Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Баян айраг эксплорэйшн” компанийн удирдлагуудтай уулзав

Уулзалтын үеэр “Баян Айраг  Эксплорэйшн” ХХК-ийн  гүйцэтгэх захирал Ю.Энхтүвшин, төсөл  хариуцсан  захирал О.Хулан нар Баян-Айрагийн алтны уурхайн үйл ажиллагаа, улс, орон нутагт үзүүлж байгаа нөлөө, ач холбогдол болон уурхайд цианид натрийн сулруулсан уусмал алдагдсан тохиолдлууд, тухайн тохиолдол тус бүрийн үеэр компаниас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон бусад албаны хүмүүс “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийг  илүү  хариуцлагатай  байх, мэргэжлийн хяналтын байгууллага, Улсын онцгой комиссоос томилогдсон Ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, цаашид ийм тохиолдол, осол гаргахгүй байхыг онцгойлон анхаарууллаа. Мөн тус компаниас удаа дараа ийм осол гарч байгаа нь тухайн компаний цаашдын үйл ажиллагаанд болон бусад компаниудын алтны үндсэн ордын ашиглалтад сөрөг нөлөө үзүүлэхээр байгааг онцлон тэмдэглэлээ.

Эх сурвалж: УУХҮЯ