Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Fortescue Metals” төмрийн хүдрийн нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ

Төмрийн хүдрийн олборлолтоор дэлхийн дөрөв дэх том компани “Fortescue Metals Group” нь өөрийн “Херб Эллиотт” боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг өнөөгийн 175 сая тонноос 210 сая тонн болгож өргөтгөх тусгай зөвшөөрлийг Баруун Австралийн Засгийн газраас авчээ.

2019-2020 оны санхүүгийн жилд, тус компани 178.2 сая тонн төмрийн хүдэр экспортолсон нь өмнөх оныхоос 6.3%-иар өссөн байна.

Одоо “Fortescue Metals” нь дэд бүтцийн өргөтгөлтэй холбоотойгоор экспортоо нэмэгдүүлэх үүднээс “Iron Bridge” уурхайн шинэ баяжуулах үйлдвэр болон бусад дэд бүтцийн байгууламжийг 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Уг төсөл 2.6 тэрбум ам.долларын өртөгтэй.
Компанийн төлөвлөснөөр, “Iron Bridge” уурхайн үйлдвэрээс жилд 22 сая тонн баяжмал экспортлох аж. Мөн 2021 оны эхний хагаст “Eliwiana” уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхээр зорьж байна.

Э.Од