Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 42 км, Тавантолгой- Зүүнбаян чиглэлд 47 км төмөр зам бариад байна

2020-08-18 17:56

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын далан үерт эвдэгдээгүй-

“Тавантолгой төмөр зам” компани өнөөдөр Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлын явц болон төмөр замын ажлын талаарх андуу ташаа мэдээлэл сүүлийн үед цацагдсанд тайлбар хийлээ.

“Тавантолгой төмөр зам” компанийн Гүйцэтгэх захирал Н. Удаанжаргал “Хэвлэл мэдээлэл, олон нийтийн цахим сүлжээгээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил үерийн усанд угаагдсан, чанаргүй төмөр зам барьж байна гэх мэтээр худал, баримтгүй, мэргэжлийн бус мэдээлэл цацагдлаа... Манай компани уг төмөр замын ажилд чанарын хяналтыг нь хариуцан ажиллаж байна. Манай инженер, техникийн ажилтнууд төслийн талбайд тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд уг төмөр замын суурь бүтэц үерийн усанд угаагдаагүй, эвдрэл гэмтэл үүсээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэв. Мөн тэрбээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам бол монголчууд барьж буй, чанартай бөгөөд маш богино хугацаанд гүйцэтгэж буй, манай улсын түүхэнд бичигдэн үлдэх бүтээн байгуулалт байх болно гэдгийг тодотголоо.  

Зургийн тайлбар: 2020.08.17-ны өглөө дроноор авсан зураг

Эх сурвалж: Тавантолгой төмөр зам ХХК

Харин цахим сүлжээгээр усанд угаагдсан гэх далан нь 1.5 км урттай түр далангийн нэг хэсэг бөгөөд энэхүү түр далан нь төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй явуулахад шаардлагатай байдаг байна. Зурагт үзүүлснээр түр далангийн нөгөө талд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн үндсэн төмөр замын далангийн хэсэг усанд эвдэгдээгүй үлдсэн харагдана. Гэвч үндсэн далан болон түр далангийн хоорон дахь ус өнгөрөх хэсэгт хүчтэй борооны улмаас ихээхэн хэмжээний ус хуримталсан тул түр даланг зориудаар сэтэлж усыг зайлуулсан ажээ.

Энэ зун говьд нийт зургаан удаа хүчтэй бороо орсны гурав нь төмөр замын бүтээн байгуулалтын хэсэгт таарч, усанд автуулсан байна. Зуны улиралд хүчтэй борооны улмаас ялангуяа говийн бүсэд их хэмжээний үерийн ус гэнэт түрж орж ирэх нь түгээмэл үзэгдэл бөгөөд үүнд урьдаас бэлтгэж, ажлаа зөв зохион байгуулах нь чухал болохыг Н.Удаанжаргал захирал тайлбарлалаа.  

Хурлын үеэр мөн компани төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явц аль шатандаа байгаа талаар мэдээллээ. Одоогийн байдлаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 42 км төмөр зам, Тавантолгой-Зүүнбаян чиглэлд 47 км төмөр зам угсраад байгаа ажээ.

Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын явц ба зарим мэдээлэл


Б.Төгс

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 1 цаг 18 минутын өмнө
    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  хүдрийн ил уурхайн дэргэдээ Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэр байгуулж байна. Одоогоор тус үйлдвэрийн барилга, угсралтын ажил 60%, инженерийн шугам сүлжээний ажил 80 орчим хувь, төслийн  нийт гүйцэтгэлийн ажил 50 гаруй хувьд хүрснийг компани мэдээллээ. Үйлдвэрийг 2020 оны хөрөнгө оруулалтаар барьж байгаа аж.  Хэдийгээр “Эрдэнэт үйлдвэр” 1993 онд Монголд анх удаа 10 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай  Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг байгуулж өнөөдрийг хүртэл ажиллуулж байгаа ч цаашид аюулгүй ажиллагааг хангаж, эрсдэлээс хамгаалах үүднээс  дахин шинэ үйлдвэр байгуулахаар болжээ.
  • 4 цаг 29 минутын өмнө
    Монгол Улсын Засгийн газар 2020-2024 онд уул уурхайн салбарт баримтлах бодлогоо  үйл ажиллагааны хөтөлбөртөө үндсэндээ тусгасан. “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын  баримт бичигт нийцүүлж гаргасан уг хөтөлбөрийг ердөө зургаан сарын настай,  дээр нь КОВИД-19 цар тахлын  эсрэг бодитой ажиллаж чадаагүй гэсэн олон нийтийн эсэргүүцлийн улмаас огцорсон У.Хүрэлсүхийн танхимын ажлуудыг  дүгнэхэд мэдээж эрт байна. Гэхдээ  аль төсөл нь магад бодитой хэрэгжих  аль нь хэрэгжих  боломжгүйг одооноос хэлж ярьж, тооцоо судалгааг танилцуулж байхад буруудахгүй. 
  • Өчигдөр 16 цаг 37 минутад
    “Рио Тинто” группийн 1.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд олон улсын жишигт нийцүүлэн байгуулж буй 19 төрлийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдээс бүрдсэн PCR/ПГУ шинжилгээний гурав дахь цогц лабораторыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн (02.24) өглөө. “Монгол Улсын худалдаа, эдийн засгийн гол зангилаа, өмнөд хилийн алтан босго болсон Замын-Үүд боомт болон хил орчмын бүсэд гадаад худалдааны эргэлт тасралтгүй хэвийн явагдах нь цар тахлын энэ цаг үед туйлаас чухал байна” хэмээн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан онцолжээ.
  • Өчигдөр 12 цаг 20 минутад
    Байгалийн баялгийн салбарт засаглал, ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулахад мэдээллийн ил тод, нээлттэй байдал хөтлөн чиглүүлэх учиртай. Монгол Улсад энэ чиглэлд жилээс жилд ахиц дэвшил гарч, асар их мэдээлэл нээлттэй болсоор байна. Уул уурхайн салбарт ТӨК-иудын үүрэг, нөлөө онцгой их байгаа өнөөгийн нөхцөлд ил тод байдлыг хангаснаар тэдний засаглал, ашигт ажиллагаа нэмэгдэх суурь бүрдэх юм. Энэ чиглэлээрх тодорхой нэг алхам нь 2014 онд батлагдан, 2015 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн төсвийн байгууллага болон төрийн өмчит компаниудын санхүүгийн үйл ажиллагааг нийтэд ил болгон мэдээлэх эрх зүйн орчныг бий болгосон Шилэн дансны тухай хууль юм. Уг хуулиар /www.shilendans.gov.mn/ сайтад маш их тоон мэдээлэл нээлттэй болж байна.
  • Уржигдар 14 цаг 44 минутад
    Оны нэгдүгээр улиралд Мөнгөний бодлогын хорооноос 250 тэрбум төгрөгийн урт хугацаат репо санхүүжилт олгохоор шийдвэрлэсний дагуу (2021.02.22) Монголбанкнаас урт хугацаат репо арилжаагаар ирүүлсэн саналын дагуу Хаан, Худалдаа хөгжлийн банк, Голомт, Хас, Тээвэр хөгжлийн банк, Богд, Капитрон болон Кредит банкуудад нийт 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ.  Урт хугацаат репо санхүүжилтийн эдийн засагт үзүүлэх нөлөөг сайжруулах зорилгоор Монголбанкнаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэдийг хамрагдах боломжоор хангаж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох зээлийн дээд хэмжээг 3 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.