Шинэ мэдээ
Бичигтийн боомтоор тээвэрлэлт хийх компаниудад зам засварлахыг үүрэгдэв
Бичигтийн боомт руу тээвэрлэлт хийдэг уул уурхайн компаниудад Сүхбаатар аймгийн удирдлагын зүгээс зам засварын ажлаа эхлүүлэхийг үүрэг болголоо. Тодруулбал ирэх сараас өмнө засварын ажлаа эхлээгүй тохиолдолд тээвэрлэлт хийхийг хориглох тухай өчигдөр мэдэгджээ. Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах гэж байгаа уул уурхайн найман компанийн
(“Олгойбулаг”, “Нагааранз”, “Алаг тогоо”, “Дорнын чулуулаг”, “Андын илч”, “АДАЭ”, “Говьмастер”, “Эрдэнийн босго” зэрэг компани) төлөөлөлтэй уулзах үеэр энэ тухай мэдэгдсэн юм.
Дорноговь аймагт уул уурхайн компаниудад хяналт шалгалт хийж байна
Ашигт малтмал, газрын тосны газрын дөрөвдүгээр сарын статистик мэдээллээр, Дорноговь аймагт 366 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Уул уурхайн ашиглалт, боловсруулах, баяжуулах үйлдвэрийн хөгжлийг дагаад байгаль орчин, хүний эрүүл мэнд, амьдрах орчин, малын бэлчээрт үзүүлэх сөрөг нөлөөлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны А/426 дугаар захирамжаар хяналт шалгалтын Ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсэг аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох, боловсруулах, бичил уурхайн чиглэлээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Жилд 300 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Ховд-эко цемент” үйлдвэр байгуулна
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 335 дугаар тогтоолоор Баруун бүс нутагт барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд Ховд аймагт цементийн үйлдвэр байгуулахаар тусгасан. Үндэсний “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрт Ховд аймагт цементийн үйлдвэрийг 2020 онд барьж байгуулахаар заасан нь ажил хэрэг болж, “Ховд-эко цемент” үйлдвэрийн шав тавих ёслол болов.
Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулах орлого 41%-иар өсөв
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс 2.0 сая тн буюу 13.7%, зэсийн баяжмал 34.2 мян.тн буюу 7.8%, молибдены баяжмал 1.3 тн буюу 0.1%, төмрийн хүдэр 469.5 мян.тн буюу 29.3%, төмрийн хүдрийн баяжмал 15.0 мян.тн буюу 1.5%, хайлуур жоншны хүдэр 2.3 мян.тн буюу 6.0%, цайрын баяжмал 1.7 мян.тн буюу 5.7%-иар ихээр тус тус өссөн байна. Харин алт 581.4 кг буюу 20.1%, хайлуур жоншны баяжмал 18.0 мян.тн буюу 84.1%, газрын тос 60.6 мян.бар буюу 2.7%, катодын зэс 439.8 тн буюу 9.2%-иар тус тус буурсан байна.
“Белшина”: Евро стандартын “шинэ эриний”дугуйг Монголын зах зээлд нийлүүлнэ
“Белшина” нь Беларусийн улсын үйлдвэр юм. Суудлын авто машинаас эхлээд хөдөө аж ахуй, уул уурхайн хүнд техник хүртэлх 300 гаруй нэр төрлийн дугуй үйлдвэрлэдэг. Уул уурхайн зориулалтын дугуйны тухайд, Австрали, Тайланд, Вьетнам, Индонез, Канад, Бразил, Чили, Африк болоод Хойд Америк орнуудад нийлүүлж байна. Уул уурхай өндөр хөгжсөн тус орнуудад “Белшина” дугуй хэдийн танигдсан бүтээгдэхүүн юм. Сүүлийн гурван жилд манай үйлдвэр 90 гаруй сая еврогийн хөрөнгө оруулалтаар үйлдвэрлэлийн техник, технологийн бүрэн шинэчлэл хийсэн. Ингэснээр үйлдвэрлэлийн технологи дэлхийн түвшинд хүрч, евро стандарт бүхий “шинэ эриний” дугуйг үйлдвэрлэж байна. Дэвшилтэд технологийн шинэ бүтээгдэхүүн маань гадаадын зах зээлд экспортлогдож эхэлсэн.
О.Бадарч: Цогтцэций суманд байгаль орчны сүйрэл болж байна
Цогтцэций сум аймгийн 15 сум дотроо хамгийн бага буюу 7000 гаруй га газар нутагтай. Түүний 16% нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Үүнээс төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”, Өмнөговь аймгийн ууган уурхай буюу орон нутгийн өмчит “Тавантолгой”, хувийн хэвшлийн “Энержи ресурс” гэсэн гурван том төсөл Тавантолгой бүлэг ордод идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төсөл жилдээ 20-иод сая тонн нүүрс олборлон, экспортлож байна. Өөрөөр хэлбэл, 20-30 сая тонн нүүрс экспортлохын тулд хөрс хуулалт, тээврийн үйл ажиллагаанд 20-30 туслан гүйцэтгэгч компани мөн оролцож байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын талбайн эргэлтийн цэг, солбицлыг батлав
Засгийн газрын тавдугаар сарын 12-ний өдрийн хуралдаанаар, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км замын суурь бүтцийн барилгын ажилд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн эргэлтийн цэг, солбицлыг батлав. Энэ талбайд түгээмэл ашигт малтмал ашиглах эрхийг төмөр замын суурь бүтцийн ажил гүйцэтгэх хуулийн этгээдэд олгохыг Өмнөговь, Дорноговь аймгийн Засаг дарга нарт даалгав.
Монгол, Оросын Засгийн газар хоорондын XXII хуралдаан болно
Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны 22 дугаар хуралдаан энэ сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Хуралдаанаар, өмнөх хуралдааны шийдвэрийн хэрэгжилт, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, уул уурхай, эрчим хүч, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. Тухайлбал ДЦС-3, ДЦС-4-ийн өргөтгөл, “УБТЗ” ХНН-ийн шинэчлэл, мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт зэрэг асуудлаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Эрдэнэ Ресурс: Хөндий төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулна
Компанийн Гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “Бид өндөр агуулга бүхий ил уурхай болох Хөндий алтны төслийн хѳгжүүлэлтийн үйл ажиллагааг үргэлжүүлсээр байна. Энэ оны эхний улиралд Хөндий төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах компаниар Tetra-Tech, Inc.,-ийг сонгон, Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн судалгааг Sustainability East Asia LLC компаниар гүйцэтгүүлэхээр шалгаруулж, хамтран ажиллах гэрээг байгуулсан. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийн хүрээнд Монгол улсын Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөлийн хурлаар Баян Хөндийн нөөцийг бүртгүүлэх зөвшөөрлийг авсан нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад чухал алхам боллоо.”
“Энержи Ресурс” Дорноговь аймгийн эмнэлэгт нярайн тоног төхөөрөмж хандивлав
“Энержи Ресурс” компани Ухаа худаг уурхайн 10 жилийн ойгоороо “Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй” ТББ-тай хамтран нийгэм рүү чиглэсэн төслийг 2018 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд говийн бүсийн аймгуудын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасгуудыг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар болсон юм. Энэ дагуу өнөөдөр (тавдугаар сарын 10) Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн болон нярайн тасагт 14 төрлийн 25 тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
Энэтхэгийн газрын тосны компаниудын үзэсгэлэн болно
Монгол Улсад анх удаа газрын тос боловсруулах үйлдвэрийг БНЭУ-ын Засгийн газрын 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барих төсөл хэрэгжиж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Монгол-Энэтхэгийн газрын тос, байгалийн хийн анхдугаар үзэсгэлэн тавдугаар 13-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо нээгдэх гэж байна. Энэхүү арга хэмжээг Монгол дахь Энэтхэгийн Элчин сайдын яамны санаачилгаар УУХҮЯ, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-тай хамтран зохион байгуулж байгаа юм. Ерөнхий ивээн тэтгэгчээр Энэтхэгийн “TATA Projects”, “Afcons Infrastructure” болон “ISGEC Heavy Engineering” компаниуд оролцоно.
Орос дөрөвдүгээр сард 15.3 сая тонн нүүрс экспортолжээ
Оны эхний дөрвөн сарын байдлаар, Орос улс нийт 144.2 сая тонн нүүрс олборложээ. Мөн хугацаанд 59.4 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.7%-иар буурсан байна. Зөвхөн өнгөрсөн сард 15.3 сая тонн нүүрс экспортолжээ. Төмөр замаар 128 сая тонн нүүрс тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1.2%-иар өссөн байна. Нийт 3.8 сая тонн коксжих нүүрс төмөр замаар тээвэрлэжээ.
Нүүрсний олборлолтоо 2025 онд 545 сая, 2030 онд 590 сая тоннд хүргэх зорилтыг ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдсэн. Энэхүү зорилтод хүрэхийн тулд энэ онд Нүүрсний үйлдвэрлэлийн хөгжлийн хөтөлбөрийг шинэчлэхээр болсон юм.
Экспортын 83.2%-ийг эрдсийн бүтээгдэхүүн эзэлж байна
Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт эхний 4 сарын гүйцэтгэлээр 4.28 орчим тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.4%-иар өссөн байна. Экспорт хувьд өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 18.2%-иар өсчээ. Нийт экспортын 83.2%-ийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна.Тэр дундаа нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, жонш, молибденийн баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нийт эрдсийн экспортын 98.6%-ийг бүрдүүлжээ.
С.Батхүү: Уул уурхай орон нутагт ямар нөлөө үзүүлж байгааг мэдрүүлэх боломж хаагдмал
Төмөртийн-Овоо нь цайрын хүдрийн орд учир олборлодог ашигт малтмал нь цайр юм. Цайрын хүдэрт зарим төрлийн эрдэс дагадаг. Ашигт малтмалын агууламжийн хэмжээнээс шалтгаалж борлуулах эсэх боломж тодорхой болно. Газрын хөрсөн дэх дурын чулууг аваад үзэхэд Д.И.Менделеевийн үелэх системийн олон төрлийн бодисууд илрэх хэдий ч бүгдийг ялган авах боломжгүй. Манай компанийн олборлож буй хүдрээс цайрын хувьд борлуулалтын үнэ тогтоогдох, дараагийн шатанд хэрэглэх боломжтой. Зарим тохиолдолд дагалдах байдлаар мөнгө илэрдэг. Энэ тохиолдолд худалдааны гэрээний дагуу үнэ тооцож авна. Харин манай экспортод гарч буй баяжмалд Монгол Улсын гаалийн хяналт хийгдэж дагалдах байдлаар ямар нэг метал илэрсэн бол борлуулалтын үнэ тооцох боломжтой эсэхээс үл хамааран ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) тооцдог. Тэр татваруудыг бид 100% төлж байна.
Нефтийн үйлдвэрийн төслийн Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахад бэлэн болжээ
Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлтэй холбогдуулан БНЭУ-ын Элчин сайдын яамны санаачилгаар Монгол-Энэтхэгийн газрын тос, байгалийн хийн компаниудын үзэсгэлэн Улаанбаатар хотноо болох гэж байна.
“Монгол Улсын Засгийн газар БНЭУ-ын Экспорт импортын банк хооронд 2016 оны дөрөвдүгээр сарын 28-нд байгуулсан 1 тэрбум ам.долларын зээлийн гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дахь газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлтэй холбогдуулан энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм. Үйлдвэрийн дэд бүтцийн ажлын бүтээн байгуулалт ирэх аравдугаар сард дуусах төлөвлөгөөтэй.
Элдэвийн нүүрсний уурхайгаас хатуу хучилттай авто замаар тээвэрлэлт хийнэ
Дорноговь аймгийн Даланжаргалан суманд ашиглалтын болон хайгуулын 93 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй. Үүнээс нүүрс ашиглах тусгай зөвшөөрөлтэй 21 компани байдаг. Тус сумын нутаг дэвсгэрт Элдэвийн нүүрсний уурхайд “Штайнкойл”, “Чингисийн хар алт”, “Фриендшип ресурс”, “Арвижих энерги”, “Билэгт баялаг”, “Говийн шилмэл зам”, “Поуэрлэнд” зэрэг долоон компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компаниуд олборлосон нүүрсээ сайжруулсан 18.4 км бүхий шороон замаар Олон-Овоо хүртэл тээвэрлэлт хийж буй. Компаниудыг нийгмийн хариуцлагын хүрээнд тээвэрлэлт хийхээр батлагдсан замаа хатуу хучилттай болгох шаардлагыг орон нутгийн удирдлагын зүгээс 2017 онд тавьсан. Гэсэн ч хатуу хучилттай авто замын ажил эхлээгүй өнөөг хүрсэн юм.
“Drewry”: Хятад руу Австралийн нүүрсний экспорт буурсан ч Монголын нийлүүлэлтээр нөхнө
Австрали, Хятадын хооронд маргаантай байдал үргэлжилсээр байна. Нэгдсэн ойлголцолд хүрч чадахгүй тохиолдолд энэ онд Хятад руу Австралийн нүүрсний экспорт 71-72 сая тонн болж, өнгөрсөн оны 89 сая тонноос буурах таамгийг олон улсын худалдааны “Drewry” фирмийн шинжээчид дэвшүүлжээ. Харин энэ буурах нүүрсний тодорхой хэмжээг Монголын нийлүүлэлтээр нөхөх бүрэн боломжтой. Ийм нөхцөлд Монголын нүүрсний экспорт 36-37 сая тоннд хүрэх магадлалтай гэж шинжээчид үзэж буй. Хятадын нүүрсний гол нийлүүлэгч орнууд Австрали, Монгол, Орос болоод Индонез юм. Хятадын Засгийн газраас 2019 онд эрчим хүчний нүүрсний импортоо 10 сая тонн буюу 3-4%-иар бууруулж, өнгөрөгч оны хэмжээнд барих тухайгаа мэдэгдсэн. Тус улсын гаалийн статистикийн мэдээллээр, 2018 онд нийт 281.2 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх жилээс 3.9%-иар өсчээ.
"Ухаалаг" ураны шинэ эрин айсуй
Москва-Сочи чиглэлийн нислэг хоёр гаруй цаг үргэлжлэв. Нислэгийн цаг нөхцөөн гарчиглаж суусан “Российская газета” сонины дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн шинэ дугаарт Оросын улс төрчдийн хөрөнгө орлогын тайлан нийтлэгджээ. 2018 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 8.64 сая рублийн орлого олсон байна. Кремлийнхнээс хамгийн их буюу 66.63 сая рублийн орлоготойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэгдүгээр орлогч дарга Сергей Кириенко тодорчээ. Энэ эрхмийг Оросын төрийн өмчит “Росатом” корпорацийг удирдаж байснаар нь монголчууд эчнээ танина. Монголын их өрийг тэглэсэн түүхэн айлчлалаар хоёр улс ураны салбарт хамтран ажиллах санамж бичигт түүнийг гарын үсэг зурах үед үйл явдлыг дэргэдээс нь сурвалжлах завшаан тохиож билээ. Тэрхүү ёслолын дараа түүнээс товчхон тодруулга авсан минь 2010 оны MMJ-ийн хуудаснаа үлдсэн юм. Тэр үеэс Болороо эрхлэгчийн даалгавраар ураны сэдвээр дагнан бичих болж, холбоотой цөөнгүй хурал чуулган, арга хэмжээг хилийн чанадаас сурвалжилсан.
Узбекистанд газрын ховор металын судалгааны төв нээгджээ
Төв Ази дахь анхны газрын ховор металын шинжилгээ-технологийн судалгааны төвийг байгуулснаа Узбекистан улс мэдэгдэв. Судалгааны төвийг байгуулахад хамтран ажиллах тухай санамж бичгийг Узбекистан, Өмнөд Солонгос улс 2017 онд үзэглэжээ. “Энэхүү төв нь Төв Азийн бүс нутагт анхных бөгөөд газрын ховор металын судалгааны чиглэлээр дэлхийд тэргүүлэх технологитой. Энэ салбар дахь Узбекистаны мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Өмнөд Солонгосын зүгээс тусалж дэмжинэ” хэмээн Өмнөд Солонгосын газрын ховор металын судалгааны төвийн Ерөнхийлөгч Сун Ил Юу мэдэгдсэн байна.