Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого
Шинээр тодрох уул уурхайн төмөр замууд Монгол Улсад бодит орлого оруулж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, үүний тулд зорилтот зах зээлд хүргэх төмөр замуудыг шинээр барьж байгуулах, хилийн гарцуудыг олон чиглэлд нээх тодорхой зорилтыг Засгийн газраас дэвшүүлээд байгаа.
Тавантолгой-Гашуунсухайтын 250 км замыг 2.5 жилд тавина Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай автозамыг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр “Тал нутгийн хөгжлийн зам” компанитай концессын гэрээ байгуулахыг Засгийн газрын аравдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлэн зөвшөөрөв.
Стратегийн орд ашигладаг компаниудын дансыг Монголбанкинд байршуулах хуулийн төслийг дэмжлээ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Зам тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг томиллоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдыг томилох талаарх Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танилцуулга болон тус асуудлаар хуралдсан ЭЗБХ-ны хуралдааны санал дүгнэлтийг хэлэлцэж УИХ-ын гишүүн Янгугийн Содбаатарыг Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдаар томиллоо.
Эрдэнэс Тавантолгойн хувьцааг арилжаалах хөрөнгийн биржийг сонгоно Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааг Нью-Йорк болон Хонконгийн Хөрөнгийн биржээр арилжаалах талаар судлан танилцуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Д.Сумьяабазарт чиглэл болгов.
Газрын тосны үйлдвэрийн технологийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг эцэслэнэ Газрын тосны үйлдвэрийн төслийн явц урагштай байна. Үйлдвэрийн барилга, дэд бүтэц, шугам татах ажил эрчимтэй өрнөж буйг холбогдох албаныхан мэдээллээ.
Тавантолгойн коксжих нүүрсийг гуравдагч зах зээл рүү экспортлоход ОХУ-тай хамтарна Монгол Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар есдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд ОХУ-дажлын айлчлал хийсэн байна.
Баянхонгор болон Дархан-Уул аймагт үнэт металын сорьцын хяналтын лаборатори байгуулна Орон нутагт үнэт металын сорьц тогтоох чиг үүрэг бүхий лабораторийн нэгжийг төвийн бүсэд Дархан-Уул аймгийн, баруун бүсэд Баянхонгор аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн бүтцэд тус тус байгуулахаар шийдвэрлэлээ.
22 байршил дахь газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авна “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Төсөлд Ховд аймагт 3, Завхан аймагт 1, Дорнод аймагт 9, Хөвсгөл аймагт 1, Сүхбаатар аймагт 3, Өвөрхангай аймагт 1, Хэнтий, Дорноговь аймагт тус бүр 2 буюу нийт 8 аймгийн 22 байршилд тогтоогдсон тодорхой газруудыг улсын тусгай хамгаалалтад авахаар тусгаад байна.
Монголын нүүрс далайд хүрэхэд ямар өртөгтэй вэ? Улаанбаатар хотноо зохиогдсон “Монгол-Оросын санаачилга 2018” арга хэмжээний хүрээнд зургадугаар сарын 8-нд хоёр улсын Засгийн газар хоорондын Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээврийн нөхцөлийн тухай хэлэлцээрийг үзэглэх ёслол болсон билээ.
“Эрдэнэс Тавантолгой”-д Хөрөнгийн зах зээл хариуцсан нэгж байгуулжээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр тогтмол зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Тус яамны зүгээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30%-д IPO гаргах бэлтгэл ажлыг хангаж буйгаа дуулгаад ЭТТ компани дээр Хөрөнгийн зах зээл хариуцсан нэгжийг байгуулсанаа онцолсон юм.
Тавантолгойд зориулсан таван зам Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх” хэмээн нэрийдсэн тогтоолыг УИХ хаврын чуулганаар наадмын өмнөх дулаан уур амьсгал зонхилсон үед чимээгүйхэн батлав.
Төмөр замын бодлогод шинээр хоёр чиглэлийг нэмж тусгав Монгол Улсын “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д хоёр чиглэлийг нэмж тусгасан өөрчлөлт оруулаад байна.
“Тавантолгой төмөр зам” компани байгуулахаар болов Төрийн өмчийн 51-ээш доошгүй хувийн оролцоотой “Тавантолгой төмөр зам” компани байгуулахаар боллоо.
“Тавантолгой”-г хөдөлгөх ажлыг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолыг батлав “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Тавантолгойг хөдөлгөх ажлыг эрчимжүүлэх тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг биржээр арилжаална Тавантолгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, дэд бүтэц барьж байгуулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авахаар Засгийн газар төлөвлөж байна.
Төрөөс газрын тосны салбарт баримтлах бодлогыг батлав Засгийн газрын ээлжит хуралдаанаар (06.06) “Төрөөс газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар 2027 он хүртэл баримтлах бодлого”-ыг баталлаа.
Засгийн газар ”Эрдэнэт”-ийг 100% төрд авах шийдвэр гаргав Засгийн газар өнөөдөр хуралдаж, Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг төрийн мэдэлд авах тухай шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.
“Өргөдөл” баяртай, “сонгон шалгаруулалт” сайн байна уу? Ашигт малтмалын тухай хуулийг 2018 оны төсвийн тухай хуулийг батлах зуур сэмхэн өөрчилж орхисон нь салбарынхны хувьд инээх уйлахын завсарт ажилладаг, хаврын тэнгэр мэт тогтворгүй нөхцөл байдалд оршдог гэдгээ дахин ухаарах боломжийг “хайрлалаа”.
11 12 13 14 15 16 17