
Салбарын сайд Г.Дамдинням “Онтре ресурс” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Степен Скоттой (2025.12.10) уулзав.
Уулзалтын үеэр Салбарын сайд Г.Дамдинням Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар хэлэлцээр хийх ажлын хэсэг байгуулагдсаныг дуулгаад Онтре компани нь Оюутолгойн бүлэг ордын зарим ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Монголын талд хүндэтгэлтэй хандаж хэлэлцээрээ нэн даруй эхлүүлэхийг сануулав.

Мөн манай талаас:
1. Тус компанийн хувьд шинэ хөрөнгө оруулалтын гэрээ хийх
2. “Рио Тинто”-той тохиролцсон гэх асуудалд Монголын талыг оролцуулаагүй тул манай талаас хүчин төгөлдөр гэрээ хэлэлцээр гэж үзэхгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй
3. Төрийн эзэмшлийн хувийг тогтоох, шинэ хөрөнгө оруулалтын гэрээг АМНАТөлбөрт суурилсан хэлбэрээр хийх байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
Талууд Ажлын хэсэг гаргаж хэлэлцээрийг ойрын хугацаанд эхлүүлэхээр болов.
Эх сурвалж: АҮЭБЯ