Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Оросын “En+” групп олон улсын бирж дээр IPO гаргана

Оросын нүүрсний томоохон компани “En+” групп Лондон болоод Хонгконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар төлөвлөж байна. Үүний үр дүнд 1,5 тэрбум ам.долларын хөрөнгө босгох зорьж буй.

“En+” группын зүгээс IPO гаргахдаа компанийн 18,75-25%-ийг хөрөнгө оруулагчдад санал болгох аж. Энэ нь ойролцоогоор 6-8 тэрбум ам.долларын өртөгтэй хувьцаа юм. Тус групп нь ирэх 4-5 дугаар сард IPO гаргахаар бэлтгэж байна. IPO гаргах үйл ажиллагаанд JPMorgan, Citi банк, Сбербанк, ВТБ банк зөвлөхөөр ажиллаж байгаа аж.

Оросын En+” групп нь хүрэн нүүрсний 4  тэрбум тонн нөөцтэй Бейскийн ордыг эзэмшдэг бөгөөд тус ордын нүүрсний олборлолтыг 2018 онд эхлүүлэхээр бэлтгэж байна. Түүнчлэн, Хятадын Шенхуа групптэй хамтран 30 тэрбум рублийн хөрөнгө оруулалттай нүүрсний төслийг Зашуланскийн ордод хэрэгжүүлж байгаа билээ. Тус групп нь жилд 1 сая тонн нүүрс Хятадын зах зээлд нийлүүлж байна.

Э.Од