Оюутолгой ХХК татварын актаар ногдуулсан үлдэгдэл төлбөрийг барагдууллаа

2021-03-05 13:14

Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2016 оноос 2018 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг ногдуулаад байсан.

“Оюутолгой” ХХК 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг төрийн сангийн дансанд байршуулсан бол 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр үлдэгдэл 419.2 тэрбум төгрөгийг төрийн сангийн дансанд шилжүүлсэн байна. 2020 оны татварын актаар илэрсэн зөрчлүүдээс дурдвал:

-“Оюутолгой” ХХК-иас Рио Тинто компанид шилжүүлсэн нийт 549.0 тэрбум төгрөгийн менежментийн үйлчилгээний төлбөрөөс суутган татвар авч ногдуулж төлөөгүй зөрчилд 164.7 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;

-“Оюутолгой” ХХК-иас Туркойс Хилл Ресурс, Рио Тинто компанийн харилцан хамааралтай этгээдүүдэд төлсөн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү 1,953.5 тэрбум төгрөгөөс татварыг бүрэн суутган авч, ногдуулж төлөөгүй зөрчилд 382.7 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;

-“Оюутолгой” ХХК-ийн экспортод гаргаж, худалдсан бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож төлөхдөө Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээний холбогдох заалтыг дагаж мөрдөөгүй зөрчилд 46.7 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;

-Бодит бус ханшийн зөрүүгээр ирээдүйд шилжүүлэх алдагдлын дүнг 395.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн;

-Монгол Улсад байрладаггүй гадаадын компаниудад төлсөн 134.5 тэрбум төгрөгийн угсралт, суурилуулалт, техник, мэдээлэл технологийн үйлчилгээний төлбөрөөс суутган татвар авч, ногдуулж төлөөгүй зөрчилд 34.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;

-Агаарын бохирдлын төлбөр төлөөгүй зөрчилд 800,000 төгрөг.

“Оюутолгой” ХХК-ийн 2013 оноос 2015 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, шийтгэлийн хуудсаар 377.1 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг мөн 2018 оны 1 дүгээр сард ногдуулсан. Энэхүү шийтгэлийн хуудсаас 359.7 тэрбум төгрөгийг “Оюутолгой” ХХК эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаан нэхэмжлэл, Лондоны олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл тус тус гаргасан. 2018 оны татварын актаар илэрсэн зөрчлөөс дурдвал:

-“Оюутолгой” ХХК-иас Рио Тинто компанид шилжүүлсэн нийт 589.4 тэрбум төгрөгийн менежментийн үйлчилгээний төлбөрөөс суутган татвар авч ногдуулж төлөөгүй зөрчилд 176.8 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;

-“Оюутолгой” ХХК-иас Туркойс Хилл Ресурс, Рио Тинто компанийн харилцан хамааралтай этгээдүүдэд төлсөн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү 522.1 тэрбум төгрөгөөс татварыг бүрэн суутган авч, ногдуулж төлөөгүй зөрчилд 156.6 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;

-“Оюутолгой” ХХК-ийн экспортод гаргаж худалдсан бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож төлөхдөө Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээний холбогдох заалтыг дагаж мөрдөөгүй зөрчилд 24.3 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;

-Бодит бус ханшийн зөрүүгээр ирээдүйд шилжүүлэх алдагдлын дүнг 402.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн;

-Агаарын бохирдлын төлбөр төлөөгүй зөрчилд 2.2 сая төгрөг.

Татварын хяналт шалгалтын дагуу гарсан дээрх татварын актуудыг Монгол Улсын татварын хууль тогтоомжийг үндэслэн ногдуулсан ба “Оюутолгой” ХХК, Рио Тинто болон Туркойс Хилл Ресурс компаниуд нь Монгол Улсад төлөх татварыг үнэн зөв, шударгаар, бүрэн төлөх үүрэгтэй.

Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангуулахад шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсад олсон орлогод татвараа үнэн зөв ногдуулж, шударгаар төлөх шаардлагыг “Оюутолгой” ХХК, түүний менежментийг хэрэгжүүлж буй Рио Тинто, хувьцаа эзэмшигч болох Туркойс Хилл компаниудад тууштай тавьж, яриа хэлэлцээ үргэлжилж байна. 

 

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 11 минутын өмнө
    Сүүлийн нэг жилийн хугацаанд КОВИД-19-ийн улмаас нөхцөл байдал амаргүй байсан хэдий ч Австралийн хөрөнгийн бирж дээр уул уурхайн 42 компани IPO хийсэн үзүүлэлтээр бусад биржүүдийг тэргүүлжээ. Тухайлбал, мөн хугацаанд уул уурхайн компаниуд Торонтогийн хөрөнгийн бирж дээр 28, Лондоны бирж дээр 2 удаагийн анхдагч хувьцааны арилжаа хийсэн байна. Тухайн бирж дээр бүртгэлтэй уул уухайн компаниудын 1% нь зэс, 17% нь алтны чиглэлийнх аж. Австрали, Монгол Улсад зэс-алтны төсөл хэрэгжүүлдэг “Kincora Copper” компани IPO-оор босгох зорилтот хөрөнгийн хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлсэн байна. 
  • 1 цаг 31 минутын өмнө
    Монгол Улсын ашигт малтмалын худалдаанаас алт нь 1-2 тэрбум ам.долларын эргэлттэй салбар болно гэж бодлого тодорхойлогчид олонтаа мэдэгдэх болов. Энэ нь өөдрөг төсөөлөл бус бодит болохыг өнгөрсөн оны алтны худалдааны орлого тод харуулж бараг 2 тэрбум ам.долларт дөхлөө. Гэхдээ амжилтаа хадгалж, цаашдаа энэ хэмжээнд тогтвортой явах эсэх нь улсын алтны сан хөмрөг хэр байхаас шалтгаална. Өөрөөр хэлбэл, шинээр алтны орд нээх, нөөц илрүүлэх, бүрдүүлэх мэтчилэн геологийн судалгаа болоод хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтыг эрчимжүүлэхээс шууд хамаарна гэсэн үг. Манай улсын нийт алтны нөөц 2000 тонн бөгөөд үүний 1000 нь Оюутолгойн буюу зэсийг дагалдсан алт гэсэн албан бус мэдээлэл байдаг. Тэгвэл УУХҮЯ-ны мэдээлснээр, Оюутолгойн ордыг тооцохгүй нийт бүртгэгдсэн 489.5 тонн алтны нөөцийн 90 орчим хувь нь үндсэн орд, үлдсэн хувьд шороон ордынх аж.
  • 2 цаг 52 минутын өмнө
    Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх тухай "Зүүнбаян төмөр зам" ХХК-ийн Ахлах мэргэжилтэн Э.Удвал мэдээлэл өгчээ. Тус хуулийн төслийг Зам тээвэр хөгжлийн яамнаас өнгөрсөн оны тавдугаар сард Засгийн газарт өргөн барьсан байна. Нийт 11 бүлэг бүхий энэхүү хуулийн төсөл батлагдснаар төмөр замын тээврийн сүлжээ, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөдлөх бүрэлдэхүүн чингэлэгтэй холбоотой харилцаа болон бусад олон асуудал хуульчлагдах аж. 
  • 3 цаг 14 минутын өмнө
    “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс “Төмөр замын тээврийн аюулгүй-асуудал, шийдэл” онол практикийн бага хурлыг тавдугаар сарын эхээр цахимаар зохион байгуулахаар болжээ. Энэхүү хурлаар төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлууд, үр дүнтэй санал, санаачлагыг дэмжих, сурталчлах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахтай холбогдсон хууль тогтоомж, төмөр замын тээврийн аюулгүй байдлын стандартыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход чиглэж байгаа аж. 
  • 22 цаг 54 минутын өмнө
    Энэ сарын 16-17-ны өдрийн байдлаар, Гашуунсухайт боомтоор нийт 201 тээврийн хэрэгсэл  нэвтэрч байгааг УУХҮЯ-наас мэдээлжээ. Ашигт малтмалын экспортын тухайд, нүүрсний 114, зэсийн баяжмалын 64 машин тус тус боомтоор нэвтэрсэн байна. Тээвэр хийж буй жолооч нар өдөрт 5 автобусаар Хятад руу гарч PCR шинжилгээнд хамрагдаж буй аж. КОВИД-19-ийн халдвар Монгол Улсад нэмэгдсэнтэй холбоотойгоор Хятадын талаас ариутгал халдваргүйжилтийг өндөр түвшинд хийх шинэ журам мөрдөгдөж байгаа юм. Шинэ журмаар, тээврийн жолооч нар өдөртөө шинжилгээ өгч, сөрөг гарсан тохиолдолд улсын хилийг давж ачаагаа авч орно.