Шинэ мэдээ
Томоохон төслүүдийн төлөв 2017 онд...
Өнгөрсөн оны хувьд жилийн эцсээр ашигт малтмалын зах зээлийн ертөнцөд таамаглаагүй өрнөл дагуулсан, тухайлбал коксжих нүүрс, газрын тосны зах зээлд эерэг төлөв авчирсан жил байлаа. Гэхдээ 2016 он “булган сүүл”-тэй байх эсэхийг одоо хэлэхэд эрт юм.
Монголбанк Хятадын Ардын Банктай своп хэлцлийг сунгав
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хятадын Ардын Банкны Дэд Ерөнхийлөгч Ий Ганг нар 2017 оны 2-р сарын 22-ны өдөр хэлэлцээр хийж, төгрөг, юаний своп хэлцлийг дахин 3 жилийн хугацаатай сунгах тохиролцоонд хүрэв.
ХАБЭА-н чиглэлээр хамтран ажиллах Санамж бичиг байгуулав
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хамтран ажиллах үйл ажиллагааны 2017 оны төлөвлөгөө”-г баталж, хэрэгжүүлэх Санамж бичигт өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд С.Мөнгөнчимэг, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн захирал Штефан Ханселманн нар гарын үсэг зурлаа.
Зэсийн үнэ 6111 доллар хүрч өслөө
Зэсийн үнэ өчигдөр Лондоны металын бирж дээр 2015 оны тавдугаар сараас хойших хамгийн дээд хэмжээнд хүрч, 6111 ам.доллар болж өсөөд байна. Лондоны металын бирж дээр өнгөрсөн баасан гаригт нэг тонн зэсийн үнэ 5.873 ам.доллартайгаар хаагдсан юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 822 тэрбум төгрөгийн өртэй гэв
Монголын хамгийн том нүүрсний ордыг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн 4 жил алдагдалтай ажиллаж, 6 жилийн хугацаанд 453 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдал, нийт 822.4 тэрбум төгрөгийн өр төлбөртэй ажиллажээ.
Уул уурхайн салбарт анхны төр, хувийн хэвшлийн түншлэлийг байгууллаа
Төрийн өмчит “Эрдэнэс Монгол”, “Монголын алт” компаниуд геологийн хайгуул, судалгааны чиглэлээр ажиллах “Эрдэнэс Ашид” хамтарсан компанийг байгуулах гэрээг хоёрдугаар сарын 13-нд үзэглэж, уул уурхай эрдэс баялгийн салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлийг байгууллаа.
Путин тавдугаар сард Хятадад айлчилна
Ирэх тавдугаар сарын 14-15-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо “Торгоны зам буюу Нэг бүс-нэг зам” олон улсын хэмжээний чуулган зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцох тухай Хятадад суугаа Оросын элчин сайд Андрей Денисов мэдэгджээ.
“АЛТ-2” үндэсний хөтөлбөртэй танилцана уу
Засгийн газрын 1991 оны 304 дүгээр тогтоолоор анх баталсан “Алт хөтөлбөр” болон “Алт-2000 хөтөлбөр”-ийг 1992-2000 онуудад хэрэгжүүлсний үр дүнд улсын хэмжээнд алтны олборлолт, экспорт эрчимтэй өсч