Шинэ мэдээ
Ерөнхий сайдын айлчлал ба нүүрсний бодлого
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гадаад, дотоод дахь томилолтын үр дүнгээс эрдсийн экспортын голлох боомтын гацаа ба Тавантолгой ордын цогц ашиглалтын талаар тодорхой болсон зүйлсийн агуулга товчдоо ийм. Ерөнхий сайд танхимынхаа долоон сайдын хамт БНХАУ-д айлчилсан билээ.
2010 он буюу өндөр өсөлтийн үеийн уул уурхай
Монголын эдийн засагт зэсийн экспорт дангаар жин дардаг үе улирч нүүрс эн тэнцэв. 2008 оноос эхтэй санхүүгийн хямралыг гэтлэхээр хэрэгжүүлсэн “Стэнд бай” хөтөлбөр жил хагасын дараа өндөрлөжээ.
Төрийн өмчит “Эрдэнэс алт ресурс” компани байгуулагдав
“Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Алт 2” хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн 100%-ийн эзэмшил дор “Эрдэнэс алт ресурс” компанийг байгууллаа.
Хайлуур жоншны 40 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл УУХҮЯ дээр уулзалт хийлээ
УУХҮ-ийн сайдын 2017 оны А/70 тоот тушаалаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” -ыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хайлуур жоншны олборлолт, үйлдвэрлэл, экспортын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагджээ. Дээрх Ажлын хэсэг өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаман дээр хайлуур жоншны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 40 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.
Якутад нүүрсний Баяжуулах үйлдвэр шинээр ашиглалтад орж байна
ОХУ-ын Өмнөд Якутын Нерюнгринийн бүс нутагт нүүрсний Баяжуулах хоёр ч үйлдвэр шинээр баригдаж байна. Үүний нэг Денисовскийн үйлдвэр энэ сарын 26-нд ашиглалтад орох аж. Энэ тухай төслүүдийг хэрэгжүүлж буй “Колмар” компанийн Ерөнхий захирал Сергей Цивилев мэдэгджээ.
Монгол дахь ”Сумитомо”-гийн захирал солигдлоо
Японы томоохон корпорациудын нэг “Сумитомо”-гийн Монгол дахь салбарын Ерөнхий захирал солигдсон байна. Тус компанийн захирал ноён Хирото Фүживарагийн залгамжлагчаар ноён Такааки Накагава ажиллах юм байна.
Эрдэнэтийн ээдрээ
Засгийн газар дотооддоо Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн өмчлөлийг хувийн хэвшилтэйгээ булаацалдаж байх зуур “саалийн ганц үнээ”-тэй зүйрлэдэг үйлдвэр маань Лондоны Олон улсын арбитрын маргаанд ялагдаж, өр төлбөрт унаад байна.
Гашуунсухайт боомтыг 148 сая юаниар шинэчилнэ
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөрөвдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, эх орондоо буцахдаа Гашуунсухайт хилийн боомтын үйл ажиллагаатай танилцаж, тээврийн жолооч нартай биечлэн уулзах үеэр яригдсан асуудлуудыг тоймлон хүргэж байна.
Украйн улс ОҮИТБС-д нэгдэхээсээ өмнө бенефициар эздийг ил тод болгожээ
ОҮИТБС-д 2012 онд Украйн улс нэгдэж байсан юм. 2014 болон 2015-2016 оны хоёр удаагийн тайлан гаргасан бөгөөд дөрөвдүгээр сард гурав дахь тайлангаа олон нийтэд танилцуулах гэж байна. Өмнөх туршлагаасаа улсын төсвийн орлогод бодитоор нөлөөлдөг гол компаниудын мэдээллийг тусгах нь зүйтэй гэж тус улсын ОҮИТБС-ын Олон талт баг үзжээ. Энэ үүднээс 2017 оны тайландаа олборлох салбарын татварын орлогын 99.5%-ийг бүрдүүлдэг нийт 60 компанийн мэдээллийг тайлагнах аж.