Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Тавантолгойн коксжих нүүрсийг гуравдагч зах зээл рүү экспортлоход ОХУ-тай хамтарна

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар есдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд ОХУ-дажлын айлчлал хийсэн байна. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах И.Е.Левитин, “Роснефть” компаний гүйцэтгэх захирал И.И.Сечин нартай хоёр талын уулзалт хийжээ. 

Талууд уулзалтын үеэр хоёр орны уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны бодлогын болон цаг үеийн асуудлаар санал солилцсон байна. 

Мөн Салбарын сайд “Роснефть” компанийн гүйцэтгэх захирал И.И.Сечинтэй уулзаж, газрын тос боловсруулах үйлдвэрлэл, газрын тос дамжуулах хоолой, хайгуулын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар хөндөн ярилцаж, хоёр талын хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулжээ.

Түүнчлэн, айлчлалын хүрээнд Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Хар тэнгисийн Тамань далайн боомт дахь “Таманы нурмаг ачааны терминаль” төслийн талбайд зочилж, газрын тосны агуулах, ачилт, овоолгын станцууд, туузан дамнуургын барилга угсралтын ажилтай танилцав. Энэхүү боомтоор Тавантолгойн коксжих нүүрсийг боловсруулан, гуравдагч зах зээл рүү экспортлоход хамтран ажиллахаар болсон тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэв.