Шинэ мэдээ
Төсвийн байнгын хорооны гишүүд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Х.Ганхуяг , Б.Энхбаяр, Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Д.Өнөрболор нар өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцан, цаашдын төлөвлөгөө, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн явцын талаар санал солилцлоо. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг компанийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн нөхцөл байдлын талаараа мэдээлэл өгчээ. УИХ-ын гишүүд ногдол ашиг, төсөл хөтөлбөрүүд дээр дотоодын аж ахуйн нэгжээ хэрхэн дэмжиж байгаа талаар, ус ашиглалт, цаашдын төсөөлөл, төлөвлөгөөг зэргийг компанийн удирдлагаас тодруулсан байна. Байгалийн баялгийн эзэн нь ард түмэн учраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиг орлогыг хаана, хэрхэн захиран зарцуулахыг УИХ-аас давж шийдвэр гаргах эрхзүйн үндэс байхгүй гэдгийг тэд энэ үеэр онцолжээ.
Монголын нүүрсний экспорт шинэ дээд амжилт тогтоолоо
Эрдсийн экспортын дүнгээр авч үзвэл, өнгөрсөн есдүгээр сард нүүрсний экспортын үзүүлэлт огцом өссөн байна. Сарын дүнгээр авч үзвэл есдүгээр сард 4.65 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. 2019 оны наймдугаар сард 4.12 сая тонн нүүрс экспортолсон нь дээд үзүүлэлтэд тооцогдож байсан юм. “Ногоон гарц” түр журмыг өнгөрсөн наймдугаар сараас хэрэгжүүлж эхэлснээр нүүрсний худалдаа мэдэгдэхүйц нэмэгдэх болсон билээ. Хэдийгээр есдүгээр сард нүүрсний экспорт огцом өссөн ч оны нийт дүнгээрээ нүүрсний гадаад худалдаа 19.8 сая тонн буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 31%-иар доогуур байгаа юм. Орлогын дүнгээр нүүрсний экспорт 1.47 тэрбум ам.доллартай тэнцсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 960 сая орчим ам.доллар буюу 39.4%-иар бага байна.
Дэлхийн банк: Монголын инновацийн түвшин буурах болсон
Дэлхийн банк “Уул уурхай ба оюун ухаан: Байгалийн баялгийн өгөөжийг институц болон хүний хөгжилд чиглүүлэх нь” (Mongolia Mines & Minds) тайлан боловсруулан гаргасан тухайгаа есдүгээр сарын 17-нд олон нийтэд танилцуулсан бол өчигдөр (2020.10.06) төр, иргэний нийгмийн байгууллага, судлаачдыг оролцуулсан хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. “Уул уурхай ба оюун ухаан” тайлангийн гол агуулга нь уул уурхайн салбарыг хөгжүүлэхийн хажуугаар бусад үндсэн чухал салбараа Монгол Улс хэрхэн авч явах тухай юм. Өөрөөр хэлбэл, энэхүү судалгааны гол зорилго нь манай улсын өсөлтийг том зургаар үнэлэх явдал байсныг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев онцоллоо.
“Хөх морь”-ийг хэр удаан сойх вэ?
Монгол оронд гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх, урсцын тохируулга хийх замаар хуримтлал бий болгож усны хомсдолтой бүс нутаг руу татаж ашиглах “Хөх морь” төслийн судалгааны ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар үргэлжлүүлж байна.
Уг төслийг 2019 онд БОАЖЯ-аас анх хэрэгжүүлжээ. Засгийн газрын ээлжит чуулганаар тухайн үеийн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Гадаргын ус ашиглах бүх төслүүдээ нэгтгэн “Хөх морь” гэж нэрлэсэн. ТЭЗҮ нь бэлэн болсон, хэрэгжих боломжтойг нь түрүүлж эхлүүлнэ гэж зорьж байна. Эхний ээлжинд Орхон, Онгийг тэтгэх төсөл байх юм. Ингэснээр дөрвөн аймгийн байгаль экологийг сэргээж, бүс нутгийн ус ашиглалтыг сайжруулах, говийн бүсийн усан хангамжийг нэмэгдүүлнэ” гэж үзэж буйгаа хэлж байв. Өөрөөр хэлбэл олон жил ярилцаж, хэлэлцэж буй урт настай төслүүдийг нэгтгэсэн нэр нь “Хөх морь” юм.
Монголын Өрөмдлөгийн Холбоо ахмадуудаа хүлээн авч уулзав
Монголын Өрөмдлөгийн Холбоо өрөмдлөгийн салбарын ахмадууд, алдартнуудаа өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Жил бүрийн сар шинээр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү уулзалт дэлхий нийтийг түгшээгээд байгаа “Ковид-19” цар тахлын улмаас хойшлоод байсан юм. Гэсэн хэдий ч холбооны зүгээс уулзалтыг аравдугаар сарын 1-нд тохиосон Олон улсын ахмадын баяртай холбогдуулан зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Өрөмдлөгийн цогц үйлчилгээ, судалгаа шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ Дриллинг” компанийн байранд болсон тус уулзалтад Монгол Улсын хөдөлмөрийн баатар О.Сүрэнхүү, Монголын Үндэсний Геологийн албаны дарга О.Чулуун, Байгаль орчны гавьяат ажилтан Ч.Ганболд, Гавьяат уурхайчин М.Баян, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, Шинжлэх ухааны доктор, туйл судлаач Л.Дүгэржав нарын олон ахмадууд, тус салбарын эрдэмтэн судлаач, багш нар, яам агентлаг, компанийн төлөөллүүд оролцов.
Газрын тосны үйлдвэрийн төслийн эхний бүтээн байгуулалтын эхний гэрээг үзэглэв
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн “Технологийн бус байгууламжийн Инженерчлэл-худалдан авалт-барилга угсралтын ажлын (EPC-1) Ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан “Жэй Эм Си Прожектс Индиа” компани, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн хооронд гэрээг цахимаар (2020.10.04)байгуулжээ. арын үсэг зурах ёслолын ажиллагаанд УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дэд дарга Г.Тэмүүлэн, тус байнгын хорооны гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны газрын дарга Б.Анхбаяр, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар оролцсон байна.
Улаанбадрах суманд цацраг идэвхт хордлого бүртгэгдээгүй
Монгол Улсад цацраг идэвхт ашигт малтмал олборлох, ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч “Бадрах Энержи” компанийн үйл ажиллагаа явуулж буй Дорноговь аймгийн Улаанбадрах суман дахь туршилтын үйлдвэрийн орчмын талбайд шинжилгээ хийсэн Ажлын баг (2020.10.05)дүгнэлтээ танилцуулжээ. Ажлын хэсгийг Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл ахлан ажиллаж, хүн, малын эрүүл мэндийн судалгааны ажлыг сар гаруй хугацаанд хийсэн байна. Нийт 296 дээж авч улсын лабораториудад шинжилснээр “Дорноговь аймагт хүн, малын эрүүл мэндийн чиглэлээр онцгой нөхцөл байдал тогтоогдоогүй" гэсэн дүгнэлт гарчээ.
Энэтхэг төмрийн хүдрийн экспортоо Хятад руу хязгаарлана
Энэтхэгийн Худалдааны танхимаас дотоодын ган үйлдвэрлэгчдийн түүхий эдийн хомсдлыг бууруулахын тулд төмрийн хүдэр Хятад руу экспортлохыг хориглох асуудлаар тус улсын Ерөнхий сайд Нарендра Модид хүсэлт тавьжээ.Худалдааны танхимын мэдээлснээр, 2020 оны дөрөвдүгээр сараас есдүгээр сар хүртэл цар тахлын хорио цээрийн дэглэмийн үеэр зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсож, олон ордын тусгай зөвшөөрлийг цуцласнаас Энэтхэгийн төмрийн хүдрийн үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин буурч 47 сая тонн болжээ. Харин энэ хугацаанд эсрэгээрээ төмрийн хүдрийн экспорт 63% -иар өсч 22 сая тоннд хүрсэн байна.
Удоканы УБҮ-ийн барилга угсралтын эхний шат дуусч байна
Оросын зэсийн үлэмж нөөцтэй Удоканы ордыг түшиглэн байгуулж буй уулын баяжуулах үйлдвэрийн (УБҮ) барилга угсралтын ажлын явцын талаар “Байгалийн уул уурхайн компани” компани мэдээлжээ. Тодруулбал, хүдэр баяжуулах гидрометаллургийн технологид ашигладаг урвалж бодисыг хадгалах, бэлтгэхэд шаардлагатай байгууламжийн барилга бэлэн болсон байна. Энэхүү барилгын ажлыг 2019 оны арванхоёрдугаар сард эхэлсэн аж. “Байгалийн уул уурхайн компани” компанийн Ерөнхий захирал Герман Миронов "Одоо хүдэр бутлах тоног төхөөрөмж суурилуулсан байгууламжийн дээвэр, угсралтын ажил дуусч байна. Флотацийн хэсгийн угсралтын ажил 40%-тай байгаа"-г мэдэгджээ. Түүний хэлснээр, 2020 оны сүүлч гэхэд боловсруулах үйлдвэрийн бүх байгууламжийн угсралтын ажил бүрэн дуусах юм.
Ц.Мөнхцэнгэл: Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын тоонд алт хэмээх үнэт металл орох ёстой
Эрдэс баялгийн салбарын төрийн бодлогын түвшинд зохицуулах Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг /2014-2025/ УИХ-аар батлаад зургаан жил болж байна. Уг баримт бичгийн хэрэгжилт дэд хөтөлбөрүүдээр дамжин илрэх учиртай. Тэгвэл одоогоор батлагдсан ганц хөтөлбөр нь “Алт-2” бөгөөд 2017 оны эцсээр 76.59%-ийн хэрэгжилттэй гэж салбарын яам дүгнэж байжээ. Хэдийгээр хэрэгжилт ийм дүнтэй байгаа ч 2020 онд алт олборлолтын хэмжээг 25 тонн хүргэх зорилтыг “Алт-2” хөтөлбөрийн хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан. Хэрэв Гацууртын ордыг ашиглалтад оруулсан бол энэ дүнгээс ч давж биелэхээр байлаа хэмээн шинжээч Ц.Мөнхцэнгэл ярьж байна. Тэрээр “Алт-2” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулан Засгийн газраар батлуулах хүртэл ажилласан салбарын яамны голлох мэргэжилтнүүдийн нэг юм. Түүнтэй The Mongolian Mining Journal-ийн тоймч, сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.
“Рио Тинто”, “Оюутолгой” цар тахлын үед эдийн засгийг дэмжихэд 1.7 тэрбум төгрөг хандивлана
КОВИД-19 цар тахалтай хийх тэмцэл, цар тахлын нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Рио Тинто”, “Оюу толгой” компаниуд 602 мянган ам.доллар буюу ойролцоогоор 1.7 тэрбум төгрөгөөр Монгол Улсын цар тахлын эсрэг үйл ажиллагааны тогтвортой байдлыг бэхжүүлэх, хариу үйлдэл үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэл дэх төслүүдийг санхүүжүүлэхээр боллоо. Энэхүү бэрхшээлт цаг үед “Рио Тинто”, “Оюу толгой” компаниуд НҮБ-ын Хүн амын сан болон улс, орон нутгийн холбогдох байгууллагуудтай хамтран урьдчилан сэргийлэх суурь арга хэмжээг дэмжих зорилгоор хамтран ажиллаж байна.
Ж.Золжаргал: Нүүрсний экспортын тоо биш чанарт анхаарлаа хандуулах цаг болсон
Эдийн засаг, нийгмийн асуудлуудаар чөлөөтэй ярилцах, хэлэлцэх, харилцан мэдлэг, мэдээллээ солилцох улмаар нэгдсэн ойлголтод хүрэх зорилтоор байгуулагдсан “Эдийн засгийн клуб”-ын энэ удаагийн (2020.10.01) өглөөний уулзалтын зочноор “Монгол нүүрс ассоциаци”-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал оролцлоо. Тэрээр Ковид-19 цар тахлын нөхцөл байдалд Монгол Улсын нүүрсний экспортод тулгарч буй бэрхшээл, цаашдын боломж, шийдвэрлэх асуудлуудын талаар өөрийн байр суурийг хуваалцсан юм. Цар тахлаас сэргийлж манай улс хилээ хааснаар 2020 оны эхний хагаст 8.6 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 52%-иар буурсан үзүүлэлт юм. Наймдугаар сард 4 сая тонн нүүрс экспортолж, энэ оны нийт нүүрс экспортын хэмжээ 15 сая тонн хүрсэн байна. Нүүрсний экспортоос 690 сая ам.долларын орлого олсон ч төсөвт 850 сая ам.долларын орлого алдсан хүндхэн байдлыг даван туулж байгаа юм.
ERI: Баялгийн санд 2040 онд 24.4 их наяд төгрөг төвлөрнө
“Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага - 2020” хурал өнөөдөр боллоо. ERI буюу Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс (ЭЗСЭШХ) жил бүр зохион байгуулдаг хурал энэ удаад цар тахлын улмаас хойшилж есдүгээр сард зохион байгуулагдаж байна. Хурлаар Баялгийн сангийн эдийн засагт үзүүлэх нөлөө, Уул уурхайн бирж байгуулах боломж, ГШХО-ын судалгааны тойм, Тогтвортой хөгжил ба уул уурхай, Японы уул уурхайн түүх зэрэг сэдвээр илтгэл сонсголоо. Энэ дундаас Баялгийн сангийн асуудал хамгийн их анхаарал татаж байна.Дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын ханшийн хэлбэлзэлтэй үед Монгол Улсад төсвийн тогтвортой байдлыг хангах “Төсвийн тогтворжуулалтын сан”, уул уурхайн салбарын орлогыг ирээдүй хойч үедээ тэгш хуваарилах “Ирээдүйн өв сан” зэрэг баялгийн сангуудыг байгуулсан билээ.
“Бүтээн байгуулалт 2020” үзэсгэлэнд Барилга, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбарын компаниуд өргөнөөр оролцоно
“Монгол орноо бүтээн байгуулцгаая” уриан дор зохион байгуулагдаж байгаа дэд бүтэц, бүтээн байгуулалтын 4 салбарын нэгдсэн үзэсгэлэн энэ жил анх удаа аравдугаар сарын 23-24-ний өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдах гэж байна.
Олон улсын хэмжээний үзэсгэлэн, хурал зохион байгуулдаг “Экспо Монгол” компанийн захирал Т.Баттулгатай ярилцсан юм.
Дэд бүтцийн томоохон салбаруудыг багтаасан “Бүтээн байгуулалт” үзэсгэлэнгийн тов гарсан байна. Танай үзэсгэлэнгийн зорилго? Ямар ямар салбаруудыг хамарч байна вэ?
Үзэсгэлэнгийн зорилго харилцан хамааралтай бүтээн байгуулалтын салбаруудыг ажил төрлийн хувьд уялдуулахад туслах, эдгээр салбаруудын бизнесийн байгууллагуудад зориулан нэгдсэн уриа, нэг дээвэр дор хуран цугларч маркетингийн нэгдсэн орон зай бүрдүүлэхэд чиглэж байна.
А.Тэмүүжин: Монгол Улс 3 сая тонн газрын ховор элементийн нөөцтэй
2019 онд Засгийн газраас газрын ховор элементийн хайгуул, олборлолт, ашиглалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эдийн засгийн үр ашгийг тооцох судалгаа хийх үүрэгтэй төслийн нэгж байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Монгол Улсын газрын ховор элементийн нөөц болоод судалгааны ажил, “Газрын ховор элемент” хөтөлбөрийн талаар судалгааны төслийн нэгжийн Удирдагч А.Тэмүүжинтэй MMJ-ийн Э.Оджаргал ярилцлаа.
Юуны өмнө сэтгүүлийн уншигчдад, Та өөрийгөө танилцуулна уу?
Би Англи улсын Лестерийн Их Сургуулийн Олон улсын харилцаа, мөн Санхүү, эдийн засгийн их сургуулийн санхүү менежментийн чиглэлээр тус тус бакалаврын зэрэгтэй. 2014 онд ажлын гараагаа эрчим хүчний салбарт эхлүүлж байсан бөгөөд сүүлийн 2 жил уул уурхайн салбарт ажиллаж байна.
Дэлхийн банк: Монголын эдийн засгийн өсөлт 2021-2022 онд 5%-иас давах төлөвтэй
Цар тахал дэгдсэнээр бүс нутгийн засгийн газрууд дунджаар ДНБ-ийнхээ 5%-тай тэнцэх хэмжээний хөрөнгийг нийтийн эрүүл мэндийг хамгаалах, айл өрхүүдийг дэмжих, аж ахуй нэгжүүдийг хаалгаа барихаас сэргийлэхэд зориулсан байна. Энэ тухай Дэлхийн банкны “Хорио цээрээс сэргэлт рүү” сэдэвт Зүүн ази болон Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайландаа (2020.09.29) тэмдэглэсэн байна.
Өмнө нь ДНБ-ийнхээ нэг хүрэхгүй хувийг нийгмийн хамгааллын хөтөлбөртөө зарцуулдаг байсан зарим улсуудын хувьд уг зардлыг нэмэгдүүлэх боломж хомс байгаа юм. Иймд эдгээр хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх тохиолдолд төсвийн орлогын бааз суурьт дарамт үзүүлэх эрсдэлтэй байна.
Цар тахлаас шалтгаалан боловсролын байгууллагуудыг хааснаар сурагчдын бодит түвшинд суралцах хугацаа 0.7 жилээр богиносох, ирээдүйн хөдөлмөр эрхлэлтээс олох орлого жил бүр дөрвөн хувиар буурч болзошгүй байгаа ажээ.
600 сая ам.долларын “Номад” бонд хүүгийн төлбөрийн дарамтыг бууруулна
Засгийн газар болон Монголбанк хамтран ажиллаж гадаад зах зээлээс “Номад” нэртэй 5.5 жилийн хугацаатай 600 сая ам.долларын бонд амжилттай босгосныг Сангийн сайд Ч. Хүрэлбаатар өнөөдөр мэдээллээ. Уг бонд нь 5.125%-ийн хүүтэй гарсан нь хүүгийн төлбөрийн дарамтыг харьцангуй багасгаж буйг сайд онцоллоо.
Тэрбээр энэхүү бондоос орж ирэх мөнгийг ирэх онуудад төлөгдөх 1.5 тэрбум ам.долларын бондын өрийг төлөхөд зарцуулна гэдгийг дуулгалаа. Өөрөөр хэлбэл шинэ бондын мөнгө Монголд орж ирэхгүй. Өмнөх өндөр хүүтэй бондыг дарах байдлаар зарцуулагдана. Гол ач холбогдол нь хүүгийн төлбөрийн дарамт буурах юм. 2016 оны дөрөвдүгээр сард Засгийн газар 500 сая ам.долларын “Мазаалай” бондыг 10.872%-ийн хүүтэйгээр босгосон бөгөөд уг бонд ирэх онд төлөгдөх хуваарьтай байсан. Мөн 2022 онд “Чингис” бондын 5.125%-ийн 1 тэрбум ам.долларыг төлөхөөр байв.
Монголын нүүрсний экспорт 18 сая тоннд хүрэв
Он гарсаар есдүгээр сарын 15-ны байдлаар Монголын нүүрсний нийт экспорт 17.74 сая тоннд хүрсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 21%-иар бага дүн юм. Гэхдээ нүүрсний экспорт эрчимтэй өсөх хандлагатай байна. Сарын дүнгээр есдүгээр сарын эхний хагаст 2.56 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн долдугаар сарын нүүрсний экспортын дүнгээс ч давсан үзүүлэлт боллоо. Монголын нүүрсний экспорт өнгөрсөн наймдугаар сараас эрчимтэй нэмэгдэж эхэлсэн бөгөөд энэ нь “Ногоон гарц” түр журмын хэрэгжилттэй холбоотой юм. Нөгөөтэйгүүр Хятадын Өвөрмонгол дахь нүүрсний уурхайнуудын нийлүүлэлт хумигдаж байгаа нь Монголын нүүрсний худалдаа нэмэгдэхэд эерэг нөлөөтэй байна. Мөн Хятадын дотоодод олборлосон сайн чанарын коксжих нүүрсний ханш нэмэгдсэн нь Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг сайжруулах нь тодорхой юм.
Хятад 2050 онд нүүрсний станцыг бүрэн хална
Хятадын дарга Си Жинпин тус улсыг 2060 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтгүй орон болох тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы үеэр хэлсэн үгэндээ (2020.09.22) тэмдэглэжээ. Хятад улс нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тодорхой зорилт тавьж ирсэн ч ялгарлын түвшинг 0%-д хүргэх тухай мэдэгдэл нь анхны тохиолдол болж байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд ийм зорилт тавьсан нь уур амьсгалын чиглэлийн эрдэмтдийн гайхшралыг төрүүлээд байна. Гэхдээ тус улс энэхүү зорилтод хэрхэн хүрэх талаар нарийвчилсан мэдээлэл өгөөгүй байгаа юм. Харин өнгөрсөн ням гаригт тус улсын Цинхуа их сургуулийн Эрчим хүч, байгаль орчин, эдийн засгийн хүрээлэнгээс хүлэмжийн хийг бууруулахтай холбоотой шинэ тайланг танилцуулжээ. Уг тайланд дурдсанаар 2050 он гэхэд Хятад улс нь нүүрсний станцаас ангид улс болно гэж тэмдэглэжээ. Тус сургуулийн энэхүү хүрээлэн нь Хятадын Экологи, байгаль орчны яамтай бодлого төлөвлөлтөд нягт хамтран ажилладгаараа онцлогтой.