Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагтай шинэ түншлэлээр хамтарч ажиллана

Швейцарийн хөгжлийн агентлагийн даргаар хатагтай томилогдон Монгол Улсад ажиллаж буй Стефани Бурриг Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга хүлээн авч уулзжээ. Тус агентлаг нь сүүлийн 20 гаруй жил Монголын олон салбарт төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Тухайлбал, засаглалыг бэхжүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлаас гадна уул уурхайн салбарт бичил уурхайг албажуулж хариуцлагжуулах, байгаль орчинд хал багатай бичил уурхайн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр анхаарч ирсэн билээ. Одоо Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй 15 төсөл, хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газраас дэмжихээ ЗГХЭГ-ын дарга илэрхийлсэн байна. 

Тэрбээр ”Швейцарийн хөгжлийн агентлагаас Монгол Улсад олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдгээс засаглалыгбэхжүүлэх, манлайллыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төслүүд нь хамгийн бодитой, мөнгөн дүнгээр илэрхийлэхээргүй үр дүнтэй санагддаг. Цаашид Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд бид хамтарч ажиллах бүрэн боломжтой. Засгийн газрын зүгээс ирэх жилүүдэд МонголУлсын хэмжээнд 187 томоохон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаас ойрын хоёр жилд ТЭЗҮ-ийг нь боловсруулахаар төлөвлөсөн. Аливаа төслийн ТЭЗҮ бол хамгийн чухал. Энэ тал дээр Швейцарь туршлагатай улсын нэг учраас бүх талаар хамтарч ажиллахад бэлэн байна” гэв.

Агентлагийн шинэ удирдлагын зүгээс Монгол Улсын Засгийн газартай ирэх дөрвөн жилд ижил түвшний шинэ түншлэлийн хэмжээнд хамтран ажиллаж, одоо хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ нэмэгдүүлэх сонирхолтойгоо мэдэгжээ. 

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, тэр дундаа засаглалыг бэхжүүлэх “Е Mongolia” хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулах, төрийн албан хаагчдын ёс зүйг сайжруулах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг арилгах, агаарын бохирдлыг бууруулах, орон нутгийн удирдлагыг чадавхижуулах чиглэлээр Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтарч ажиллахаар болсон тухай Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.