн ордыг хувьчлах гэж байна” гэсэн Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболдын мэдэгдэлтэй холбогдуулан  холбогдуулан хэвлэлийнхэнд тайлбар өглөө.  Тэрээр Төрийн болон Албаны нууцын тухай хуулийн 19.1,  Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Төрийн болон Албаны нууцыг хамгаалах нийтлэг журмын 3.5-д дагуу Үндэсний Аюулгүй Байдлын (ҮАБ)  зөвлөлийн 2018 оны 33/21 дугаартай зөвлөмжийг ил болгох саналыг  ҮАБ-ын даргад хүргүүлж буйгаа мэдэгдлээ.
Д.Сумъяабазар: Нүүрсний экспортын тээвэрт квот тогтоох асуудлыг хэлэлцэнэ БНХАУ-д дэгдсэн коронавирусын улмаас Монгол Улсын боомтуудын түүхий эдийн экспортын тээвэр гуравдугаар сарын 15-ыг хүртэл зогссон билээ. Шадар сайд Ө.Энхтүвшин, түүхий газрын тосны экспортын тээврийн асуудлаар Дорноговь аймагт ажиллах бол өнөөдөр(2020.03.04) Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Замын-Үүдэд ажиллаж байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээлэв. Тэрээр ойрын өдрүүдэд Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод ажиллахаар төлөвлөж байна. Нүүрсний экспортын тээврийг үргэлжлүүлэх талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Сангийн сайд: Монголын нүүрсийг Хятадын тал авахад бэлэн  Монгол Улс коронавирусын улмаас нүүрсний экспортыг хоёрдугаар сарын 10-наас зогсоогоод байсан. Улсын онцгой комисс (2020.03.01) шуурхай хуралдаж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор гуравдугаар сарын 15-наас нүүрс, газрын тосны  экспортыг эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Засгийн газрын зүгээс аймаг, нийслэлийн Засаг дарга, аж ахуй нэгжүүдийн удирдлагуудад ачаа, тээврийг аюулгүй, тасралтгүй тээвэрлэх бэлтгэлээ бүрэн хангахыг үүрэг болгожээ. Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор битүүмжилсэн чингэлэгтэй нүүрс тээвэрлэх бэлтгэл ажлыг шалгаж, экспортолж эхлэхээр болсон байна. Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас “Хэрэв бэлтгэл хангагдвал заавал гуравдугаар сарын 15-ны өдрийг хүлээлгүй нүүрсний экспортоо эхлүүлэх боломжтой” гэж мэдээлэв.
Засгийн газар: Түүхий эдийн экспорт гуравдугаар сарын 15-наас үргэлжилнэ  Коронавирусын тархалтаас болж хөл хорио тогтоогоод байгаа энэ үед Засгийн газраас эдийн засгаа эрчимжүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хүрээнд хэд хэдэн шийдвэр гаргалаа. Тухайлбал, нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлэхээр болсон байна. Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын хилээр ашигт малтмал, тэр дундаа нүүрс, газрын тосыг экспортлохдоо эрүүл ахуй, хорио цээрийн нөхцөл шаардлагыг  хангаж ажиллах ёстой. Ачаа тээвэр эрхэлж байгаа жолооч хамгаалалтын хувцастай, машин нь ариутгалын нөхцөлтэй, хилээр гарсан өдрөө буцаж орсон байх зэрэг зохицуулалт хийх чиглэлийг өгч байгаа.
Нүүрсний экспортын хилийн хоригийн хугацааг сунгав Улсын Онцгой комиссын хуралдаанаар (2020.02.26) нүүрс, газрын тосны бүтээгдэхүүнийг экспортын хилийн хоригийн хугацааг хэлэлцжээ. Тус хуралдаанаар, боомтын нүүрсний экспортын тээврийг гуравдугаар сарын 2-ноос эхлүүлэх нөхцөл боломж хангагдаагүй гэж үзэж гуравдугаар сарын 15-ныг хүртэл сунгаж байгааг Шадар сайд Ө.Энхтүвшин мэдэгдсэн байна. БНХАУ-д дэгдээд буй шинэ төрлийн вирусын улмаас Монгол Улсын онцгой комиссоос (2020.02.10) гуравдугаар сарын 2-ныг хүртэл Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Булган боомтуудаар нүүрсний экспортын тээврийг зогсоосон билээ.
Алт цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулах хөрөнгө оруулалтыг судална Засгийн газрын хуралдаанаар, Алт цэвэршүүлэх үйлдвэрийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар барих боломжийг судалж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга, бусад албан тушаалтанд даалгажээ. Монгол Улсын Ерөнхий сайд Казахстан улсад хийсэн албан айлчлалын үеэр Алт цэвэршүүлэх үйлдвэрийг барих тухай гэрээнд талууд гарын үсэг зурсан юм. Нийт 81.9 сая ам.доллар шаардлагатай бөгөөд урьдчилгаа 30%-ийг санхүүжүүлсэн тохиолдолд ажил нь эхлэх боломжтой. Үйлдвэр жилд 50 тонн алт, 25 тонн мөнгө үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм. 
УОК: Нүүрсний экспортыг түр зогсоох нь зүйтэй Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын (2020.02.10) хуралдаанаар нүүрсний экспортын тээврийг түр хугацаанд зогсоох нь зөв гэж үзлээ. Тодруулбал, ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэл  Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн, Ховд аймгийн Булган, Сүхбаатар аймгийн Бичигт зэрэг боомтоор нүүрсний экспортын тээврийг хориглох шийдвэр гаргав. ЭМЯ-наас мэдээлснээр, Гашуунсухайт боомттой хиллэдэг БНХАУ-ын Халиут гацаанд коронавирусийн халдварын хоёр тохиолдол гарсан нь батлагдсан байна. Тиймээс нүүрсний тээвэрлэлтийг зогсоох саналаа УОК-оос Засгийн газарт танилцуулахаар болжээ.
Сибирийн “Цэнхэр түлш”  Монголоор дайрах уу?  Уудам Орос орны уулс толгод, намаг, өтгөн тайга дундуур сунайн 2000 гаруй км үргэлжлэх хоолойгоор  Сибирийн байгалийн хийг Хятадын аварга зах зээлд нийлүүлж эхэллээ. Шинэ Оросын түүхэнд Хятадтай хэрэгжүүлсэн хамгийн том төсөл. Энэхүү төслийн гэрээ нь “Газпром” компанид Хятадын хийн зах зээлд 30 жилийн эрхийг нээж байна. Дэлхийн хамгийн том зах зээлтэй холбосон хийн хоолойг барьж байгуулах ажилд Орос таван жил  зарцуулсан юм. Бүтээн байгуулалтын өртөг 800 тэрбум рублээс 1.1 их наяд болж өсчээ. Өнөөгийн ханшаар 17.75 тэрбум ам.доллар гэсэн үг. Түүхий эдээр хангах ордыг ашиглалтад  оруулахад зарцуулсан тооцоотой нийлүүлбэл 55 тэрбум ам.доллар давна” гэж ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдсэн.
Үндэсний геологийн алба байгуулах Тогтоолын төсөл өргөн барилаа Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр (2020.01.08)  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Тогтоолын төсөлд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяанд хэрэгжүүлэгч агентлаг “Үндэсний геологийн алба” байгуулахаар тусгажээ. Уг алба нь Монгол орны газрын хэвлийн баялгийг ашигт малтмалын төрлөөс үл хамааран геологи, геохими, геофизик зэрэг судалгааны аргуудаар цогцоор нь иж бүрэн хийж гүйцэтгэн эрдэс баялгийг нээн илрүүлж, улсын мэдээллийн санд бүртгүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн судалгааны ажлыг бие даан гүйцэтгэх, эрдсийн шинжилгээ хийх, Үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн санг бүрдүүлэх, түүнийг баяжуулах, нууцын зэрэглэлд хамруулснаас бусад мэдээллээр сонирхсон этгээдэд үйлчилгээ үзүүлэх зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулах юм байна.
Шатахууны үнийг тогтвортой түвшинд хадгална Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр болж, АИ92 шатахууны үнийг тогтвортой байлгах нөхцлийг бүрдүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Засгийн газраас АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгах үүднээс Эрсдэлийн сан (Hedge Fund) байгуулахаар шийдвэрлэж, үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээ авлаа.
Газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэх охин компани байгуулна Засгийн газрын нэгдүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг өргөжүүлж, газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэх охин компани байгуулахаар шийдвэрлэжээ. Охин компани нь төрийн хяналтын дор газрын тосны бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, худалдах чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм. Бие даасан санхүүгийн эх үүсвэртэй болгох, зээлийн өрийн дарамтаас хараат бус байлгах зорилгоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг өргөжүүлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг нэг жилээр зогсооно Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэлээ. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан 40 хүнтэй Ажлын хэсэг 100 гаруй хоног ажиллан 2889 тусгай зөвшөөрлийг нэг бүрчлэн шалгаж, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх юм. Үүнийг иргэд, төрийн байгууллагууд ашиглах боломжтой. Цаашид хариуцлагатай уул уурхай эрхлэхтэй холбоотой хууль, дүрэм, журмыг мөрдүүлэх чиглэлээр ажиллана. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр сүүлийн гурван жилд уул уурхайн 700 гаруй тусгай зөвшөөрлийг цуцлаад байна. Ингэснээр 3500 орчим байсан тусгай зөвшөөрлийн тоо 2889 болж буурчээ. Үүний 1664 нь ашиглалтын, 1225 нь хайгуулын тусгай зөвшөөрөл юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
6 7 8 9 10 11 12