Шинэ мэдээ
Зэсийн гол үйлдвэрлэгч нь Чили, Перу, харин гол худалдан авагч нь БНХАУ, Герман, АНУ, Турк
Олон улсын зэс судлалын группийн судалгаанаас үзэхэд тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбар хамгийн том эцсийн хэрэглэгч салбар бөгөөд дараа нь барилга ба дэд бүтцийн салбар зэсийг их хэмжээгээр хэрэглэдэг гэсэн байна. Дэлхийн зэсийн эрэлт, хэрэгцээ нь цаашид ч тасралтгүй өсөх хандлагатай ба сэргээгдэх эрчим хүч, цахилгаан болон гибрид машин, хотжуулалт, цахилгаанжуулалт, харилцаа холбоо, эрүүл мэндийн салбарын өсөлттэй уялдан “зэсийн шинэ эрин үе” эхэлж байна.
Дэлхийн зах зээлд нийлүүлэлт багасч, зэсийн үнэ өслөө
Дэлхийн зах зээлд нийлүүлэлт буурсантай холбоотой зэсийн үнэ өслөө. Нью-Йоркийн Comex бирж дээр тавдугаар сард нийлүүлэх зэсийн үнэ нэг фунт нь 4.09 ам.долларт (тонн нь 8998 ам.доллар) хүрч, баасан гаригийн хаалтын ханштай харьцуулахад 0.5%-иар өссөн байна.
Хятад улс шингэрүүлсэн байгалийн хийн худалдаагаа анх удаа юаниар хийлээ
Хятад улс шингэрүүлсэн хийн арилжааг анх удаа юаниар гүйцэтгэлээ гэж Шанхайн Газрын тос, байгалийн хийн бирж мягмар гарагт мэдэгдэв.
Хятадын төрийн мэдлийн газрын тос, байгалийн хийн CNOOC болон Францын TotalEnergies компаниуд бирж дээр шингэрүүлсэн байгалийн хийн худалдааны төлбөр тооцоог анх удаа Хятадын юаниар хийлээ гэж тус биржээс Ройтерс агентлагт дамжууллаа.
АНУ, Япон чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллах гэрээ байгууллаа
АНУ, Япон нар батарейн үйлдвэрлэлд ашигладаг чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэ нь Хятадаас цахилгаан автомашины салбарын нийлүүлэлтийн сүлжээг салгах гэсэн оролдлого юм.
”Wall Street Journal” сэтгүүлийн мэдээлснээр уг гэрээний дагуу Япон, АНУ хамтран чухал ашигт малтмалыг экспортын татвараас чөлөөлөх, мөн уул уурхайн салбарт хоёр орны хөдөлмөрийн стандартуудыг хооронд нь уялдуулан зохицуулах юм байна.
Монгол Улсын Эрдэнэсийн санд 2022 онд 22.9 тонн үнэт метал худалдан авчээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.03.28) хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцжээ.
Saudi Aramco Хятадад 10 тэрбум долларын өртөгтэй нефть, химийн цогцолбор барина
Saudi Aramco компани ирэх гурван жилийн хугацаанд Хятадад 10 тэрбум ам.долларын үнэтэй газрын тос боловсруулах үйлдвэр болон нефть химийн цогцолбор байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү цогцолбор нь өдөрт 300,000 баррель түүхий тос боловсруулах хүчин чадалтай гэж тус компани мэдээлэв. Saudi Aramco компани тус байгууламжид өдөрт 201 мянган баррель нефть нийлүүлнэ. Уг төслийг Aramco болон Хятадын хоёр компани хамтран хэрэгжүүлэх юм байна. Барилгын ажил энэ оны хоёрдугаар хагаст эхлэх ба төслийг 2026 онд дуусгахаар төлөвлөж байна.
“Build mongolia 2023” үзэсгэлэнгийн талбайн захиалга 90 хувийн дүүргэлттэй байна
Build Mongolia буюу Бүтээн байгуулалт 2023 олон улсын үзэсгэлэн гурав дахь удаагаа 2023 оны 04 сарын 19-21-ны өдрүүдэд Мөсөн Өргөөнд зохион байгуулагдах гэж байна. Улс орны эдийн засгийн хөгжилд хамгийн чухал үүрэгтэй барилга, дэд бүтэц, тэр дундаа эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр гэсэн бүтээн байгуулалтын үндсэн салбаруудын хамарсан томоохон үзэсгэлэн болон өргөжиж буй Build Mongolia 2023 үзэсгэлэнгийн талбайн захиалга 04-р сарын 07-нд хаагдах ба 90 хувийн дүүргэлттэй байна.
Голомт банкны АЛТНЫ ФОРУМ 2023 эхэллээ
Форумыг нээж Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд бизнес хариуцсан захирал Д.Бадрал нээж үг хэллээ. Тус арга хэмжээнд алт олборлогч аж ахуйн нэгжүүд, УУХҮЯ, Монгол банкны төлөөллүүд оролцон алтны салбарын тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх бөгөөд үдээс хойш хуралдаан ИРЭЭДҮЙН УУЛ УУРХАЙ БОЛОМЖ БА СОРИЛТ хэлэлцүүлэгээр үргэлжилнэ. Мөн уул уурхайн ханган нийлүүлэгч компаниудын техник тоног төхөөрөмжийн үзэсгэлэн Шангри-Ла зочид буудлын танхимд зохион байгуулагдаж байна.
“Сибирийн хүч-2” хийн хоолойн талаар энэ онд тохиролцоонд хүрэх боломжтой
“Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн асуудлаар Хятад, Орос хоёр энэ онд тохиролцоонд хүрч магадгүй гэж ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак мэдэгдлээ.
“Сибирийн хүч-2” хоолой нь ОХУ-аас Хятад руу жил бүр 50 тэрбум шоо метр байгалийн хийг Монгол Улсаар дамжуулан 2607 км зайд нийлүүлэх юм.
Дэлхийд сэргээгдэх эрчим хүч 2022 онд 9.6%-иар өсөж, дээд амжилт тогтоолоо
Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг (IRENA)-ийн мэдээлснээр 2022 оны эцэст дэлхийн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 295 ГВт буюу 9.6%-иар өсөж, 3,372 гигаватт (ГВт) болсон.
Өнгөрсөн жил нэмэгдсэн нийт эрчим хүчний 83%-ийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байна. IRENA-аас гаргасан Сэргээгдэх эрчим хүчний 2023 оны статистик тоо баримтаас харахад олон улсын харилцааны тодорхойгүй байдлаас үл хамааран сэргээгдэх эрчим хүч түүхэн дээд хэмжээнд хүртэл өссөн нь чулуужсан түлшний хэрэглээ буурах хандлагыг үзүүлж байна.
“Энержи ресурс” ХХК-ийн экспортод гаргах нүүрсний цахим арилжаа явагдлаа
Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа /2023-03-22/ явагдаж, “Энержи Ресурс” ХХК-ийн экспортод гаргах 5 багц буюу нийт 32,000 тонн баяжуулсан коксжих нүүрсийг дуудлага арилжаагаар арилжлаа. Энэхүү арилжаанд 4 компани оролцсон бөгөөд дуудах үнэ 1250 юанаас 13.6 хувь өсөж 1420 юань хүрлээ.
Ирэх онд нүүрсний хэрэглээ дээд цэгтээ хүрэх төлөвтэй байна
Дэлхийн эдийн засгийн өсөлт, цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр улс орнуудын баримталж буй стратегийн бодлого илүү цэвэр эрчим хүч рүү чиглэж байна. Гэвч ирэх жил дэлхийн нүүрсний хэрэглээ дээд цэгтээ хүрнэ. Харин гарч ирэх гэнэтийн хэд хэдэн нөхцөл байдлын улмаас дэлхийн улс орнууд чулуужсан түлшийг хэр удаан ашиглах нь нөлөөлж магадгүй гэж BloombergNEF мэдээлэв.
ГЕГ: Он гарсаар эрдэс бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 84 хувийг эзэлж байна
Гаалийн ерөнхий газрын Статистик, дүн шинжилгээний хэлтсээс 2023 он гарснаас хойш гуравдугаар сарын 20-ны байдлаар барааны экспорт, импортын мэдээг өнөөдөр өглөө.
Он гарсаар улсын хэмжээнд гадаад худалдааны нийт бараа эргэлт 4.8 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 56.3 хувиар буюу 1.7 тэрбум ам.доллараар өссөн байна. Үүнд, экспорт 1.5 тэрбум ам.доллараар, импорт 0.2 тэрбум ам.доллараар өсжээ.
Н.Нарангэрэл: Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтын ажлын явц 65 хувьтай байна
ГЕГ-ын Боомтын үйлчилгээний хэлтсийн гаалийн улсын байцаагч Н.Нарангэрэл боомтуудын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцын талаар өнөөдөр /2023.03.21/ мэдээлэл өглөө.
Засгийн газраас хэрэгжүүлж буй Хилийн боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр ОХУ-тай хиллэдэг Боршоо, Бичигт, Алтанбулаг боомтыг, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Замын-Үүд, Гашуунсухайт боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн, шинэчлэх ажлыг эхлүүлсэн.
Хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг үзэглэлээ
“Оюутолгой” компани Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран ажиллана. Тэд өнөөдөр “Санамж бичиг”-т гарын үсэг зурж баталгаажууллаа. Талууд уулзах үеэр Оюутолгойн төслийнхөн аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцуулахын сацуу мод хэрхэн тарьж, ургуулж буй богино хэмжээний бичлэг үзүүлэв.
Африкийн алтны уурхайд зэвсэгт этгээдүүд халдаж, хятад иргэд амиа алджээ
Төв Африкийн Бүгд Найрамдах Улс (ТАБНУ) дахь БНХАУ-ын Элчин сайдын яам нийслэл Бангуй хотоос гадна байрладаг алтны уурхайд зэвсэгт этгээдүүдийн халдлагад өртөн есөн хятад иргэн амиа алдсаны дараа иргэддээ хандан нийслэл Бангуй хотоос гадагш зорчихгүй байхыг уриалав.
Элчин сайдын яамнаас ням гарагт хийсэн мэдэгдэлдээ тус бүс нутагт гадаадын уурхайн ажилчдын аюулгүй байдалд заналхийлсэн олон хэрэг гарсан бөгөөд Бангуй хотын гадна байгаа хятад иргэдийг нэн даруй аюулгүй бүс рүү нүүхийг хүссэн байна.