Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Хятадын “Baowu” гангийн хоёр компани худалдан авлаа

Хятадын металургийн хамгийн том үйлдвэрлэгч “Baowu” нь бүтэц бүрэлдэхүүндээ нэмж гангийн “Maanshan Steel” болон “Chongqing Steel” компаниудыг нэгтгэж буйгаа мэдэгдсэн байна. Худалдан авах хэлэлцээрийг энэ оны эхний хагаст багтаан дуусгах аж. “Maanshan Steel”,“Chongqing Steel” компани жилд нийтдээ 30 сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай. 

Төрийн өмчит Baowu компани 2019 онд “Magang holding”-ийн хяналтын 51%-ийн хувьцааг эзэмших болсон билээ. “Magang holding” жилд 20 сая тонн ган үйлдвэрлэдэг. Baowu нь 2021 онд гангийн үйлдвэрлэлээ 100 сая тоннд хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд гангийн жижиг үйлдвэрийг худалдан авч байгаа юм.

2016 онд Baosteel Group болон Wuhan Iron & Steel Group нэгдсэнээр “Baowu steel group”(Baowu) бий болсон. 2018 оны үзүүлэлтээр тус компани нь Хятаддаа хамгийн том үйлдвэрлэгч төдийгүй дэлхийн гангийн салбарт тэргүүлэгч “ArcelorMittal” компанийн дараагаар орж байсан юм. Тэгвэл өнгөрсөн онд “Baowu” компани 96 сая тонн ган үйлдвэрлэж “ArcelorMittal” компанийн 92.5  сая тонн гангийн үйлдвэрлэлийг давжээ.
БНХАУ-ын Төмөрлөгийн төлөвлөлт, судалгааны улсын хүрээлэнгийн тооцоолсноор, 2019 онд Хятадын гангийн үйлдвэрлэл 6.5%-иар өсч 988 сая тоннд хүрэхээр байна. Албан ёсны статистик мэдээлэл нэгдүгээр сарын 17-нд гарах аж.

Хятадын төрийн бодлогоор металургийн үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадлыг танаж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор 2020 он гэхэд тус улсын нийт гангийн үйлдвэрлэлийн 60%-ийг томоохон 10 компанид төвлөрүүлэхээр зорьж байгаа юм.

Э.Од