Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Монголд үйлдвэрлэв” чуулган болов Сүүлийн 23 жилд нийт гадаадын хөрөнгө оруулалтын 72.5% нь уул уурхай, геологийн эрэл хайгуулд, 17.8% нь худалдаа, нийтийн хоолны салбарт орсон бол дөнгөж 1.2% нь боловсруулах үйлдвэрт орсон байна. Нийт боловсруулах үйлдвэрлэлд дунд, өндөр технологи дөнгөж 5.3 %-г эзэлж байна.
Орон нутаг ба хайгуулын тусгай зөвшөөрөл Монгол улсын баруун хэсэгт нийт 9 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлөөр болон сонгон шалгаруулалтаар олгох үйл ажиллагааг 2015 оны нэгдүгээр сараас Ашигт малтмалын газар зохион байгуулж эхэлсэн. Гэвч орон нутаг тусгай зөвшөөрлийн өргөдөлд дийлэнхдээ татгалзсан хариу өгч байгаа нь багагүй асуудал дагуулаад байна.
“Оюутолгой” компани 3 дугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангаа танилцууллаа “Оюутолгой” компани 2015 оны 3 дугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа.
“Судалт мана” ХХК геологийн ажил мэргэжлийн уралдаанд түрүүлэв Монгол улсад Геологийн алба үүсч, хөгжсөний 76 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд зохион байгуулж байгаа томоохон ажлуудын нэг болох ”Улаанбаатарын дүүргийн геологийн сонгомол бүтцүүдийн тогтоц” сэдэвт хээрийн аялал аравдугаар сарын 13-нд амжилттай боллоо.
Метан хий боловсруулах төсөлд хамтран ажиллахаар боллоо Улаанбаатар хотноо болсон Монгол-Германы Эдийн засгийн хорооны хуралдааны үеэр Монгол Улсын ЭХЯ, ХБНГУ-ын Туссен группын хооронд Метан хий боловсруулах төсөлд хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.
Цагаансуварга зэсийн баяжмал нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа “Эрдэнэс цагаан суварга” ХХК, ХБНГУ-ын “Аурубис” хувьцаат компани хоорондын зэсийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ,“Монголын алт” корпораци болон ХБНГУ-ын “Ферростаал” компани, “Евро хан” ХХК-ийн хоорондын стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурах ёслолд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцлоо.
Хятадын зэсийн импорт 30%-иар өсөв Хятадын цэвэр зэсийн импорт өнгөрсөн 9 дүгээр сард 460 мянган тоннд хүрч өмнөх сарынхаас 30%-иар өсчээ. Түүнчлэн энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18%-иар өссөн үзүүлэлт юм.
Glencore зэсийн 2 уурхайгаа худалдана Дэлхийн түүхий эдийн худалдааны томоохон компани Glencore нь зэсийн 2 уурхайгаа худалдахаар төлөвлөж байгаа талаар мэдээлжээ.
Герман улсын Ерөнхийлөгч Монголд айлчилна Улаанбаатар хотноо Герман-Монголын бизнесийн хамтын ажиллагааны 7 хоног болж байна. Энэ хүрээнд өнөөдөр “Made in Germany” үзэсгэлэн Шангри-Ла зочид буудалд нээгдлээ.
МАК хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газар болон “Монголын алт” ХХК, “Эрдэнэс цагаан суварга” ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа.
“Made in Germany 2015” үзэсгэлэн нээгдлээ Герман-Монголын бизнесийн эрхлэгчдийн ”Made in Germany“ үзэсгэлэн, уулзалт өнөөдөр Шангри-Ла зочид буудалд нээгдэж байна.
Төмрийн хүдрийн экспорт 50%-иар буурав Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний 3 улирлын статистик мэдээллийг өнөөдөр танилцууллаа. Монгол улсын гадаад худалдаа эхний 3 улиралд 6 тэрбум 397.7 сая доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 20%-иар буурч, гадаад худалдааны тэнцэл 684 сая долларын ашигтай гарсан байна.
“Saudi Aramco” компани CNPC-тэй худалдааны хэлэлцээр хийж байна Саудын Арабын төрийн өмчит “Saudi Aramco” компани Хятадын Үндэсний газрын тос, байгалийн хийн компанийн /CNPC/ хувь эзэмшлээс худалдан авах хэлэлцээр явуулж байна.
Стандарт-дэлхий дахины нийтлэг хэл “Таны банкны картанд тохирох төхөөрөмж байхгүй, дэлгүүрт ороод гэрлийн бүрхүүлд чинь таарах чийдэнгийн шил олдохгүй байна гээд дэлхийг төсөөлөөд үз дээ. Цахилгаан холбооны, улс орны, мөнгөн дэвсгэртийн, интернет хандалтын кодгүйгээр дэлхийг төсөөлөх аргагүй. Хэрвээ стандарт байгаагүй бол хүмүүс, техник хэрэгсэл, эд анги, түүнчлэн бүтээгдэхүүний хоорондын харилцан уялдаа маш түвэгтэй байх байсан.
Ерковецкийн ДЦС-ын төсөл татварыг тэглэвэл хэрэгжих боломжтой Оросын Амар мужид барьж байгуулах Орос, Хятадын хамтарсан Ерковецийн ДЦС-ын төслийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсон байна.
Монгол-Оросын бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, форум болно Улаанбаатар хотноо хоёр улсын бизнес эрхлэгчдийн 25 дахь удаагийн “Ворота в Азию” үзэсгэлэн, форум энэ сарын 21-23-ны өдрүүдэд МҮХАҮТ-д болох юм.
Tata Steel компани 6 сая тоннын хүчин чадалтай үйлдвэр байгуулна Энэтхэгийн төмөрлөгийн томоохон үйлдвэрлэгч “Tata Steel” компани тус улсын Одиша мужид 6 сая тоннын хүчин чадалтай хоёр үйлдвэрээс бүрдэх цогцолбор байгуулж байна.
Орон нутагтай хамтран ажиллах загвар гэрээ Орон нутагтай хамтран ажиллах гэрээний загвар төслийг Та бүхэнд танилцуулж байна. Энэхүү загвар гэрээг Уул уурхайн яамны захиалга, Дэлхийн банкны санжүүжилтээр “Хоган Ловеллс” (Hogan Lovells) хэмээх олон улсын хуулийн фирм боловсруулан Уул уурхайн яамд танилцуулаад байгаа юм. Та бүхэн Загвар гэрээний талаарх санал сэтгэгдлээ info@mongolianminingjournal.com хаягаар илгээнэ үү.