Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад зам тээврийн салбартаа 377 тэрбум ам.доллар зарцуулна

БНХАУ-ын Засгийн газраас дотоодын зам тээврийн дэд бүтцээ хөгжүүлэхэд 2017 онд нийт 2.6 их наяд буюу 376.8 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байна. Үүнээс 800 тэрбум юанийг төмөр замын төсөл, 1.65 их наяд юанийг авто замын бүтээн байгуулалт, мөн 150 тэрбум юанийг усан замын тээвэрт тус тус зарцуулахаар тооцож байгаа тухай тус улсын Зам тээврийн сайд Ли Сяопэн мэдэгджээ.

Хятад улс нь 2016-2020 онд хэрэгжих “13 дугаар таван жил”-ийн төлөвлөгөөндөө зам тээврийн дэд бүтцийн салбарт нийт 15 их наяд юанийн хөрөнгө оруулахаас 3.5 тэрбумыг төмөр зам, 7.8 их наядыг авто зам, 500 тэрбумыг усан замын тээврийн бүтээн байгуулалтад зориулахаар тусгасан билээ.

“13 дугаар таван жил”-ийн төлөвлөгөөнд тусгасан зам тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын дараа Хятадын төмөр замын сүлжээ 30 мянган км-ээр уртсах бөгөөд нийт сүлжээний 3/1 нь өндөр хурдны зам байх юм. Түүнчлэн, 320 км авто зам, нисэх онгоцны 50 буудал шинээр байгуулагдана. Мөн 2020 он гэхэд экологийн цэвэр эрчим хүчний эх үүсвэрээр ажилладаг 200 мянган автобусыг үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Э.Од