Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Баялгийн үр өгөөжөө өгч эхэлсэн  Салхитын мөнгөний уурхай

The Mongolian Mining Journal /Feb.2021/

Г.Идэрхангай

Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут багийн нутаг, Зүүн хэмээх газарт орших Салхитын алт, мөнгөний үндсэн ордыг хэдэн жилийн өмнө монголчууд төдийлөн мэддэггүй байлаа. Нам гүмхэн говь нутагт орших энэхүү  ордыг тойрсон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн маргаан, шүүх цагдаа тойрсон хэргүүд, төрийн дээд түвшний шийдвэрүүд  чухамдаа олон нийтийн анхаарлын төвд оруулсан юм. Ахмадуудаас “Салхитын мөнгөний ордыг та  мэдэх үү” гэж асуухад “Мэдэлгүй яах вэ. тэтгэврийн зээл тэглэж байгаа уурхай шүү дээ” хэмээн хээвнэг хариулж байна. Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл (Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд) анх удаа нэг уурхай дээр нэгдсэн шийдэлд хүрсэн, анх удаа Монгол Улс байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ шууд хэлбэрээр хүртээж байгаа гээд яривал Салхитын мөнгөний ордтой холбоотой шинэлэг “мессеж”-үүд олон. Үндсэн хуулийн  өөрчлөлтөөр   баялгийг тэгш хуваарилах “төрийн нийтийн” зарчим  мөн л анх удаа Салхитын мөнгөний орд дээр бодитоор хэрэгжиж байгаа нь энэ юм. Тэгэхээр  ордыг явуулж байгаа үйл ажиллагаа, газрын доорх нөөцөөр нь жижиг биш, харин ч хүртээх нөлөөллөөр нь том гэж харахаас аргагүй. 2019 оны сүүлийн өдөр буюу он солигдох мөчид Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээндээ Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн шийдвэрийг танилцуулсан. Араас нь УИХ холбогдох хуулийг баталж, Засгийн газар хэрэгжүүлж яваа билээ...Уурхайн үйл ажиллагаатай УИХ-ын дарга Г.Занданшатар, салбарын сайд Г.Ёндон нар  танилцаж, бодит мэдээллийг газар дээрээс нь авсан. Тэгвэл энэ удаад Ерөнхийлөгч  очлоо.  


Ерөнхийлөгч анх удаа Салхитын    уурхайтай танилцав

2021.02.05. Ерөнхийлөгч Х.Баттулга Салхитын алт, мөнгөний уурхайн үйл ажиллагаатай танилцах мэдээллийн дагуу ММJ-ийн сэтгүүлчид сурвалжлах томилолтоор Дундговь аймгийг зорилоо. Коронавирусын эмзэг голомт болсон нийслэлээс хөдөөг зоригсод PCR шинжилгээний “сөрөг” тэмдэгтэй бичгээ биедээ авч явах учиртай. Төв аймгийн хяналтын постын ажилтнууд уг бичгийг нэг бүрчлэн  нягталж, асуумж бөглүүлсний эцэст нэвтрүүлэв. Ковид-19  гарсан цагаас орон нутгийн замын хөдөлгөөн илт багасчээ. Хааяахан ганц нэг машин зөрж өнгөрөх толигор засмалаар  давхисаар Дэлгэрцогт сум хүрч, сайжруулсан замаар  салав.  Салхитын мөнгөний уурхай  хүртэлх 60 км шороон замын хунгарлаж тогтсон цасыг цэвэрлэж  саадгүй болгожээ. 

Тэртээ алсад харагдах орчин цагийн хэв маягтай, тод хөх өнгийн уурхайн кэмп Салхитын ордынх ажээ. Уурхайн хашаанд тулж очмогц хамгаалалтын ажилтнууд хаанаас, ямар зорилгоор явааг лавлаж, халуунаа үзүүлж нэвтрэхийг шаардав. Хэдийгээр “Эрдэнэс Силвер  Ресурс”-ийн унаагаар зорчиж очсон ч  уурхайн кэмп рүү нэвтрэх албан бичигтэй ирэх хатуу шаардлага энд тавьдаг ажээ. Цар тахлын үед харуул хамгаалалт эрс чангарсныг энэ бүхэн харуулна.  Шинээр засч тохижуулсан цогцолбор руу нэвтэрсний дараа бид  түргэвчилсэн оношлуураар дахин шинжлүүлж, халдвар хамгааллын дүрмийг чанд баримтлах зааварчилгаа авлаа. 

Кэмпээс тийм ч холгүй Салхитын алт, мөнгөний уурхай байх агаад алсад Их газрын чулуун уулын  хурц шовх хадан цохион бараа  харагдах ажээ. Байгалийн энэхүү үзэсгэлэнт газар уурхайн бүсээс гуч хүрэхгүй километрийн зайд оршдог гэж эндхийн ажилтнууд сонирхуулан ярив.  
 
02.06. “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн удирдлагууд  Салхитын алт, мөнгөний уурхайд хийж, хэрэгжүүлсэн ажлуудаа  Төрийн тэргүүнд танилцуулав. Ордын геологийн түүх 1966 оноос эхтэй. Тухайн жил 1:500.000 масштабтай геологи-гидрогеологийн эрлийн ажил гүйцэтгэсэн бол 1971 онд 1:200.000 масштабтай эрэл, зураглалын ажлаар хайлуур жонш илрүүлжээ. Ингээд 1990, 2014 онд тус тус геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил явуулсан байна. 2019 онын тавдугаар сард төрийн өмчит “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийг үүсгэн байгуулж, хоёр сарын  дараа  Салхит-2887.85 га талбайтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, мөн гурван сарын дараа ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авчээ. 2020 оны хоёрдугаар сард үндсэндээ ордыг ил уурхайгаар ашиглах ТЭЗҮ-ээ   Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуусан байна. Уг ТЭЗҮ-ийг батлахаас өмнө Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг оны босгон дээр баталсан юм. Ордын нөөцийг барьцаалан 233 мянган ахмадын 1 их наяд орчим төгрөгийн тэтгэврийн зээлийг “Эрдэнэс бонд”-оос төлсөн гэдгийг “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр ярилаа.  

Тус компани таван жилийн хугацаанд   750 тонн мөнгө олборлож, цэвэршүүлэн  Монголбанканд тушаах зорилготой ажиллаж байгаа юм.  

Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтынхоо хүрээнд “Салхитын алт, мөнгөний орд”-д зөвхөн дотоодын аж ахуйн нэгжүүдийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулж, шууд болон шууд бусаар 1000 орчим өрхийн орлогын баталгааг хангаж буйгаа  компанийн удирдлагууд  мөн дуулгасан. Салхитын уурхайн төсөл нийтдээ 46 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай ч төсвөөс  нэг ч төгрөгийн санхүүжилт авалгүй, зөвхөн өөрөө өөрийгөө санхүүжүүлэх механизмаар ажиллаж байгаа нь менежментийн сонирхолтой хэлбэр юм. Тийм  хэрнээ улсдаа их хэмжээний хөрөнгө төвлөрүүлж, ахмадуудын зээлийг тэглэх үүрэг хүлээсэн Монголын цорын ганц уурхайн  өвөрмөц  замналтай. Ерөнхийлөгчийн уурхайтай танилцах албан ажил богино хугацаанд өрнөж буй нь илт, цөөхөн минутын танилцуулга авсны дараа шууд л баяжуулах үйлдвэрийг зорив. Тэрээр, Салхитын алт, мөнгөний ордын асуудлаар маш их маргаантай асуудлууд гарсан ч Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлөөр асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэж чадсан. Түүнээс хойш энэ орд үндсэндээ нэг жил орчмын хугацаанд хөдөлгөөнгүй байсан. Харин 2020 оны эхээр ордын үйл ажиллагаа монгол инженер, монгол ажилтнуудын хүчээр зогсолтгүй үргэлжилж байна.Энэ орд бол монголчууд өөрсдөө менежмент хийж, улмаар байгалийн баялгийн үр шимийг иргэдэд хүртээсэн амжилттай туршлага. Дараагийн анхаарах зүйл бол уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлж, ордоос олох орлого, бүтээгдэхүүнийг өсгөнө хэмээн танилцах ажлын завсраар сэтгүүлчдэд тодотгон хэлж байсан.  

 

 

Шинэ баяжуулах үйлдвэр зургадугаар сард ашиглалтад орно

Уурхайн карьераас төдий холгүй жилд 300 мянган тонн мөнгө, алтны хүдэр баяжуулах үйлдвэр ажиллаж байна. Дотогш орвол хүжигнэсэн их дуу чимээтэй орчин угтав. Жил гаруйн өмнө одоогийнх шиг ийм орчин үеийн технологи бүхий үйлдвэр байгаагүй гэдэг. Уурхайн өмнөх эздийн  үед үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд тоногдож хэрэглэхийн аргагүй болжээ.  386 тонн баяжмалын үлдэгдэлтэй баяжуулах үйлдвэрийг жилийн өмнө хүлээж авахад ихэнх тоног төхөөрөмж нь ажиллагаагүй, өвлийн улиралд үйл ажиллагаа нь зогссоноос болж шугам хоолой, худаг, усны бүх дэд бүтэц нь эвдрэл гэмтэлтэй, бүрэн хөлдөлттэй байсныг монгол  инженерүүд хоёр сар хүрэхгүйн хугацаанд  сэргээн засварлажээ. Наян хувийн эвдрэлтэй үйлдвэр өнөөдөр бүрэн хүчин чадлаар хэвийн  горимоор ажиллаж байна. Засварын ажилд 1.2 тэрбум төгрөг  зарцуулжээ. 

Хоногт 25-30 тонн   бүтээгдэхүүн баяжуулах хүчин чадалтай тус үйлдвэр “Эрдэнэт”, Оюутолгойн баяжуулах үйлдвэрүүдтэй нэгэн адил хөвүүлэн баяжуулах технологитой. Баяжуулах үйлдвэр нь вакум филтерүүдтэй ба хүдрээс гарсан шаврыг шингээж авч, усаа буцаагаад гурван усан сан бүхий эргэлтэд оруулдаг учраас 85%-ийн ус ашиглалттай, байгаль орчинд ээлтэй. Ууталсан баяжмалыг борлуулахаар бэлтгэжээ. Нэг уутандаа дунджаар 1.5 тонн  килограмм баяжмал агуулдаг аж. Хэдийгээр өнгөрсөн оны тавдугаар сард уг баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан ч “Эрдэнэс бонд”-ын төлбөрийг бүрэн төлөх боломжгүй учраас хоёр дахь Баяжуулах үйлдвэрийг дэргэд нь байгуулахаар төлөвлөжээ. Жилд 600 мянган тонн хүдэр боловсруулах шинэ үйлдвэрийн бетонон суурийг цутгаж,  тоног төхөөрөмжүүдийг угсрах нөхцлийг бүрдүүлжээ. “Эрдэнэс Силвер Ресурс” компани “Баяжуулах үйлдвэр-2”-ийг  өөрийн менежментээр 100% санхүүжүүлж байгаа аж.  Ковид-19 цар тахлын улмаас үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил жаахан удааширсан ч энэ оны тав, зургадугаар сард ашиглалтад оруулна гэдэгт компанийн ажилтнууд итгэлтэй байна.  Салхитын алт, мөнгөний уурхай, баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэжээ. Хуучин баяжуулах үйлдвэр 2.5 МВт бүхий суурьлагдсан хүчин чадалтай цахилгаан хэрэглэж байгаа бол шинэ үйлдвэрийнх 4 МВт болж нэмэгдэж буй. Үндсэндээ тог цахилгааны дутагдалтай асуудал байхгүй учраас шинэ үйлдвэр таван жилийн турш хэвийн ажиллаж, хүдрээ боловсруулаад байх боломжтой гэдгийг эндхийн мэргэжилтнүүд ам бардам хэлж байна. Одоогийн баяжуулах үйлдвэрийн тухайд  24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай. Хоногт 1000 тонн хүдэр боловсруулж, 30-40 тонн  баяжмал гарган авах хүчин чадалтай. Нэг тонн баяжмалд ойролцоогоор 1 кг мөнгө, 3 гр  алт, 1 кг гаруй зэс, цайр агуулагддаг байна.  

Салхитын ордод нэмэлт хайгуул гүйцэтгэж байна

Салхитын алт, мөнгөний уурхайн уулын ажлыг технологийн  бус аргаар  сорчлон  явуулсан, уурхайн зам, талбай, хаягдлын сан стандартын шаардлага хангаагүй, уурхайн хана нурсан   зэрэг маш олон дутагдал илэрч байсныг компанийн удирдлагууд бидэнд хэлж байв. Зөвхөн хүдрээ хөөгөөд олборлолт явуулаад байж.  Өнөөдөр энэ бүх дутагдал арилж, олборлолт хэвийн үргэлжилж, уурхайг бүрэн аюулгүй болгожээ. Уулын олборлолт, баяжуулах үйлдвэрийг хүдрээр хангах ажиллагаа тасралтгүй явагддаг нь “Эрдэнэт үйлдвэр”-тэй ижил төстэй. Үйлдвэрт жигд агуулгатай хүдэр нийлүүлэхийн зэрэгцээ овоолгоо мөн Баяжуулах  үйлдвэрийн дэргэд байгуулжээ. Баян болон ядуу агуулгатай хүдрээ тусгайлан ялгаж овоолоод Баяжуулах үйлдвэртээ тэнцвэртэй нийлүүлдэг гэсэн үг. Өнгөрсөн жил нэмэлт хайгуул хийсний дүнд ордын одоогийн нөөцийг 50 хүртэлх хувиар өсгөх боломжтой гэж үзжээ. Нэмэлт хайгуулын ажлыг ордын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2887 га талбайн тодорхой хэсэгт хийсэн гэдгийг компанийн ажилтнууд хэлж байна. 2021 оны уулын ажлын төлөвлөгөөгөөр 2.4  тонн уулын цул олборлоно. Ордын баруун хэсэгт эрэл хайгуулын ажил гүйцэтгэж, 884.10 га талбайд геологийн зураг зохиож, хэтийн төлөв бүхий талбайг ялгасан байна. Товчхондоо ордын “Баруун-1”,”Баруун-2” эрлийн хэсгийг ялган геологи хайгуулын ажлыг гүйцэтгэж. Хайгуулын ажлыг жил бүр төлөвлөгөө гарган нэмэгдүүлэхээр зорьж байгаа аж. Мөн ордын хэмжээнд  В+С зэргээр 3.17 сая/тн хүдэрт 262.9 гр/тн агуулгатай 747.17 тн мөнгө, 0.34  гр/тн дундаж агуулгатай 1,062.12 кг алтны нөөцийг тооцож ЭБМЗ-өөр хэлэлцүүлсэн байна.  Баяжуулах үйлдвэрийн дэргэдэх хаягдлын санг очиж сонирхлоо. Нэлээд том хэмжээний далан нүдэнд тусав.  
 
“Эрдэнэс Силвер Ресурс” компанийн ажилтнуудын хэлж буйгаар, үйлдвэрийн хаягдлын санг 89 мянган м
3-1.5 сая мз эзэлхүүнтэй болгон өргөтгөх ажлыг 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр төлөвлөж нэгдүгээр ээлжийн ажлаа дуусгаж. Баяжуулах үйлдвэрээс 3000 орчим метрийн зайд уг даланг байгуулжээ. Хаягдлын хувьд 15%-ийн чийгшилтэй. 2020 онд 255.1 мянган шоо метр хаягдлын далангийн ажлыг гүйцэтгэсэн байна. Далангийн дэргэд очвол харьцангуй том хэмжээтэй гэдэг нь илхэн байв. 308м  урт, 193м  өргөн, 4-10м гүн  уг даланд 2.4 тэрбум төгрөг зарцуулсан гэдгийг Баяжуулах үйлдвэрийнхэн ярилаа.  Ер нь   Салхитын алт, мөнгөний уурхай бол том том нүсэр байгууламжгүй, зардал төсөвтөө тохирсон, ордын  найдвартай үйл ажиллагааг хангах объектуудыг байгуулсан харагдана.  Бүтээн байгуулалт өрнөж байгаа уурхай гэж хэлж болно. Тэр хэрээрээ энд ажил буцалж байна.  

Уурхайн тохилог кэмп ба монгол ажилчид 

Хэдийгээр тийм том биш ч гэсэн барууны хэв маягтай тохилог кэмпийг Салхитын алт, мөнгөний уурхайд байгуулжээ. 150 гаруй ажилтны амьдрах тав тухтай, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага хангасан хурлын танхим,  бялдаржуулах төв, цайны газар гээд цогц үйлчилгээ энд бүрдсэн байна. Хэдэн жилийн өмнө дотоодын томоохон уурхайнуудад гэр кэмп голлодог байсан  бол кэмпийн зохион байгуулалтыг   авсаархан шийдэж болдогийг “Эрдэнэс Силвер Ресурс”-ийнхэн харуулж чаджээ. Алт, мөнгөний агуулгыг өдөр тутамд тодорхойлдог Лаборатори мөн уурхайн кэмп дээр ажиллаж байна. Хайлуулалтын болон хүчлийн аргаар мөнгөний агуулгыг тодорхойлж байж хүдрээ борлуулдаг байна.  Нөгөө талдаа Салхитын алт, мөнгөний уурхайд дан монгол залуусаар бүрдсэн үндэсний мэргэжилтнүүд ажиллаж буй. Барууны уул уурхайн менежментэд суралцсан залуус  Салхитын уурхайг богино хугацаанд хөгжүүлж, нийгмийн хариуцлагын өмнө хүлээсэн үүргээ амжилттай  биелүүлж байгааг компанийн удирдлагууд бидэнд  ярилаа. 

 

Сэтгэгдэл (10)

  • VENKATA HOSPITAL (127.0.0.1)
    Миний бөөрийг 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Кёрлд талархал илэрхийлэхийг хүсч буй бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Тэд эмч мэргэжилтнүүдээ Монголоос ирж авахаар явуулахын өмнө эхний хагасын төлбөрийг 400,000 доллараар төлсөн. Энэтхэг ах нар, эмнэлэг бол миний замын зардлыг дааж байсан бөгөөд тэд намайг зохих ёсоор асарч, намайг маш сайн эмчилдэг байсан. Би чамд миний биеийн бүх хэсгийг харуулах газар байгаа бол миний нэг бөөр авсан байсан бол Би үүнийг шархны дагуу хавсаргах систем дуусч, хагалгааны дараа өвдсөнгүй, тэд миний үлдэгдэл 400,000 долларыг төлж, намайг эх орон руугаа буцаасан. Миний бөөрийг худалдаж авч, санхүүгийн бэрхшээлээс минь салгасан Венката мэргэжлийн эмнэлэгт үнэхээр талархаж байна, одоо би 2 хүүхэдтэйгээ аз жаргалтай амьдарч, бид аз жаргалтай байна. Энд байна Венката Мэргэжилтэн Эмнэлгийн Холбоо барих DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM эсвэл P.O Box 27 NewDelhi India эсвэл утас No 919270170046 эсвэл +447031967810 хэрэв та өөрийн бөөр, эрхтнээ зарахыг хүсвэл +447031967810 хатагтай Арсианаас хүндэтгэлтэй байна
    2024 оны 07 сарын 24 | Хариулах
  • LOAN OFFER (127.0.0.1)
    Хувийн бизнесээ эхлүүлэхийн тулд танд зээл хэрэгтэй юу? Та орлого багатай тул орон нутгийн банк болон бусад санхүүгийн байгууллагаас зээл авахад хүндрэлтэй байна уу? 0.98% бага хүүтэй зээлийн хариулт энд байна. ACCOUNTOFFICIALCOOPERATION@PROTON.ME хаягаар бидэнтэй холбогдоно уу.
    2024 оны 06 сарын 20 | Хариулах
  • сайн мэдээ (127.0.0.1)
    Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно [fortis.hospital.in@gmail.com]
    2024 оны 04 сарын 14 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.53.52)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 03 сарын 04 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.53.52)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 03 сарын 04 | Хариулах
  • DR COLLINS (197.211.61.83)
    Энэ нь бөөр нь 100% ноцтойгоор зарагдаж байгаа эрүүл эрэгтэй, эмэгтэй хүмүүст хандаж, яаралтай Доктор Коллинз Эмнэлгийн и-мэйл хаягаар холбогдоорой: doctorcollins3@gmail.com |, учир нь манайд одоогоор маш олон өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай байгаа тул та санхүүгийн хямралын улмаас түүний бөөрийг мөнгөөр зарах боломж хайж байна уу, бид түүний бөөрөнд 800,000 доллар өгөх болно. Мөн түүнчлэн бидэнд ХДХВ/тусламжийн эмчилгээ байгаа бөгөөд хэрэв танд эмчлэх шаардлагатай бол яг одоо бидэнд имэйл илгээнэ үү, EMAIL: doctorcollins3@gmail.com.. БАЯРЛАЛАА.
    2023 оны 02 сарын 16 | Хариулах
  • DR COLLINS (197.211.61.83)
    Энэ нь бөөр нь 100% ноцтойгоор зарагдаж байгаа эрүүл эрэгтэй, эмэгтэй хүмүүст хандаж, яаралтай Доктор Коллинз Эмнэлгийн и-мэйл хаягаар холбогдоорой: doctorcollins3@gmail.com |, учир нь манайд одоогоор маш олон өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай байгаа тул та санхүүгийн хямралын улмаас түүний бөөрийг мөнгөөр зарах боломж хайж байна уу, бид түүний бөөрөнд 800,000 доллар өгөх болно. Мөн түүнчлэн бидэнд ХДХВ/тусламжийн эмчилгээ байгаа бөгөөд хэрэв танд эмчлэх шаардлагатай бол яг одоо бидэнд имэйл илгээнэ үү, EMAIL: doctorcollins3@gmail.com.. БАЯРЛАЛАА.
    2023 оны 02 сарын 16 | Хариулах
  • DR. PRADHAN (197.210.65.69)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) Намайг ТУНГАЛАГ гэдэг би Монгол гаралтай. Би 1 бөөрөө Монголд яаж зарж баяжсан, би ядуу, эр хүн байсан тухай интернэтэд прадхан сурталчилгаатай тааралдаж байхдаа интернетэд Праданы эмч нарын имэйлээр дамжуулан өргөдөл гаргаад, дэлхий дахинд гэрчлэлээ хуваалцмаар байна. тэдний хандивлагч. Би тэдний эмнэлэгт 1 бөөрөө мөнгөний төлөө хандивласан бөгөөд хандив өгсний дараа ч эрүүл саруул хэвээр байна. Тэд надад бөөрнийхөө төлөө 780,000 доллар төлсөн. Одоо би бөөрөнд төлсөн 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, би баян, аз жаргалтай хүн болжээ. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / бэрхшээлийг даван туулж байгаа эсвэл баян байхыг хүсч байвал имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM.
    2021 оны 06 сарын 06 | Хариулах
  • gantsetseg.tumurbaatar (202.179.10.44)
    Ажилд нь амжилт хүсье
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
  • Mshgdlm (66.181.161.87)
    amjild n ulam amjilt hvsyee.
    2021 оны 03 сарын 09 | Хариулах