Шинэ мэдээ
“Аспайр Майнинг” компанийн бүтээн байгуулалтад нутгийн иргэд оролцох “Умардын уурхайчин” хөтөлбөр эхэллээ
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт “Аспайр Майнинг Лимитэд” компанийн хэрэгжүүлж буй “Овоотын баяжуулах үйлдвэр”, Могойн гол-Овоот-Эрдэнэт чиглэлийн хатуу хучилттай 560 км автозам барьж байгуулахаар төслүүдэд нутгийн залуусыг түлхүү оролцуулах зорилгоор “Умардын уурхайчин” сургалтын хөтөлбөрийг эхлүүлээд байгаа билээ. Хөтөлбөрийн эхний ээлжийн хүнд даацын автомашины операторын сургалтад хамрагдахаар шалгарсан Цэцэрлэг сумын 10 залуу батламжаа гардан авч, Эрдэнэт УБҮ-ийн дэргэдэх сургалтын төвд хичээллэхээр болж байна. “Умардын уурхайчин” хөтөлбөрийн хүрээнд “Аспайр Майнинг Лимитэд” компани зардлыг бүрэн хариуцаж уул уурхайн үйлдвэрлэлд оролцох автомашины операторууд, засварын механикуудыг цаашид үе шаттайгаар сургаж, бэлтгэх юм. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)-н ажилтнуудыг АНУ дахь OSHAcademy-ийн сургалтын хөтөлбөрт хамрууллаа.
УУХҮЯ: Зэс төсөвт төвлөрүүлэх орлогоор тэргүүлэв
Салбарын хэмжээнд оны эхний тавдугаар сарын байдлаар 1.2 их наяд төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 318.2 тэрбум төгрөг буюу 37.4 хувиар өссөн байна. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны эхний таван сард 8.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.4 (20.1%) их наяд төгрөгөөр өслөө.Үүнээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 5.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 953.6 (19.8%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 514.5(29.8%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 449.8 (17.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Нүүрс рүү тэмүүлэх Монгол ба нүүрснээс зугатаах ДЭЛХИЙ
Нүүрс нэгэн цагт хүн төрөлхтний хөгжлийн гол суурь байсан. Тэр “баатар” одоо харин хамгийн их бохирдуулагч түлшээр өргөмжлөгдөв. Нүүрс бол хүн төрөлхтний хувьд “маш эртний найз”. Тиймээс “салах ёслол” хийхэд тийм ч хялбар байхгүй нь мэдээж хэрэг. Тэр дундаа эрс тэс уур амьсгалтай Монгол Улсын хувьд нүүрсгүйгээр амьдралаа төсөөлөхийн ч аргагүй. Бас болоогүй 2010 оноос коксжих нүүрс Монголын экспортод голлох үүрэгтэй болж эхэлсэн төдийгүй экспортод эзлэх байр сууриа одоо улам бүр бэхжүүлэн байна. Үүний зэрэгцээ Монголд асар олон нүүрсний цахилгаан станцын төслүүд хэрэгжихээр яригдан байна. Нүүрс рүү тэмүүлэх үйл явц Монголд ийн өрнөж байх зуур нөгөө талд дэлхий нүүрснээс татгалзах үйл явц хурдацтайгаар явагдаад эхэлжээ.
З. Төмөрбаатар: Метан хийг олборлох нь Монгол Улс, тэр дундаа Өмнөговь аймгийн хувьд маш чухал
Эрин зууны түлш гэж тодорхойлдог метан хийг дэлхийн томоохон хотууд “шүтэж”, энэ салбарын хөгжилд хөрөнгө хүч хаяж эхэллээ. Хүн төрөлхтөнд хамгийн тулгамдсан асуудал цаг агаарын дулаарал, уур амьсгалын өөрчлөлт. Гэтэл уур амьсгалын өөрчлөлтийг түргэсгэж, азоны давхаргын цоорхойг нэмэгдүүлдэг хүлэмжийн хий бол метан хий. Нүүрс олборлож байгаа уурхайнуудаас их хэмжээний метан хий ялгарч байгаль орчинд хор хөнөөл учруулдаг байна. Өндөр хөгжилтэй орнууд түүхий нүүрснээс татгалзаж метан хийг хэрэглэж агаарын бохирдлоо бууруулж эхэлжээ. Өмнөговь аймагт метан хийн хайгуул, судалгаа хийж буй “Жи Өү Эйч” ХХК-ийн Ахлах зөвлөх, Монгол Улсын зөвлөх инженер З. Төмөрбаатартай ярилцлаа.
“Петрочайна Дачин Тамсаг” тендер сонгон шалгаруулалтаа анх удаа ил тод зарлав
Дорнод аймгийн удирдлага, Ашигт малтмал, газрын тосны газар, “Петрочайна Дачин тамсаг” компанийн хамтран байгуулсан гурван талт хэлцлийн үр дүн гарч эхэллээ. Тодруулбал тус компани хэлцэлд тусгасны дагуу тендер сонгон шалгаруулалтаа анх удаа ил тод зарлалаа. Энэ онд тус компани 1 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий байгаль орчныг хамгаалах төслийн тендерийг 12 багцад хуваан нээлттэй зарласан байна. Мөн тендер сонгон шалгаруулахдаа гурван талт хэлцэлд тусгагдсаны дагуу орон нутгийн аж ахуйн нэгжид давуу эрх олгох юм. Уг тендер шалгаруулалт энэ сарын 17-нд болсон төдийгүй 12 ажилд нийт 15 аж ахуй нэгж оролцсоны 10 нь орон нутгийнх байв.
Тэргүүлэх компаниуд хариуцлагатай уул уурхайн төлөө нэгдэж байна
Хариуцлагатай уул уурхайн төлөө салбарын компаниуд сайн дураар нэгдэх аяныг албан ёсоор эхлүүлэх үйл ажиллагаа өнөөдөр Туушин зочид буудалд зохион байгуулагдав. Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр, Энержи Ресурс, Аспайр Майнинг, Саусгоби сэндс, Терра Энержи, Багануур зэрэг компаниуд үлгэрлэн манлайлж “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгдлээ. Олборлох салбарт хариуцлагтай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг Монголын Уул Уурхайн Үндэсний ассоциацийн санаачилж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран хэрэгжүүлж байна.
Б. Ачитсан: Засгийн газрын зүгээс төрийн бодлогоор дэмжиж, ажил ч урагштай байна
Монгол Улсын Засгийн газар метан хийн салбарыг хөгжүүлэх зорилгоор хууль эрх зүйн орчныг бүрдүүлээд байна. Ашигт малтмал, газрын тосны газар, Австрали Улсын хөрөнгө оруулалттай “Жи Өү Эйч” ХХК-тай нүүрсний давхаргын метан хийн хайгуулыг эхлүүлэх Бүтээгдэхүүн хуваах анхны гэрээг (БХГ) байгуулсан. Энэ дагуу Номгон IX-р талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байна. Нүүрсний давхаргад буй метан хий нь агаарт дэгдэн дэлхийн дулааралд нөлөөлж, азоны давхаргын цоорхойг нэмэгдүүлдэг хүлэмжийн хий юм. Агаарт дэгдэж хаягдал болж буй метан хийг эдийн засгийн эргэлтнд оруулах олон боломжууд нээгдэж байна. Энэ чиглэлээр БХГ-г байгуулсан “Жи Өү Эйч” ХХК-ийн Ерөнхий менежер Б. Ачитсантай ярилцлаа.
“Chief Mechanic” сургалт-семинарыг анх удаа зохион байгуулж байна
Монголын уул уурхайн салбарын тэргүүлэх ханган нийлүүлэгчдийн нэг, дэлхийд алдартай Катерпилларын албан ёсны дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-аас “Chief Mechanic” /Ахлах механик/ гурван өдрийн сургалт-семинарыг анх удаа зохион байгуулж байна. “Скай Ресорт” цогцолборт энэ сарын 19-20-нд, зохион байгуулагдаад буй тус сургалтад “Вагнер Ази”-ийн харилцагч компаниудын инженер техникийн 150 гаруй ажилтан хүрэлцэн ирж, шинэлэг мэдээ мэдээллээр оюунаа цэнэглээд байна. Гурав дахь өдрийн сургалт тус компанийн Төв байранд үргэлжилж байгаа юм.
ABB: Уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх инновацийн боломж
Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахын тулд уул уурхай, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт эрчим хүчний оновчтой шийдлийг нэвтрүүлэх нь улам бүр чухал болсоор байна. Ингээд Монголын уул уурхайн олборлох салбарт сүүлийн үеийн, шинэ тутам хөгжиж буй тэргүүн технологийг нэвтрүүлж байгаа туршлага болон бусад асуудлаар АББ Группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяртай ярилцлаа. Тус групп нь эрчим хүч, автоматжуулалтын инноваци, технологиор дэлхийд 130 гаруй жилийн туршлагатай, эрчим хүчний тэргүүлэгчдийн нэг гэдгийг салбарынхан андахгүй мэднэ.
“Барьцгүй өсөлт: Эрдэнэс Монголын үнэлгээ” тайланг танилцуулав
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ) нь сүүлийн хоёр жилийн хугацаанд “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц, үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэлд хөндлөнгийн үнэлгээг хийжээ. Энэхүү үнэлгээний тайланг олон нийтэд танилцуулах зорилгоор “Барьцгүй өсөлт: Эрдэнэс Монголын үнэлгээ” сэдэвт уулзалтыг өнөөдөр “Блю Скай” зочид буудалд зохион байгууллаа. “Эрдэнэс Монгол” компанийг 2006 онд стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийг төлөөлөх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг удирдах, уул уурхайн салбарыг дэмжих зорилгоор байгуулсан байдаг. Тэр цагаас хойш тус компани зөвхөн уул уурхайн салбарт төдийгүй ашигт малтмалын боловсруулалт, уламжлалт бус газрын тос, байгалийн хий, зам харилцаа, хил нэвтрүүлэх байгууламж, эрчим хүч үйлдвэрлэл, хөдөлгүүр засвар, ган төмөрлөг, худалдааны дэмжлэг, хөрөнгийн менежмент зэрэг салбарт ашиг сонирхолтой цогцолбор компани болжээ.
Уул уурхай бидэнд хэрэгтэй юу?
Уул уурхай Монгол орны хөгжлийн тулах цэг, эдийн засгийн хөдөлгөх хүч гэж зарим нь ярьдаг. Харин зарим нь байгаль орчныг сүйдлэгч хамгийн хэрэггүй салбар гэдэг. Тэгвэл уул уурхай бидэнд хэрэгтэй юу, үгүй юу? Хэрэгтэй бол цаашид хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн асуулт бидэнд тулгарч байна.
2020 оны I улиралд Өмнөговь аймагт ДЦС-ын барилгын ажил эхлэнэ
Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн “Энержи Ресурс” компани Ашигт малтмалын тухай хуулийн дагуу орон нутагтай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд ДЦС байгуулах ажлыг эхлүүлэхээр ТЭЗҮ-ийг батлах гэрээг талууд үзэглэлээ.
"Энержи Ресурс" компани Даланзадгад суманд дулааны станц байгуулахад хөрөнгө оруулна
Даланзадгад сумын агаарын бохирдлыг бууруулах, ард иргэдийн ая таатай амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад шинээр Дулааны станц байгуулах нэн тэргүүний шаардлагатай байгааг мэргэжлийн хүмүүс онцоллоо. Тиймээс Даланзадгад суманд Дулааны станц байгуулах ТЭЗҮ буюу техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулах гэрээг Энержи ресурс ХХК, аймгийн Засаг дарга, гүйцэтгэгч "Дээдтив" ХХК-тай байгуулав. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилтын хүрээнд "Энержи ресурс" ХХК хамтран ажиллах гэрээний хүрээнд Дулааны станц байгуулах хөрөнгө оруулалтыг хийх юм. ТЭЗҮ, зураг төсөв батлагдсанаар 2020 оны эхний улиралд дулааны цахилгаан станцын барилгын ажил эхлэх гэнэ.
Гараанаас хөдөлсөн Тавантолгой-Зүүнбаян төмөр зам
Тавдугаар сарын 24. Дорноговь аймгийн өргөн тал нутагт төмөр замын их бүтээн байгуулалт ид өрнөж байна. Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн 27 км төмөр замын ажил дууссан энэ өдөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт Мандах сумын Будран багийн нутагт боллоо. Уг төмөр замын нийт урт 414.6 км бол үүний 290 дэх км дээр шав тавьсан юм. Энэ цэгээс эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций чиглэлд эхний ээлжийн 50 км төмөр замын бүтээн байгуулалт өрнөнө. Тодруулбал шав тавьсан газраас баруун тийш Тавантолгой хүртэл 270 гаруй км бол зүүн чиглэлд Зүүнбаян хүртэл 145 орчим км зайд төмөр зам тавихаар зураг төсөл боловсруулжээ.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн усны алдагдлын асуудлыг хэлэлцэв
Орхон аймгийн Засаг дарга, холбогдох албаныхан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай цэвэр усны хангалт, нийлүүлэлт болоод цагаан тос, ногоон усны асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцож, уурхайн нөхцөл байдалтай танилцсан сурвалжлага хүргэж байна.
Тариат сумаас хууль бусаар хүрмэн чулуу олборлох, тээвэрлэхийг хоригложээ
Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн нутаг дахь Цагаан Уулын орд газраас хүрмэн чулууг хууль бусаар олборлох, тээвэрлэхийг зургаадугаар сарын 6-ны өдрөөс эхлэн хориглосон байна. Сумын Засаг даргын зургаадугаар сарын 10-ны өдрийн А/80 дугаар бүхий захирамжийн дагуу ийнхүү хоригложээ. Дээрх шийдвэрийг Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи уул уурхайн техникийн хяналтын улсын байцаагчийн үйл ажиллагааг зогсоох тухай 2013 оны 03/04/017/38 тоот акт, зөрчил арилгуулах тухай 2016 оны 03/05/017/135 тоот албан шаардлага, зөвлөмж, мөн МХГ-ын улсын байцаагчийн 2019 оны тавдугаар сарын 24-ны өдрийн үйл ажиллагааг зогсоох тухай 03/05/017/27 тоот актыг үндэслэн гаргасан аж.
Л.ГАНБОЛД: Хөвсгөл уул уурхайгүй аймаг болох бодлого шийдвэрээ хадгална
Хөвсгөл аймаг Монгол орны аялал жуулчлалын гол бүс нутаг. Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд ИТХ-ын хуралдаанаар 2009 онд аймгийн 50 дугаар өргөргөөс хойш газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд таван жилийн хугацаатай авсан байдаг. Энэ шийдвэрийг 2014 онд 25 жилийн хугацаагаар сунгасан юм. Үүн дээр эко системийн хувьд тухайн бүс нутагтаа чухал ач холбогдол бүхий 50 дугаар өргөрөгөөс урагш Бүрэнтогтох, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Цагаан-Уул, Цагаан-Үүр, Эрдэнэбулган зэрэг сумдын зарим газар нутгийн тодорхой хэсгүүдийг орон нутгийн хамгаалалтад авч чадсан. Энэхүү шийдвэр нь 2008 оноос эхлэн аймгийн үе үеийн удирдлагууд бодлогын түвшинд ярьж, төлөвлөж, тооцоо судалгаа гарган хэрэгжүүлж ирсний үр дүн юм. Хөвсгөлчүүд бид газар нутгаа орон нутгийн тусгай хамгаалалтад 100% авсан нь түүхэн амжилт.