Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эрчим хүч
Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс "Оюутолгой"-г цахилгаанаар хангах гэрээг үзэглэлээ Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс “Оюутолгой” компанийг урт хугацаанд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ХХК, “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон “Оюутолгой” ХХК (2022.01.26) гарын үсэг зурлаа.
Эрчим хүчний зах зээл дэх оролцоогоо ОХУ тэлэх сонирхолтой Ганцаарчилсан уулзалтын дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар сэтгүүлчдэд хамтарсан мэдэгдэл хийлээ. Энэхүү мэдэгдлээс харахад Монголын талаас хамтын ажиллагааны илүү өргөн цар хүрээтэй, төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах саналыг тавьснаа илэрхийлсэн бол Оросын зүгээс эдийн засгийн уламжлалт харилцаагаа, ялангуяа эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа тэлэх байр суурийг баримталжээ. Цөмийн энергийн чиглэлээр хамтран ажиллах санал санаачилга явагдаж байгааг ОХУ-ын Ерөнхийлөгч Путин мэдэгдсэн анхаарал татаж байна.
ОХУ-аас БНХАУ руу хий нийлүүлэх хоолой барих төсөл 2024 оноос эхлэх төлөвтэй Одоогийн байдлаар байгалийн хийн хоолой байгуулахтай холбоотой стандарт, журмыг боловсруулж батлуулах ажил ид өрнөж байна. Төслийн хийн хоолой татах маршрут буюу зурвасыг тодорхойлсон бөгөөд Сэлэнгийн Сүхбаатар, Хиагтын хилээс Замын-Үүд-Эрээн боомтын чиглэлд 960.5 км урттай хоолой татахаар төлөвлөжээ. Энэ онд багтаан ТЭЗҮ-ийг боловсруулж дууссаны дараа инженер, техникийн нарийвчилсан зураг төслийн ажил хоёр жил үргэлжлэх юм байна. Мөн хийн нийлүүлэлтийн үнэ тариф болон бусад асуудлаар гурван улсын Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрийн ажлыг ТЭЗҮ-ийг боловсруулж дуусмагц эхлүүлэх ажээ. Ингээд төслийн ажил 2024 оноос албан ёсоор эхлэх төлөвтэй байгааг Шадар сайд тэмдэглэлээ.
Ази, Номхон далайн бүсийн сэргээгдэх эрчим хүчний форум болно “Ази Номхон Далайн Бүсийн Сэргээгдэх Эрчим Хүчний 8-р форум”, Олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 22-24-ний өдрүүдэд Монгол Улсын Их сургууль дээр болно.
Шивээ Энержи цахилгаан станцын төслийн ТЭЗҮ-ийг танилцууллаа Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Хятад-Монголын хамтарсан “Шивээ-Энержи” цахилгаан станцын цогцолбор төслийн ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.
2030 онд сэргээгдэх салбар нийт эрчим хүчний 30%-ийг эзэлнэ Сэргээгдэх эрчим хүчний үндэсний долдугаар форум Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ. Форумын нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг нар оролцож, үг хэллээ.
Шивээ Энержи төслийн нэгж байгуулна Стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний цогцолбор төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий төслийн нэгжийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэд байгуулахаар боллоо.
Тэргүүлэх хоёр салбарын төрийн менежментийг харьцуулах чухал үзүүлэлт гарчээ Компанийн засаглалын түвшин тодорхойлох энэхүү судалгааны ажлыг Нээлттэй нийгэм форумын санаачлага, санхүүжилтээр хоёр дахь удаагаа хийжээ. Эхний удаад төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглалын түвшинг тогтоох судалгааг 2014 онд Нээлттэй нийгэм форумын санаачлагаар судлаач Д. Байлыхүү гүйцэтгэсэн билээ.
Эрчим хүчний шинэ шийдэл манай оронд Жилээс жилд өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах энэ салбарт шинэ, дэвшилтэт технологийг нэвтрүүлж байгаа талаар Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ын Цахилгаан Эрчим Хүчний Хэлтсийн Захирал Томас Остинтой ярилцлаа.
1 2