Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“China brand 2017” үзэсгэлэнд уул уурхайн машин механизмыг танилцуулж байна БНХАУ-ын Худалдааны яамны санаачлагчаар Хятадын машин механизм, технологийн “China brand -2017” үзэсгэлэн худалдаа өнөөдөр Мишээл экспо төвд нээгдлээ.
“Рио Тинто” төмрийн хүдрийн Silvergrass уурхайг нээж байна Австралийн төмрийн хүдрийн томоохон экспортлогч компаниуд төмрийн олборлолтоо нэмэгдүүлэх зорилгоор уурхайгаа өргөжүүлэн, хүчин чадлыг нь нэмэгдүүлэхэд нийт 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.
Шаардлага хангасан алт олборлогчдод Хөгжлийн банк зээлээ олгож байна Жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 он гэхэд алт олборлолтыг 25 тонн хүргэх зорилт агуулсан “Алт-2” хөтөлбөр хэрэгжээд хэдэн сар болж байна. Уг хөтөлбөрийн нэгдүгээр үе шатанд буюу 2017-2018 онд алтны үйлдвэрлэлд мөрдөгдөж буй дүрэм журмыг боловсронгуй болгож, олборлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хууль бусаар алт олборлох явдлыг цэгцлэх учиртай.
Тусгай зөвшөөрөл олголтод буй 14 авлигын эрсдлийг тогтоожээ “Транспэрэнси Интернэшнл Монгол” байгууллага ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтын тогтолцоог шинжлэн 14 эрсдэл буйг тогтоосон байна.
Тогтворгүй, тодорхойгүй Жилийн өмнөх наймдугаар сард Сангийн сайд эдийн засгийн үзүүлэлтүүд навс унасныг ил тод зарласан билээ. Залгуулаад Ерөнхий сайд хөмсөг зангидан байж, ард түмэндээ “бүсээ чангалах”-ыг сануулсан. Ерөөс улсын эдийн засаг шалдаа буусны бурууг өмнөх Засаг руу чихсэн тайлбаруудаар өнгөрсөн зун, намрыг барсан юм.
Зэс сүүлийн гурван жилд хамгийн өндөр үнэд хүрэв Нью-Йоркийн “Сomex” бирж дээр худалдаалагдах зэсийн арванхоёрдугаар сарын урьдчилсан гэрээт үнийн арилжаа даваа гаригт өндөрлөлөө.
Орон нутгийн гэрээний сайн туршлага New Afton уурхайд биеллээ олсон нь... New Afton зэс алтны далд уурхай нь Бритиш Колумб мужид, тэр дундаа тус мужийн Ткэмлипс (Tk’emlups), Скичин (Skeetchestn) зэрэг уугуул иргэдийн хоёр овог аймгийн нутаг дэвсгэрт оршдог байна.
Хятад улс 6000 уурхайн үйл ажиллагааг зогсооно Хятад улс 2020 он гэхэд нүүрсний бус чиглэлийн 6000 уурхайг хаахаар болж буйг тус улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан төрийн захиргааны байгууллага таван жилийн төлөвлөгөөний танилцуулгадаа онцлон дурьджээ.
“Сибирийн хүч”-ээр байгалийн хийг 2019 онд Хятад руу экспортолж эхэлнэ Орос улсад ашигт малтмалын арвин нөөцтэй Сибирийн бүс нутгаас байгалийн хийг Хятад руу нийлүүлэх “Сибирийн хүч” хоолойн бүтээн байгуулалт хийгдэж байгаа билээ.
Ерөнхий сайд ”Чайналко”-ийн төлөөлөгчидтэй уулзав Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНХАУ-ын “Чайналко” компанийн дэд ерөнхийлөгч Лу Дунлян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Чили зэс, төмрийн хүдрийн 2.5 тэрбум долларын төслөөс татгалзав Чилийн Засгийн газар тус улсын Кокимбо бүс нутагт зэс болон төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Andes Iron компанид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.
Хишиг Арвин таван ширхэг CAT 777G самосвал хүлээн авлаа Өмнөговь аймгийн Цогт Цэций суманд байрлах Хишиг Арвины сайт дээр ”Эрдэнэс Таван Толгой”-н Баруун Цанхийн уурхайд ашиглагдах CAT брэндийн 777G загварын таван ширхэг шинэ өөрөө буулгагч самосвалын түлхүүр гардуулах ёслолын арга хэмжээ өчигдөр /8 дугаар сарын 21/ боллоо.
BHP Billiton “Спенс” төсөлд 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна BHP Billiton компани нь зэсийн Спенс төсөлд 2.46 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах гэж буйгаа мэдээлжээ.
Рио Тинто Казахстанд зэсийн ордын хайгуул хийж байна Рио Тинто групп нь Казахстаны төрийн өмчит Казгеология компанитай хамтран тус улсад зэсийн ордын хайгуулын хоёр төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Малчны гэрээ: Оюутолгойн бүс дэх малчид “ялалт” байгуулав Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчид дөрвөн жил гаруй хугацаанд тууштай зүтгэсний эцэст тус аймагт орших зэс, алтны үлэмж уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Оюутолгой” компанитай хоёр чухал гэрээ байгууллаа. Ингэснээр малчдын эрх ашгийг хамгаалах хоёр гэрээнд (албан ёсоор Малчдын гомдлыг барагдуулах тухай гэрээ 1 болон 2) гарын үсэг зурлаа.
Хэрлэн голын урсацад тохируулга хийж болох эсэх ТЭЗҮ боловсруулна Өмнийн говьд шинээр байгуулах томоохон бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, дэд бүтэц болон бусад төслүүдийн ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд “Хэрлэн гол дээр урсацын тохируулга хийх” төслийг хэрэгжүүлж болох эсэхэд шаардлагатай Техник эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх ажлыг шуурхай зохион байгуулахыг
Байгаль орчинд ихээхэн хэмжээний хохирол учруулсан хуулийн этгээдийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцална Гол мөрнийг бохирдуулах, байгаль орчинд хохирол учруулах зэрэг зөрчил гарган ашигт малтмалын олборлолт явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Нүүрсний тээвэрлэлтийн тухай хэлэлцэж, Цагаан хадны гаалийн хяналтыг зогсоохоор болов Засгийн газрын хуралдаанаар сүүлийн өдрүүдэд нүүрс тээвэрлэлтэд тулгарч буй хүндрэлтэй зарим асуудлын талаар хэлэлцэж шийдвэр гаргалаа.
Хятад руу нийлүүлэх Оросын нүүрсний экспорт өссөөр байна Оны эхний хагас жилийн байдлаар Хятадын нүүрсний нийт импорт 95.2 сая тоннд хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.6%-иар өссөн байна.
Olympic Dam уурхайн үйл ажиллагааг түр зогсоов BHP Billiton компани нь зэсийн Olympic Dam уурхайн үйл ажиллагааг 8-11 дүгээр сард түр зогсоож байгаа билээ. Энэ нь тус уурхайн өргөтгөл, шинэчлэлийн ажилтай холбоотой аж.