Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн эдийн засгийн форумд оролцоно Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалт 2026 оны 1 дүгээр сарын 19–23-нд Швейцарын Холбооны Улсын Давос хотноо “Яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээх нь (A Spirit of Dialogue)” сэдвийн дор зохион байгуулагдана.
Хятад үнийн маргаанаас үүдэн Оросоос цахилгаан импортлохоо зогсоов Хятад улс өндөр үнийн улмаас Оросоос цахилгаан импортлохоо зогсоосон тухай Оросын хэвлэлүүд мэдээлсний дараа Орос улс Хятад руу цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтээ сэргээх талаар Бээжинтэй хэлэлцээр хийж байна гэж Оросын Эрчим хүчний яам Баасан гарагт Ройтерс агентлагт мэдэгдэв.
Sprott: 2026 онд алт, зэс, уран зах зээлийг тодорхойлно Чухал ашигт малтмал 2025 онд дэлхий дахины анхаарлын төвд байлаа. 
Монголбанк: Хэрэглээний зээлийн зохицуулалтыг чангатгаж, банкуудын төгрөг, валютын нөөцийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаар дараах шийдвэрийг (2026.01.16) гаргалаа. Тухайлбал, банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45% болгон шинэчлэн тогтоох. Мөн банкуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг тус бүр 1 нэгж хувиар нэмэгдүүлж, харгалзан 14% болон 19%-д хүргэхээр шийдвэрлэлээ.
Шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр Хятадын CNPC-тэй гэрээ байгуулна Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-д хийж буй айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хоёр дахь өдөр тус улсын төрийн өмчит CNPC (Хятадын үндэсний газрын тос компани) компанитай уулзалт хийлээ. Уулзалтаар шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, тогтвортой ханган нийлүүлэлтийг хангах, хоёр талын эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг хэлэлцэв.
Евразийн худалдааны түр хэлэлцээрийг холбооны бусад гишүүн орнууд соёрхон батална Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцлоо. Элчин сайд А.Н.Евсиков дээд, өндөр түвшний уулзалтуудын үеэр ярилцан тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэх чиглэлээр идэхтэй ажиллахаа илэрхийллээ.
Г.Дамдинням: Биржийн тогтолцоог олон улсын хөрөнгийн болон деривативын зах зээлтэй уялдуулах нь дараагийн зорилт Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-д хийж буй айлчлал хоёр дахь өдрөө (2026.01.16) үргэлжилж байна. Албан ёсны айлчлалын хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны санаачилгаар зохион байгуулагдаж буй “Монголын Хөрөнгийн Зах Зээлийг Холбох нь: Бээжин “Хөрөнгө оруулалт ба Уул уурхай” арга хэмжээнд оролцоо. Энэхүү арга хэмжээнд БНХАУ-аас 100 гаруй бизнесийн байгууллагын төлөөлөл, Монгол улсын уул уурхайн салбарын 50 гаруй аж ахуйн нэгж оролцож байна.
ОЮУТОЛГОЙН ӨГӨӨЖИЙН МОНГОЛЫН ТАЛД ОНОГДОХ ХЭМЖЭЭГ БАТАЛГААЖУУЛНА Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний талаарх УИХ-ын нээлттэй сонсгол 12 дугаар сарын 8, 10, 12-ны өдөр боллоо.
Хятадын нүүрсний импорт 2025 онд огцом буурч, дотоодын нүүрсний олборлолт өсөв Хятадын нүүрсний импорт өнгөрсөн жил 2024 онтой харьцуулахад 9.6%-иар буурч, нийт 490 сая тоннд хүрсэн тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлсэн байна. Энэхүү бууралт нь дотоодын нүүрсний олборлолт өссөн, нүүрс болон хийн станцуудын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл буурсантай холбоотой ажээ.
Монгол улс БНХАУ-тай хамтарч хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд тус улсын Байгалийн нөөцийн сайд Гуан Жи Өү-тэй албан уулзалт хийлээ.
ЗЭСИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН САВЛАГАА МОНГОЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ? АНУ-ын тарифын бодлого, Хятадын эрэлт, дэлхийн томоохон уурхайнуудын үйл ажиллагааны доголдол хүртэл олон улсын биржийн ханшийг савлуулж буй энэ үед нэг асуулт зүй ёсоор урган гарч байна. Зах зээлийн энэхүү тодорхойгүй байдлууд Монгол Улсад хэрхэн нөлөөлөх вэ?
Хятад улсын жилийн худалдааны тэнцэл 1.2 их наяд ам.долларын ашигтай гарлаа Хятадын экспортын өсөлт 12 дугаар сард хүлээлтээс огцом давж, жилийн худалдааны тэнцлийн ашиг түүхэн дээд түвшинд хүрэв. Хятадын гаалийн мэдээллээс үзэхэд, өнгөрсөн сард экспорт өмнөх оны мөн үеэс ам.доллараар 6.6%-иар өссөн байна.
Зэс болон цагаан тугалганы ханш түүхэн дээд хэмжээндээ хүрлээ Лондоны металлын бирж (LME) дээр зэсийн үнэ тонн тутамдаа 13,310 ам.долларт хүрч, түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтээ шинэчиллээ.
Дональд Трамп: Чухал ашигт малтмалын импортод тариф ногдуулахгүй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт (2026.01.14) газрын ховор элемент, лити болон бусад чухал ашигт малтмалын импортод одоогоор нэмэлт татвар (тариф) ногдуулахгүй байхаар шийдвэрлэлээ. 
ЭТТ: Нүүрсний экспортын хоногийн дээд үзүүлэлт 200 мянган тонн давлаа “Эрдэнэс Тавантолгой” компани 2026 оны 1 дүгээр сарын 13-нд биржийн болон урт хугацаат гэрээний нүүрсийг 1475 рейсээр 200.4 мянган тонныг экспортолж, өмнөх үзүүлэлтээс 11.2 мянган тонноор нэмэгдүүлж бүх цаг үеийн экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо. Үүнээс Гашуунсухайт боомтоор 1241 рейсээр 168.7 мянган тонн, Ханги боомтоор 234 рейсээр 31.7 мянган тонн нүүрсийг тус тус экспортолжээ.
Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийг зорино Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч (2026.01.13) уулзлаа. 2026 онд Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх төрийн тэргүүн нарын зорилтыг биелүүлэхийн төлөө Хятадын талтай хамтран ажиллахаа онцлон тэмдэглэв.
Венесуэлийн түүхий нефтийн экспорт хаашаа чиглэж ирсэн бэ? Венесуэл улс нь дэлхийн хамгийн их газрын тосны нөөцтэй орнуудын нэг боловч энэхүү асар их боломжийг экспортын бодит орлого болгож чадах эсэх нь аль зах зээлд нефть нийлүүлэхээс ихээхэн хамаардаг.
Алтны ханш 5,000 ам.долларт хүрнэ 2026 он гарснаас хойш ердөө 13 хоногийн дотор алтны үнэ 6%-иар өсөж, унц нь анх удаа 4,600 ам.долларыг давлаа. Өнгөрсөн 2025 онд алтны үнэ 64%-иар өссөн бол энэ жил шинжээчид 5,000 ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна.
Индонезийн хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэр нээгдлээ Индонез улс Баликпапан хот дахь нефть боловсруулах үйлдвэрийг шинэчлэхэд 7.4 тэрбум доллар зарцуулж, 2026 оны 1-р сарын 12-ны Даваа гарагт албан ёсны нээлт хийлээ.
Г.ЁНДОН: ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИХ ТЕНДЕРИЙН УРИЛГЫГ ОЛОН УЛСЫН 90 ГАРУЙ БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛСЭН Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэр дундаа юуны өмнө зэс хайлуулах үйлдвэр барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн.
1 2 3 4 5