РЖД: Монголоор дамжин Хятад, Энэхтэгийн зах зээлд хүрэх хувилбарыг судлаж байгаа 

2019-08-30 15:38

ОХУ-ын Тувагийн Кызыл хотоос Красноярск мужийн Курагино сууринтай холбох 410 км төмөр замын барилгын ажлыг 2019-2020 онд багтаан эхлүүлэх гэж байна. Энэ тухай “Оросын төмөр зам”-ын (РЖД) Ерөнхийлөгч Олег Белозеров Элегестийн нүүрсний орд газарт болсон уулзалт дээр мэдэгджээ. Тэрээр “Кызыл-Курагино төмөр замыг шугамыг Оросын хилийн өөр чиглэлд холбох саналыг Монгол, Хятадын талаас тавьж байгаа. Манай улсад гадагшаа холбогдох чиглэл тийм ч олон биш” гэдгийг онцолсон байна.

Кызыл орчмоос татах төмөр замын шугамыг гадаад зах зээлд холбох хэд хэдэн хувилбарыг судалж байгааг ч дурджээ. Тэдгээр хувилбарын нэг нь Монголын төмөр замтай буюу Австралийн компанийн хэрэгжүүлж байгаа нүүрсний ордын төслийн төмөр замын шугамтай холбох хувилбараар Хятад, цаашлаад Энэтхэгийн зах зээлд хүрэх боломжтой гэдгийг тодотгосон байна. 

ОХУ-ын хувьд Тувагийн нутаг дахь Улуг-Хемскийн нүүрсний сав газрын коксжих нүүрсний Элегетсийн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Кызыл-Курагино чиглэлийн төмөр замыг барихаар төлөвлөж байгаа юм. Ордыг түшиглэн байгуулах уулын баяжуулах үйлдвэр (УБҮ) нь Оросын хамгийн том нүүрс боловсруулах үйлдвэрийн цогцолбор болно гэдгийг Олег Белозеров онцолжээ. Төмөр зам, УБҮ-ийн бүтээн байгуулалттай зэрэгцээд Алс Дорнодын Ванино боомт дээр нүүрсний шинэ терминалыг барих ажлыг эхлүүлэх аж. Шинэ терминалаар дамжуулан Элегестийн 15-20 сая тонн коксжих нүүрсийг Ази-Номхон далайн орнууд руу экспортлох зорилттой. 

Кызыл-Курагино төмөр зам барих Ерөнхий гүйцэтгэгчээр РЖД  ажиллаж байгаа юм.  РЖД нь Оросын Засгийн газрыг төлөөлөн Монголын “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийн 50%-ийг эзэмшдэг. Тус нийгэмлэгийн оролцож буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлд төмөр зам барих ажил Монголд явагдаж байгаа билээ.  

Э.Од
  
     

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 7 цаг 39 минутын өмнө
    “Зогсолтгүй хүч-Шантаршгүй зүтгэл” (Unstoppable Effort. Extreme support) уриатайгаар  үйл ажиллагаа явуулдаг “ЗаМайн Сервисиз” ХХК нь 2010 оноос хойш “Customer Appreciation Day” /Харилцагчдын хүндэтгэлийн өдөр/-ийг хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээг тус компанийн зүгээс  есдүгээр сарын 13-нд “Скай ресорт” цогцолборт зохион байгуулсан юм. Хүндэтгэлийн өдөрлөгт “ЗаМайн Сервисиз” ХХК-ийн хөрөнгө оруулагч компаниуд, харилцагч байгууллагууд, банк санхүүгийн салбарын  370 орчим төлөөлөл болон “Хитачи констракшн машинери”, “Марубени” корпорацийн уул уурхайн хэлтсийн менежерүүд уригдан иржээ.   
  • Өчигдөр 15 цаг 46 минутад
    Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт бус болон иргэдээс ирсэн гомдлын дагуу хяналт шалгалтыг тогтмол хийдэг. Уул уурхайтай холбоотой эдгээр хяналт шалгалт болоод цаг үеийн асуудлаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн улсын байцаагч Ц.Болорчимэгтэй ярилцлаа. 2019 онд аймагт хичнээн уул уурхайн компани ажиллаж байна. Эдгээрт хэдэн удаагийн хяналт шалгалтыг хийгээд байна вэ? Энэ онд бид 11 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгахаар төлөвлөсөн. Эдгээр аж ахуйн нэгжийг сонгож төлөвлөхдөө өмнөх жил үйл ажиллагаа явуулсан эсэх, одоо явуулж байгаа, цаашид явуулах эсэхийг хардаг.
  • Өчигдөр 10 цаг 58 минутад
    2016 оны хоёрдугаар хагасаас эхлэн эрдсийн зах зээлд “урь” орж эхэлсэн бол одоо илүүтэй “хүйтрэх” шинжтэй болж ирж байна. Гэхдээ энэ бүхэн нь АНУ-Хятадын худалдааны дайнтай ихээхэн холбоотой. АНУ, Хятад дор бүрнээ дотоодын бизнесүүдийг хамгаалах оролдлого хийж байгаа ч тэдний тулааны нөлөө бусад голлох эдийн засгуудад муугаар нөлөөлж, улмаар дэлхийн эдийн засаг, түүхий эдийн зах зээлийг доош татаж байна. Нөгөөтэйгүүр эрдсийн зах зээлийн бууралтын мөчлөг эхэллээ гэж дүгнэх нь хэтэрхий эрт байгааг энд сануулья. Тухайлбал зэсийн хувьд бууралттай   ч урт хугацааны төлөв нь тун өөдрөг хэвээр. Гэхдээ яг одоогоор алтнаас бусад эрдсийн хувьд бууралттай тулгарч байна. Эрдэс тус бүрээр байдал ямар байгааг авч үзье.
  • 2019-09-13 14:06
    Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Баянхонгор аймаг дахь Алт сорьцлох хяналтын лаборатори 10 гаруй иргэн, гурван аж ахуйн нэгжээс 80 орчим кг алт авч Монголбанкинд тушаажээ. Тус лаборатори нь нийтдээ 90 орчим алтан гулдмай хэвлэн гаргаж, химийн сорьцын шинжилгээ хийсэн байна. Тэгвэл энэ оны есдүгээр сарын байдлаар 450 орчим кг алт Монголбанкинд тушаасан бөгөөд нийт 390 орчим алтан гулдмайг хэвлэж, сорьцын шинжилгээ хийсэн аж. Энэ хэмжээ ирэх хоёр сарын хугацаанд өсөх хандлагатай байна.
  • 2019-09-12 17:44
    Оны эхний найман сарын байдлаар Монгол улсын нүүрсний экспорт 25 сая тоннд хүрсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үеийнхээс жингийн хувьд 5.2%-иар өссөн үзүүлэлттэй байна. Сарын дүнгээр авч үзвэл, өнгөрсөн наймдугаар сард 4 сая 125 мянган тонн нүүрсний экспорт хийж түүхэн дээд амжилт тогтоолоо. Харин мөнгөн дүнгийн хувьд 15.6%-ийн өсөлттэй буюу 2.135 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Гэхдээ энэ онд нүүрсний экспорт 42 сая тонн байхаар улсын төсөвт тооцож буй төлөвлөгөө биелэхэд хүндрэлтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, оны эхний найман сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.5 тэрбум ам.долларт хүрч 11.9%-иар өсчээ. Үүнд экспорт 5.4 тэрбум ам.доллар, импорт 4.1 тэрбум ам.долларыг эзэлсэн байна. Тодруулбал, экспорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15.3%, импорт 7.6%-иар тус тус өслөө.