Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Салбарын сайд Бөөрөлжүүтийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Өнгөрөгч амралтын өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар Бөөрөлжүүтийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа.

Бөөрөлжүүтийн уурхай нь Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын нутагт байрлах тусгай зөвшөөрөл бүхий “Бөөрөлжүүтийн тал” хүрэн нүүрсний томоохон ордод түшиглэн нүүрсний уурхай, цахилгаан станц, нүүрс боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа 100%-ийн үндэсний хөрөнгө оруулалттай томоохон төсөл юм.

Бөөрөлжүүтийн уурхай нь жилд 1.2-5 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ордыг ашиглах, Төслийн нүүрсний ордын, цахилгаан станцын ТЭЗҮ судалгаа бүрэн хийгдсэн ба төсөлд шаардлагатай уулын, гидрогеологийн, байгаль орчны, дэд бүтцийн судалгаануудыг дуусгаж, зохих зөвшөөрлүүдийг авсан байна.

Тус хүрэн нүүрсний ордын нөөц нь 3.8 тэрбум тонн бөгөөд байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисс олборлолтын үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрлийг 2017 оны наймдугаар сард өгсөн байна. Тус уурхай дотоодын цахилгаан станцуудад нүүрс нийлүүлэх сонирхолтой байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Д.Мөнхтөр дурдлаа.

Уул уурхайн сайд Г.Ёндон тус үндэсний хөрөнгө оруулалттай томоохон төслийн үйл ажиллагааг сайшаагаад улсын бодлого зөвлөмжөөр дэмжин хамтран ажиллах тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.

 

 

Эх сурвалж: УУХҮЯ