Шинэ мэдээ
“Эрдэнэс Метан” бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурлаа
“Эрдэнэс Монгол”-ын охин компани болох “Эрдэнэс Метан” ХХК нь нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тогтоож, эрчим хүчний цэвэр эх үүсвэр болгон эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой төслийг Австралийн “Жэйд Метан” ХХК-тай хамтран хэрэгжүүлж байна. 2019 оны тавдугаар сард талууд төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд нэг жилийн хугацаанд Тавантолгойн бүлэг ордод нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажил гүйцэтгэжээ. Нийт 5205 тууш метр буюу 500-900 метр гүн бүхий найман цооног өрөмдөж, хийн илэрцийг баталгаажуулан холбогдох судалгааг хийн хүлээлгэж өгсөн байна.
Байгалийн хийн хоолой барих төслийн маршрут, боловсон хүчин бэлтгэх асуудлаар санал солилцжээ
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин (2020.05.05) ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов болон тус яамны гуравдугаар нарийн бичгийн дарга С.С.Мещанинов, М.Б.Безруков нарыг хүлээн авч уулзсан тухай Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв. Уулзалтаар Монголын Улсын нутгаар дайрах байгалийн хийн хоолойн төслийг хэлэлцсэн байна. Тодруулбал, байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааны хүрээнд маршрут болон зохион байгуулалт, мөн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлаар талууд санал солилцжээ.
ЭТТ: Ногдол ашиг тараах бэлтгэл ажил хангагдсан
“Эрдэнэс Тавантолгой” компани ээлжит хэвлэлийн хурлаа онлайнаар хийлээ. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор энэ сараас буюу тавдугаар сарын 1-нээс эхлэн ногдол ашиг олгохоор болсон. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд ногдол ашиг тараах бэлтгэл ажил бүрэн хангагдсан талаар тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээллээ. Гэсэн хэдий ч тэрээр “Иргэдийн хувьцааны данс нээх, хүүхдүүдийн ногдол ашгийг хэрхэн тараах зэрэг банкны данстай холбоотой цэгцлэх ажлууд бий” гэсэн юм.
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт саарч болзошгүй
КОВИД-19-ээс болж Оюутолгойд ирэх гадаад мэргэжилтнүүдийн хөдөлгөөн хязгаарлагдсанаар гүний уурхайн өргөтгөл, малталт 30%-иар удаашрах магадлалтай байгааг компани онцоллоо. Энэ нь цаашлаад төслийн бүтээн байгуулалтанд ч нөлөөлж болзошгүй юм. Гэхдээ гүний уурхайн төслийн хувьд хувьцаа эзэмшигчдийн гуравдугаар сарын 16-нд гаргасан мэдээллээр уурхайн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, онцгой ахицтай ажилласан байна. Энэ оны эхний улиралд гүний уурхайн хөндлөн малталтын гүйцэтгэл 5,466.3 метр, харин налуу амны малталтын ажил 1,013.7 метрийн ахицтай байлаа.
“Platts”: Дэлхийн 33 орны 260 уурхайн үйл ажиллагаа зогссон
Дөрөвдүгээр сард “S&P Global Market Intelligence” байгууллагаас хийсэн судалгаагаар, COVID-19-ын тархалтын улмаас сүүлийн хоёр сарын хугацаанд дэлхийн 33 орны 260 уурхайн үйл ажиллагаа зогссон байна. Үүнээс дийлэнх уурхай нь Өмнөд Африк, АНУ, Мексик, Канад зэрэг орнуудынх аж. Шинэ коронавирусийн дэгдэлтээс сэргийлж хөл хорио тогтоосон нь ураны зах зээлд хамгийн ихээр нөлөөлжээ. “Platts”-ийн мэдээллээр, ураны үйлдвэрлэлийн 21 уурхай хаагдсан бөгөөд дэлхийн ураны нийт олборлолт 11%-иар буурахаар байна. Энэ нь түүхий эдийн зах зээл дээр ураны ханш өсөхөд нөлөөлжээ.
Төв банкны үнэт металын худалдан авалт 3 дахин өсөв
Монголбанк 2020 оны дөрөвдүгээр сард 1.4 тонн үнэт металл худалдан авсан бөгөөд оны эхнээс өссөн дүнгээр нийт 6.7 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал гурав дахин өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 6.7 тонн үнэт металлын 5.0 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө байна.
Оросын нүүрсний экспорт буурч байна
Дөрөвдүгээр сард ОХУ 32.6 сая тонн нүүрс олборлосон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.3%-иар буурчээ. Энэ хугацаанд дотоодын зах зээл дэх нүүрсний нийлүүлэлт 7.8%-иар буурч 12.7 сая тоннд хүрсэн байна. Мөн сард 14.67 сая тонн нүүрс экспортолжээ. Өмнөх оны дөрөвдүгээр сарын үзүүлэлттэй харьцуулахад 12.3%-иар бага юм. Эхний дөрвөн сарын нийт үзүүлэлтээр ОХУ-ын нүүрсний экспорт 55.93 сая тонн болж өмнөх оныхоос 9.9%-иар буурчээ. Тус улс нь Хятадтай хиллэх хуурай боомтуудын тээврийг хязгаарлаад байгаа юм. Алс Дорнодын боомтуудаар нүүрс экспортолж байна. ОХУ нь нүүрсний салбарыг 2035 он хүртэл хөгжүүлэх стратегийн хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд тус хөтөлбөр нийт 6 их наяд рублийн өртөгтэй. Санхүүжилтийн дийлэнх хувийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөж буй.
Коксжих нүүрсний үнэ огцом буурч эхэллээ
Далайн тээврээр худалдаалагддаг коксжих нүүрсний нийлүүлэлтэд тэргүүлэх үүрэгтэй оролцдог Австралийн коксжих нүүрсний ханш тавдугаар сар гарсаар огцом буурч эхэллээ. Тодруулбал (2020.04.30-ны байдлаар) коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 130 ам.доллар байсан бол энэ сар гарсаар 107 ам.доллар/тонн болж ганц өдрийн дотор 17.5%-иар буураад байна. Хятадын дотоодын зах зээлийн нөхцөлд коксжих нүүрсний ханш арай бага уналттай байгаа ч өнгөрсөн пүрэв гаригийн байдлаар Далианы түүхий эдийн бирж дээр коксжих нүүрсний ханш сүүлийн дөрвөн сар гаруйн хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч буурсан юм. Өөрөөр хэлбэл, ганцхан өдрийн дотор 5%-иар буурч 1028 юаньд (145 ам.доллар) хүрсэн нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-наас хойших хамгийн доогуур дүн болж байна.
Үнэнд гүйцэгдэх мөрийн хөтөлбөрүүд
УИХ-ын 2020 оны парламентын сонгууль зургадугаар сарын 24-нд товлогдсон. Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлснээс (тавдугаар сарын 25) хойш анхны, дэлхийг цочоосон коронавирусын тахлын хүнд цаг үеийн сонгууль ойртож байна. Сонгуулийг хойшлуулах шаардлагатай, цаг хугацаанд нь явуулах ёстой гэсэн эсрэг тэсрэг байр суурь хүчтэй байна. Нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй. Сонгууль мэдээж хойшлогдсон, хойшлогдоогүй болдгоороо болно. Улс төрийн аль нэгэн хүчин засгаа удирдана. Хэнд ч ойлгомжтой. Харин сонгуульд өрсөлдөж байгаа намуудын мөрийн хөтөлбөрүүд хөгжлийн хурдыг нэмж, амьдралын чанарыг сайжруулахад чиглэх бус, популизмыг хөөрөгдөж буйгаараа “Соvid-19”-өөс дутуугүй хөнөөлтэй юм.
“Baosteel” компанийн цэвэр ашиг 43.6%-иар буурав
Эхний улирлын үзүүлэлтээр, Хятадын гангийн томоохон үйлдвэрлэгч “Baoshan Iron & Steel” (Baosteel) компанийн цэвэр ашиг 43.6%-иар буурчээ. Тодруулбал, мөн хугацаанд тус компани 1.54 тэрбум юанийн цэвэр ашигтай ажилласан байна. Өнгөрсөн оны мөн үеийн цэвэр ашиг 2.73 тэрбум юаньд хүрснийг Шанхайн хөрөнгийн биржийн мэдээлэл харуулж байгаа юм. Хятадын цагаан сарын амралт, үргэлжлүүлээд шинэ коронавирусын дэгдэлтээс сэргийлсэн карантины хугацаанд Хятадын дотоодын гангийн үйлдвэрлэл буурч, улмаар гадаад зах зээл дэх нийлүүлэлт эрс багассан нь компанийн ашигт нөлөөлжээ.
Өмнөд Африк уурхайн үйл ажиллагааг сэргээх арга хэмжээ авч байна
Өмнөд Африк улсад дөрөвдүгээр сарын 30-наас онцгой дэглэмийг үе шаттайгаар сулруулж байна. Энэ нь эдийн засгийг дэмжих багц арга хэмжээ авч буйтай холбоотой болохыг тус улсын Ерөнхийлөгч Сирил Рамафоза мэдэгджээ. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хүндрэлээс сэргийлж зарим салбарыг сэргээхэд анхаарах аж. Үүнд уул уурхайн салбар багтсан байна. Тухайлбал, тавдугаар сарын 1-нээс уурхайнуудын үйл ажиллагаа 100%-ийн хүчин чадлаар ажиллах аж. Коронавирусын дэгдэлтээс сэргийлсэн онцгой дэглэмийн хугацаанд уурхайн үйл ажиллагааг 50%-иар хязгаарлаад байжээ
Нүүрсний экспорт нэмэгдсээр байна
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй нар Гашуунсухайт боомтод ажиллаж, нүүрс тээвэрлэлтийн байдалтай (04.24) танилцжээ. Нүүрсний экспортын одоогийн нөхцөл байдлын талаар Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар өөрийн цахим хуудастаа мэдээлсэн байна. Тэрээр “2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд, нүүрс тээвэр сэргэснээс хойш хамгийн олон машин гарсан өдөр байлаа” гэжээ. Түүний мэдээлснээр Гашуунсухайт(193), Шивээхүрэн(271), Ханги(43) болон Замын-Үүд(1) боомтуудаар нийт 508 машин нүүрсний тээвэр хийсэн аж.
“Шивээ-Овоо” ХК-ийн ТУЗ-ийн даргыг томиллоо
“Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал болж, нийт гишүүний олонхын саналаар ТУЗ-ийн даргаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал Э.Дөлгөөнийг томилжээ. Тэрээр “Шивээ-Овоо” ХК-ийн удирдлагуудтай уулзаж, 2020 оны бизнес төлөвлөгөөний биелэлтийн явцтай танилцсан байна. Цаашид төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний тодорхой хувийг хангадаг Шивээ-Овоогийн уурхайн хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах хүрээнд техник, технологийн шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх чиглэл өгчээ.
Хятадын эдийн засгийн идэвхжил удаашрав
Хятадын эдийн засгийн эрчмийн үзүүлэлт болох аж үйлдвэрийн PMIndex дөрөвдүгээр сарын байдлаар 50.8%-тай гарсан тухай тус улсын Үндэсний статистикийн газар мэдээллээ. Энэ нь COVID-19-ийн тархалтаас хойш Хятадын эдийн засгийн эрчим хоёр сар дараалан өсч буйг харууллаа. Гэхдээ өсөлтийн хурд гуравдугаар сартай харьцуулахад удааширсан байна. Өнгөрсөн сарын дүн нь хоёрдугаар сарын түүхэн доод үзүүлэлт болох 35.7%-иас огцом дээшилж 52%-тай гарсан билээ. Харин дөрөвдүгээр сард уг үзүүлэлт Ройтерс-ийн шинжээчдийн дэвшүүлж байсан 51%-д хүрч чадсангүй. Энэ үзүүлэлт 50%-иас дээш гарвал өсөлтийг, үүнээс доош орвол бууралтыг илтгэдэг.
IPO-тэй холбоотой 296 дугаар тогтоолыг хэсэгчлэн хүчингүй болгов
Монгол Улсын Засгийн газар өнөөдрийн (2020.04.27) ээлжит бус хуралдаанаараа дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Монгол Улсын Засгийн газарт Тавантолгой-Зүүнбаян, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ҮАБЗ-өөс 2018 оны Н-33/21 дүгээр зөвлөмжийг хүргүүлсэн байдаг. Уг зөвлөмжид дээрх чиглэлүүдэд төмөр замын суурь бүтэц барих талаар холбогдох бүхий л боломжит арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгож, Олон Улсын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зэргээр санхүүжилтээ шийдвэрлэхийг зөвлөжээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018, 2019 онуудад ашигтай ажилласны дүнд өөрийн ашгаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өнөөдрийг хүртэл санхүүжүүлэн ажиллаж байна.
Тавантолгойн IPO өмч хувьчлал мөн үү?
Эрдэнэс Тавантолгой”-н IPО-г олон улсын бирж дээр гаргах ажлууд сүүлийн арван жил бүтэлгүйтэж ирсэн. Түүхээ сөхөөд харахад гадны гэхээсээ дотоодын улстөржилт, фракцуудын зодоон энэхүү мега төслийг задалж бутаргасан байдаг. 2008 онд С.Баярын Засгийн газар Тавантолгой ордыг төрийн мэдэлд авч, төслийг цогц байдлаар хэрэгжүүлэхээ анхлан мэдэгдсэн. Араас нь С.Батболдын засаг УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Маш том зорилго тавьж стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах тендер зарласан ч хөрөнгө оруулагчдаа шалгаруулж чадаагүй. Н.Алтанхуягийн Засгийн газар хэлэлцээрийг эхлүүлсэн ч бас л урагшлаагүй. Түүний засгийг огцруулснаар төсөл дахиад л нурсан. Ингээд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын даалгавраар М.Энхсайхан тэргүүтэй баг маш шаргуу ажиллан төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг зурахад бэлэн болсон боловч УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр спикер З.Энхболд алхны ганцхан тогшилтоор л унагачихаж билээ.
1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг тавдугаар сарын 1-нээс олгохоор төлөвлөжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (2020.04.24) нээлттэй боллоо. Дэлхий дахинаа шинэ коронавируст халдварын тархалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржээс хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлыг цахимаар хийх зөвлөмж гарган мөрдүүлж байгааг үндэслэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн энэ жилийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал цахимаар явагдсан юм. Хурлыг компанийн www.ett.mn сайт болон “1072 Хувьцаа Мэдээллийн төв” пэйж хуудсаар шууд дамжууллаа.
Коксжих нүүрсний Элга ордын 100%-ийн эзэмшигч шинээр тодорлоо
“Мечел” компани нь сайн чанарын коксжих нүүрсний Элга орд дахь 51%-ийн эзэмшлээ 100 тэрбум рублиэр худалдахаар хөрөнгө оруулагчдад санал болгосон юм. Нийт 15 компаниас санал ирснээс хамгийн өндөр дүнтэй буюу 80 тэрбум рублиэр “А Проперти” компани худалдан авах хүсэлтээ илэрхийлсэн. Оросын Холбооны монополийн эсрэг албанаас (2020.02.28) ордын хувь эзэмшлийг худалдах зөвшөөрлийг олгосон байдаг.ОХУ-ын Якут дахь 2.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй Элга ордын 51%-ийг 89 тэрбум рублиэр “А Проперти” компани худалдан авлаа. Үүний зэрэгцээ “Внешэкономбанк”-ны 107 сая ам.долларын “Мечел” компанийн өрийг барагдуулав. Ингэснээр “А Проперти” нь нийт 142 тэрбум рублиэр ордын 51%-ийг эзэмшиж байгаа юм. Түүнчлэн, ордын үлдсэн 49%-ийг эзэмшлийг 45 тэрбум рублиэр Газпромбанкнаас худалдаж авах опцион гэрээг үзэглэжээ. Өөрөөр хэлбэл, “А Проперти” компани Элга ордын төслийг 100% эзэмшинэ.
“Glencore” компани Замби дахь зэсийн уурхайн үйл ажиллагааг сэргээнэ
Коронавирусын тархалтын улмаас Замби улсад карантин тогтоосонтой холбоотойгоор “Glencore” компани “Mopani” уурхайн үйл ажиллагааг (2020.04.08) зогсоосон бөгөөд гурван сарын туршид сэргээхгүй гэдгээ мэдэгдсэн билээ. 2018 оны байдлаар, уурхайгаас 119 мянган тонн зэсийн баяжмал олборлосон байдаг. Тэгвэл “Glencore” компани шийдвэрээ эргэн харж, уурхайн үйл ажиллагааг дахин сэргээж мададгүй байна. Уурхай хаагдсан хугацаанд 11 мянган ажилтан ажилгүй сул зогсоход хүрээд байгаа юм. Энэ нөхцөл байдалд Замби улсын Засгийн газраас шүүмжлэлтэй хандаж, “Glencore” компанийн “Mopani” уурхайн тусгай зөвшөөрлийг цуцлахыг анхааруулжээ.
Коксжих нүүрс, төмрийн хүдэр зах зээлийн савлагаанд хамгийн “өнгөтэй” байна
Коронавирусын дэгдэлт нэгдүгээр сард дэлхий нийтэд голомтлон тархаж эхлээгүй байхад шинжээчид нэг аюулыг сануулж байсан юм. Тэр нь хэдийгээр COVID-19 өвчин Хятадад голомт үүсгэн ихээхэн тархалт өндөртэй байгаа ч, удахгүй бусад оронд шинэ голомт байдлаар тархвал жинхэнэ аюул болох тухай анхааруулга байв. Энэ аюул бодитоор биеллээ олсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гуравдугаар сарын 11-ний мэдэгдэл баталсан. Энэ өдөр тус байгууллага COVID-19-ийг цар тахал болсныг албан ёсоор мэдэгдсэн билээ. Гэвч үүнээс хавьгүй өмнө нь Өмнөд Солонгос, Япон, Итали, Францад томоохон голомт үүссэн нь тодорхой болоод байсан юм. АНУ-д коронавирусын өвчлөл огцом нэмэгдэх тухай мэдээлэл дөнгөж гуравдугаар сар гараад байх үед хэвлэлүүдээр цацагдаж байв. Харин тухайн үед АНУ-ын төр засаг хэтэрхий удаан хөдөлж байсныг хэлэх хэрэгтэй.