Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Рио Тинто   Sovereign Metals компанийн хувьцааг худалдаж авлаа

Ч.Сансар

Рио Тинто (ASX, LON: RIO) 7 дугаар сарын 17-нд Австралийн Sovereign Metals (ASX: SVM) (LON: SVML) компанийн 15%-ийг 40.4 сая австрали доллараар (27.6 сая доллар) худалдаж авахаар тохиролцож, чухал ашигт малтмал олборлогч компанийн хамгийн том хөрөнгө оруулагч боллоо.

Рио Тинто компани нь батарейн үйлдвэрлэлд өргөн ашигладаг ашигт малтмалын зах зээлийг улам их сонирхож байгаа бөгөөд энэхүү үйл явдал нь бал чулууны салбарт хийсэн анхны алхам болж байна.

Рио Тинто Sovereign Metals компанийн 83.09 сая ширхэг хувьцааг тус бүрийг нь 48.6 центээр захиалав. Мөн Рио Тинтод 12 сарын хугацаанд 34.54 сая ширхэг хувьцааг худалдан авах эрхийг олгоно. Ингэснээр Риогийн эзэмшиж буй хувьцааны хэмжээ 19.99% хүртэл нэмэгдэх боломжтой болох юм.

Sovereign Metals компани нь энэ орлогоор Малави улс дахь бал чулуу болон рутил үйлдвэрлэх Касия төслийн ТЭЗҮ-г боловсруулах аж.

Тус компанийн ТУЗ-ийн дарга Бен Стойкович “Касия бол чухал ашигт малтмалын хамгийн ач холбогдолтой  нээлтүүдийн нэг болсныг энэхүү түүхэн гэрээ баталгаажууллаа” гэж мэдэгджээ.

Энэхүү хоёр компани лити-ион батарейны анодын зах зээлд цэвэршүүлсэн бал чулууг нийлүүлэх тал дээр төлөвлөж,  төслийн хүрээнд бал чулууны техникийн болон маркетингийн тал дээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Рио Тинто Мадагаскар, Өмнөд Африк, Канад дахь үйлдвэрүүд дээр рутилээс титаны диоксид гаргадаг. Титан металл нь хэт өндөр температурыг тэсвэрлэх чадвартай тул нарны хавтан, будаг, нисэх онгоцонд өргөнөөр ашиглагддаг.

 

Эх сурвалж: mining.com