Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Coal India” компани 32 төсөлд 6.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна 

Энэтхэгийн нүүрсний “Coal India” компани хөрөнгө оруулалтын багц төлөвлөгөө баталжээ. Тодруулбал, тус компани нүүрсний олборлолтоо нэмэгдүүлэх зорилгоор нийт 32 төсөлд 473 тэрбум рупийн (6.4 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулна.

Энэхүү төлөвлөгөөний хүрээнд, шинээр 8 төсөл хэрэгжүүлж, үйл ажиллагаа явуулж буй 24 уурхайг өргөтгөх юм. Төлөвлөгөөг хэрэгжүүлсний үр дүнд 32 төслийн нүүрсний үйлдвэрлэл жилд 193 сая тоннд хүрэх аж. Ингэснээр гаднаас нүүрсний импортыг бууруулах ач холбогдолтойг “Coal India” компани мэдэгдсэн байна.

2023 он гэхэд тус компани нүүрсний олборлолтын хэмжээг жилд 1 тэрбум тоннд хүргэхээр зорьжээ. “Coal India” компани нь Энэтхэг улсын нүүрсний үйлдвэрлэлийн 82%-ийг дангаар бүрдүүлдэг.

Э.Од