Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрыг шинээр тоолно

2017-03-13 15:53

“Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллого”, “Уурхайн хаалтын журам” сэдэвт семинар өнөөдөр эхэллээ. Семинарт БОАЖ-ын Дэд сайд Ц.Батбаяр, ХБОБНУГ-ын дарга Г.Нямдаваа, УУЯ,МХЕГ-ын холбогдох албаны хүмүүс болон 21 аймгаас уул уурхайн байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн асуудал хариуцсан 70 гаруй мэргэжилтнүүд оролцож байна. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Энэхүү семинараас гарах үр дүн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх,  Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллогыг 2017-2018 онд хийх,  уурхайн хаалтын журмыг боловсруулах, хэрэгжүүлж эхлэх ажилд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэнэ. Дэлхийн улс орнуудын ирээдүйн хөгжлийн чиг хандлага нь аливаа нөөцийг үр ашигтай зарцуулдаг, байгаль орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай үйлдвэрлэлийг дэмжсэн, нийгмийн ялгааг арилгахын төлөө эдийн засгийн тогтолцоог цогцлон бий болгоход чиглэж байна. Засгийн газраас  Байгаль орчин, аялал жуулчлалын асуудлыг хариуцсан үндсэн чиг үүргийн яам болгон үйл ажиллагаагаа өргөтгөж, хөгжлийн салбаруудад байгаль орчны бодлогыг тусгах чиглэл баримтлан ажиллаж байна.


Мөн байгаль орчныг хамгаалах, нөөц баялгийг зохистой ашиглах эрхзүйн  зохицуулалтыг улам боловсронгуй болгож байгаль орчныг хамгаалах ажлын үр өгөөж, чанарыг эрс дээшлүүлэх, төр, нутгийн захиргааны болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудын ажлын зааг ялгаа, эрх, үүргийг тодорхой болгох, хууль хоорондын давхардал, зөрчлийг арилгах, уялдаа холбоог сайжруулах, төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх, орон нутгийн иргэдийн оролцоог хангахыг зорин ажиллаж байна” хэмээлээ.

Уул уурхайн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа ч олборлолт, ашиглалтын технологийн онцлог, дэд бүтцийн байгууламжийг харилцан уялдаатай  төлөвлөөгүйгээс байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажил хоцрогдож, орон нутгийн байгаль орчин, нутгийн иргэдийн амьдрах орчинд сөрөг нөлөөг учруулах болсон.

Улсын хэмжээнд эвдэрсэн газрын тооллогыг 2012 онд нийт 20 аймгийн нутаг дэвсгэрийг хамруулан хийжээ. Уг тооллогоор 20 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 699 нэгж талбар бүхий 42556 га эвдэрсэн талбай орхигдон үлдсэнийг тогтоосон байна. Эдгээр эвдрэлд орсон талбайн 60 орчим хувь нь аж ахуйн нэгж  байгууллага, 40 хувь нь гар аргаар  алт олборлогчдын үйл ажиллагаанд өртсөн байна. Үүнээс хойш нэгдсэн байдлаар эвдэгдсэн газрын тооллого хийгдэж байгаагүй, мэдээллийн сан бүрэн ашиглагдахгүй, уурхайн хаалтын журам батлагдаагүй байгаагаас  хаалт, нөхөн сэргээлтийн ажлыг Ашигт малтмалын хуульд заасны дагуу гүйцэтгэх боломжгүй байгаа юм. Иймд цаашид нөхөн сэргээлгүй орхигдсон газрыг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх, байгаль орчны чиглэлийн стандартыг олон улсын төвшинд хүртэл сайжруулж боловсронгуй болгох, уурхайн хаалтын журмыг тухайн орон нутгийн онцлог байдалд тохируулан хэрэгжүүлэх боломжийг хангах чиглэлээр илүү анхаарах шаардлага байгааг БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын дарга Г.Нямдаваа илтгэлдээ онцоллоо. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй уг семинар хоёр өдөр үргэлжилнэ гэж БОАЖЯ-ны ХМА-аас мэдээллээ.

 

Сэтгэгдэл байхгүй байна

  • Мэргэжилтэн
    Төр засаг маань уурхайн хаалт нөхөн сэргээлтийн эрх зүйн орчныг сайжруулнаа гэж 10 дахь жилдээ ярьж байна даа Хийгээчэээ үйлдэлээ хийгээч ярьсаар байтал бүх юм дууслаа
    2017 оны 03 сарын 13 | Хариулах
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • Уржигдар 14 цаг 56 минутад
    Томилолтын замыг талдаа хоёр хоног туулан алсын аймгаас зорих, үүр цайхтай уралдан ойрын нутгаас ирэх 21 аймгийн сэтгүүлчид эх орны нийслэлд учрах шалтгаан “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” сургалт байлаа. Тав дахь жилдээ хэрэгжиж байгаа энэхүү төслийн анхны сургалтаас хамрагдаж буй “нэг ангийн” 35 сэтгүүлчид тэд. Жил бүрийн уулзалтыг хүлээн учирсан анд нөхдийн сэтгэл догдлом баярт мөч, халуун дулаан уур амьсгал дунд  энэ жилийн сургалтын үйл ажиллагаа эхэлсэн юм. Хоёр өдрийн турш үргэлжилсэн сургалтын сэдэв “Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл”.
  • Уржигдар 13 цаг 24 минутад
    “Энержи Ресурс” компани 2019 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа албан ёсоор мэдээлсэн байна. Оны эхний зургаан сард нийт 4 сая тонн нүүрс олборлож, 2.5 сая тонн баяжуулсан нүүрс экспортолсон бөгөөд борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 20 орчим хувиар нэмэгдэж 325.6 сая ам.долларт хүрчээ. Мөн хугацаанд баяжуулсан коксжих нүүрсийг  тонн тутамд дунджаар 147 ам.доллараар борлуулж Монгол Улсад экспортын нүүрсний үнийг хамгийн өндрөөр тогтоосон хэвээр байна гэж мэдээлэв.
  • 2019-08-21 12:39
    Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шинээр болон өргөтгөлөөр 9 газрыг Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ. Тэр дундаа Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авснаар Онон голын эхэд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайнуудыг таслан зогсоох боломж бүрдлээ. Ингэснээр Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг 1.2 сая га буюу 0.83 хувиар нэмэгдэж байгаа юм.
  • 2019-08-19 17:56
    Сүхбаатар аймгийн төсөвт 2018 онд нийт 3.2 тэрбум төгрөг төвлөрснөөс 1.8 тэрбумыг уул уурхайн татварын орлого бүрдүүлсэн байна. Өнөөгийн байдлаар аймгийн хэмжээнд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 28 компани бий. Тус компаниуд орон нутагт төлөх ёстой татвараа хуулийн хүрээнд төвлөрүүлж буй бөгөөд уул уурхайн татварын орлого жил ирэх бүр өсөлттэй байгааг Сүхбаатар аймгийн Татварын газраас мэдээллээ. Цаашид уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудыг аймагт бүртгэлтэй болох саналыг орон нутгийн зүгээс тавьж байна.
  • 2019-08-16 11:18
    Нийт экспортын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг эрдсийн экспорт оны эхний долоон сард 3833.8 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.5%-иар өссөн дүн боллоо. Эрдсийн экспорт дундаа нүүрсний экспортын дүн 1.79 тэрбум ам.долларыг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал орлогын дүн 10.6%-иар нэмэгдсэн гэсэн үг. Оны эхний долоон сарын байдлаар нүүрсний экспортын биет жин 20.9 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийн түвшинд хадгалагдсан дүнтэй гарч байна.