Шинэ мэдээ
Дэлхийн зах зээлд алтны үнэ өслөө
Дэлхийн зах зээлд алтны үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрч өслөө. Арванхоёрдугаар сарын 4-ны өдөр шар металлын үнэ 3 хувиар өсөж, унц нь $2,135 хүрч, аажим буурч 2,030 орчимд хэлбэлзэж байна.
Хүнд үйлдвэрийн салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа
Уулзалтын үеэр, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн татварын нэгдсэн бодлогоор дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжсэнээр экспортыг төрөлжүүлж, эдийн засгийн өсөлт хүртээмжтэй болохын зэрэгцээ ажлын байр нэмэгдэхийн хэрээр ард иргэдийн бодит орлогын түвшин сайжрах тул татварын реформд салбар бүрийн саналыг тусгах нь чухал гэдгийг онцлов.
Швед улс цөмийн эрчим хүчийг хоёр дахин нэмэгдүүлнэ
Шведийн парламент эрчим хүчний аюулгүй байдлаа хангах, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор анх батлагдсан цөмийн 10 реактороос гадна нэмэлт цөмийн реактор барих эрчим хүчний шинэ хуулийн төслийг баталлаа гэж Ройтерс агентлаг мэдээллээ.
Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай байна гэв
Монгол Улсын эдийн засаг 2023 онд 5,8 хувь, 2024 онд 6,2 хувиар өсөх төлөвтэй байна. Уул уурхайн салбарын үйлдвэрлэл нэмэгдэж, хувийн хэрэглээ сэргэн, төсвийн зардал тэлснээр эдийн засгийн өсөлтийг голлон тодорхойлохоор байгааг Дэлхийн банкнаас жилд хоёр удаа шинэчлэн танилцуулж буй “Монголын эдийн засгийн тойм” тайлангийн шинэ дугаарт дурджээ.
Б.ТУЛГА: ХИЛИЙН БООМТУУДЫН НЭВТРҮҮЛЭХ ХҮЧИН ЧАДЛЫГ ГУРАВ ДАХИН НЭМЭГДҮҮЛНЭ
Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй зургаан зорилтын нэгдүгээрт Боомтын сэргэлтийн бодлого эрэмбэлэгдсэн. Юуны түрүүнд боомтуудыг хөгжүүлэх, эдийн засгийг сууриар нь тэлэх зорилттой. Монгол Улсын хилийн боомтуудыг хөгжүүлэх зураглал хийгээд боомтуудаа хөгжүүлснээр эдийн засагт ямар үр өгөөж авчрах талаар Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга бөгөөд Монгол Улсын сайд Б.Тулгатай ярилцлаа.
Венесуэлийн нефтийн олборлолт 850 мянган баррель болж нэмэгдэв
Венесуэлийн түүхий нефтийн олборлолтын хэмжээ өдөрт 850 мянган баррельд хүрч, тус улсын дэлхийн зах зээлд эзлэх хувь нь сэргэж эхэллээ хэмээн Газрын тосны яамны албаны хүмүүс мэдэгдсэнийг Ройтерс агентлаг мэдээлжээ. 10 дугаар сарын олборлолт өдөрт 786 мянган баррель байсан юм.
Хятадын компани Ботсвана улсад зэсийн уурхай худалдаж авна
Хятадын уул уурхайн MMG Ltd компани Ботсвана дахь “Khoemacau” зэсийн уурхайн толгой компани болох Канадад төвтэй “Cuprous Capital”-ыг худалдаж авахаар тохиролцсоны дараа MMG компанийн хувьцааны ханш нь өсөж, компанийн үнэлгээ 1.88 тэрбум долларт хүрлээ.