Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөмжийг ил болгох хүсэлт тавьсан 

2020-03-05 15:06

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Тавантолгойн ордыг хувьчлах гэж байна” гэсэн Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболдын мэдэгдэлтэй холбогдуулан  холбогдуулан хэвлэлийнхэнд тайлбар өглөө.  Тэрээр Төрийн болон Албаны нууцын тухай хуулийн 19.1,  Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Төрийн болон Албаны нууцыг хамгаалах нийтлэг журмын 3.5-д дагуу Үндэсний Аюулгүй Байдлын (ҮАБ)  зөвлөлийн 2018 оны 33/21 дугаартай зөвлөмжийг ил болгох саналыг  ҮАБ-ын даргад хүргүүлж буйгаа мэдэгдлээ.  

Тавантолгой орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой томоохон ажлуудыг явуулах зөвлөмжийг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс хоёр жилийн өмнө гаргасан юм. “Зөвлөмжийг боловсруулах ажилд оролцсон хүмүүс, тухайлбал  тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд  бодит байдлыг зориуд гуйвуулж, улс төр хийж байна.  Өнгөрсөн хугацаанд Тавантолгойтой холбоотой  асуудалд буруу зүйл байсныг мэдэж байсан юм бол яагаад засаж залруулах талаар дуугараагүй юм бэ.

Ерөнхийлөгчийн институт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад улс төрийн манлайлал үзүүлж, томоохон ажлууд өрнөж байгаа. Үүнийг санхүүжүүлэх олон аргын нэг нь Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн зөвлөмж” хэмээн Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ  ярилаа.  Зөвлөмж ил болсны дараа шаардлагатай бол Засгийн газрын хуралдаан зарлаж, Ерөнхий сайдын зүгээс  уг зөвлөмжөөс татгалзах асуудал ч хөндөгдөнө гэдгийг тэрээр мөн тодотгосон.  Ингэснээр төмөр замын бүтээн байгуулалтын ажил зогсож болзошгүй аж.  

Эрдэнэт үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хугацаа хоёр хоногийн дараа дуусах бөгөөд тус үйлдвэр дээр үүссэн учир битүүлэг олон асуудал удахгүй ил болно гэдгийг тэрээр мөн   мэдээллийнхээ үеэр онцлов.  Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалыг 12 компанид олгодог.  Компаниудыг  Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж эрэмбэлдэг байсан бөгөөд   Монголын талд зардал өсгөж, өссөн зардлаа оффшор компаниудаараа дамжуулан авсан. Зарим мөнгө нь Монголд орж ирээд үл хөдлөх болсон зүйлс шалгалтаар урьдчилсан байдлаар тогтоогдсон  гэдгийг ч тэрээр  онцолсон.  

Г.Идэр
 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 33 минутын өмнө
    Дэлхийн улс орнуудын Засгийн газрын зээлжих зэрэглэл тогтоодог “Fitch” агентлаг нь шинэ коронавирусээс үүдэн Европ, АНУ болон дэлхийн бусад улс оронд хөл хорио тогтоосны нөлөөгөөр эрдэс түүхий эдийн хэрэглээнд багагүй хэмжээний бууралт тохиохыг онцоллоо. Тус агентлаг энэ онд дэлхийн эдийн засаг 1.9%-иар буурна гэж таамаглажээ. Улмаар дэлхийн зэсийн эрэлт хэрэгцээ 6%-иар буурахаар байна. Хэдийгээр энэ онд Чили, Перу, Мексик, Канадын зэсийн нийлүүлэлт буурах хандлагатай ч дэлхийн зэсийн зах зээлд нийлүүлэлт эрэлтээсээ давна гэж тооцоолж байна. 
  • 21 цаг 36 минутын өмнө
    Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа түүхэндээ анх удаа цахим технологийг ашиглаж, өнөөдөр (2020.04.06) 12 цаг 00 минутад гишүүдийн 70 хувийн ирцтэйгээр эхэллээ. Дэлхий нийтээр коронавирусийн аюул цар тахлын хэмжээнд хүрээд байгаа үед Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганыг цахимаар хуралдуулахаар УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл шийдвэрлэсний дагуу УИХ-ын Тамгын газар цахим хуралдааныг бэлтгэлийг бүрэн хангасан байна. Дэлхий нийтээр коронавирусийн аюул цар тахлын хэмжээнд хүрээд байгаа үед Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганыг цахимаар хуралдуулахаар УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл шийдвэрлэсний дагуу УИХ-ын Тамгын газар цахим хуралдааныг бэлтгэлийг бүрэн хангасан байна.
  • 2020-04-02 10:42
    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар (2020.04.01) БНХАУ-аас суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд сайд нар шинэ коронавирусын тархалтыг хязгаарлах чиглэлээр хоёр улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар харилцан мэдээлэл солилцов.  Мөн “Covid-19” мэт цар тахлын үед улс орнууд шуурхай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой бүс нутгийн хэмжээний механизм байгуулах санаачилгыг хоёр тал хамтран урагшлуулах талаар ч санал солилцсон байна.  Шинэ төрлийн вирусийн тархалтын улмаас Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгарч буй сөрөг нөлөөг бууруулах үүднээс хоёр тал илүү идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай гэж талууд үзжээ.
  • 2020-04-01 10:17
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар өнгөрөгч амралтын өдрүүдэд холбогдох албаны хүмүүсийн хамт Дорноговь, Өмнөговь аймгуудад ажиллаж, үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын трассын дагуу барилгын ажлын явцтай танилцан, үүрэг чиглэл өглөө.
  • 2020-03-31 14:50
    Дараалсан сонгууль  болон улс төрийн зорилго агуулсан шийдвэрүүдээ Засгийн газар үргэлжлүүлэх боломжгүй болсныг эдийн засгийн гинжин хямрал  харуулж байна. Эдийн засгийн шинэ сорилтын эсрэг төр засгаас оновчтой эрэмбэлсэн, өргөн цар хүрээтэй, ард иргэддээ хүрсэн бодлогыг хурдтай хэрэгжүүлэхийг энэ цаг үе тулгаж байна.   Улс орнуудыг дамнасан гинжин эдийн засгийн хямралын эхний чичиргээ Монголын эдийн засагт мэдрэгдэж эхэлснийг нэгдүгээр улирлын урьдчилсан  үзүүлэлт харуулж байна. Эрчээрээ эхний хоёр сар ялимгүй өссөн гадаад худалдааны үзүүлэлт гуравдугаар сарын дундаас уруудав. Дотоодод доллар оруулдаг экспорт  44.2%-иар буурчээ. Үүнд шууд нөлөөлсөн эрдсийн экспорт, тэр дундаа нүүрсний нийлүүлэлт хоёр сар тэг зогсолт хийж энэ оны төсөвт төлөвлөсөн 42 сая тоннд хүрэх магадлал бага боллоо. Нүүрсний нийлүүлэлт буурснаар экспортын тэргүүлэгч эрдсээр зэс тодроод байна. Хэдийгээр Оюутолгойн зэсийн баяжмалын тээвэр тасралтгүй үргэлжилж байгаа ч  экспорт 13%-иар буурчээ.