Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай
Монгол Улс 11 ашигт малтмалыг критикал минерал гэж зарлах санал гаргав Монголын чухал ашигт малтмалын ассоциацийн тэргүүн М.Дагва : Монголын чухал ашигт малтмалын ассоциаци Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд хамтарсан судалгааны ажил хийхээр төлөвлөн ажилдаа орсон.
Д.Амарбаясгалан: Ураны төсөлд Засгийн газраас онцгой анхаарал хандуулж байна Монгол Улсад ураны олборлолт явуулах боломжийг бүрдүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах санамж бичгийг Франц улсын төрийн өмчит “Орано” групп, Монгол Улсын төрийн өмчит “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагууд өнгөрсөн аравдугаар сард тус улсад хийсэн Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр гарын үсэг зурсан билээ.
Монголд одоогоор 656 мянган тонн литийн нөөц тогтоогдоод байна 2019 оны байдлаар 656 мянган тонн литийн нөөцтэйг тогтоосон бол 2024 онд 24 мянга орчим тонн нэмэгдэж, нийт 683.6 мянган тонн литийн нөөцтэй.
Монгол Улсад олон улсын Уул уурхайн ассоциацийн дугуй ширээний уулзалт болно Энэ сарын 3-6-нд Чили улсын Анфтофагаста хотод болж буй арга хэмжээнд Монголын Уул уурхайн Үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа оролцож байна.
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Х.МӨНХЖАРГАЛ ТОМИЛОГДЛОО Засгийн газраас тогтоосон Онцгой дэглэмийн хугацаа дууссантай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалыг томиллоо.
"ЭРДЭС БОЛОВСРУУЛАЛТ БОЛОН МЕТАЛЛУРГИ" сэдэвт чуулган боллоо чуулганыг yул уурхайн инженерийн шийдэл болон тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийн тэргүүлэх үйлчилгээ үзүүлэгч Орем трейд ХХК OREM TRADE LLC ,“Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбоо”, Финлянд Улсын “Меtso" Metso компани хамтран 5 сарын 22-нд зохион байгууллаа. 
БНХАУ-ын үйлдвэрлэл технологийн паркуудад ажиллаж, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа “Эрдэнэс монгол” нэгдэл, түүний бүрэлдэхүүний компани болох  “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн төлөөлөгчид саяхан БНХАУ-ын Ханжоу хотын Жөжяны их сургуульд ажиллаж,   үйлдвэрлэл технологийн парк байгуулсан туршлага, стратеги, инновац, аж үйлдвэржилтийн төлөвлөлтийг судаллаа. 
Баялагтаа эзэн болох  нэг алхам Газрын хэвлийн баялгаас олж байгаа ашгаа иргэддээ тэгш, шударга, хүртээмжтэй хуваарилж, ирээдүй хойч үедээ өв үлдээх тухай олон жил дуншсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг парламентын хугацаа шувтрах үед буюу 2024 оны 4 дүгээр сарын 19-нд баталлаа. Сонгууль хаяанд ирсэнийг ч хэлэх үү, он удаан жил яригдсан дээрх хуулийн төслийг Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлж, хагас сар хүрэхгүй хугацааны дотор батлав.  
 “Mining Week-Уул уурхайн 7 хоног” форум болон  “MinePro 2024” үзэсгэлэнгийн мэдээллийн түншээр The Mongolian Mining Journal ажиллана Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам  хамтран Mining Week-Уул уурхайн 7 хоног  форумыг 3 дахь жилдээ 2024 оны 10 дугаар сарын  7-13-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Биржээр арилжаалах зэсийн баяжмалын хэмжээг үе шаттай нэмэгдүүлнэ Монгол Улсын ДНБ-ий 27%, аж үйлдвэрийн салбарын 71%, экспортын орлогын 92 %, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 77%, Улсын төсвийн орлогын 32 %-ийг эрдэс баялгийн салбарын үйлдвэрлэл, экспортын орлогоос бүрдүүлж байна. Нэг салбараас хэт их хараат байгаа нь  бахархах үзүүлэлт биш ч гэлээ уул уурхайн салбар одоо болон ирээдүйд эдийн засгийн гол хөдөлгөгч хүч хэвээр байх нь эндээс тодорхой харагдаж буй юм. 
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙД Б.УЯНГА “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН УУРХАЙД АЖИЛЛАВ Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянгаар ахлуулсан бүрэлдэхүүн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж, уурхайчидтай уулзалт хийлээ.
Рио Тинто зэсийн уурхайг худалдан авахаас илүүтэй хөгжүүлэхийг эрхэмлэнэ “Рио Тинто” ирэх таван жилд жилд нэг сая тонн зэс олборлох зорилтоо биелүүлэхийн тулд зэсийн шинэ уурхай худалдан авах бус хөгжүүлэхэд анхаарна гэж Зэсийн группийн захирал Б.Болд Чилид болсон Дэлхийн зэсийн хурал дээр мэдэгдлээ.
Minegolia-д хүрэх хамгийн оновчтой  сонголт Монголыг зэсээр баян орон гэдэг. Гэхдээ баян гэдэг бол харьцангуй ойлголт юм. Харин “зэсээр баяжих орон” гэж хэлбэл асуудлыг арай өөр өнцгөөс харах хэрэгтэй болно.  Өнөөдөр Монгол Улсад зэс-молибден болон зэс-алтны хоёр том ордод олборлолтын үйл ажиллагаа явагдаж байна. Хэдийгээр ашигласан цаг хугацааны хувьд ихээхэн ялгаатай ч тэдгээр нь улсын түүхэнд хамгийн том хөрөнгө оруулалтуудыг татсан төслүүд юм.
Тогтвортой уул уурхай буюу TSM стандартыг Монголд нэвтрүүлнэ Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулган буюу PDAC (Prospectors and Developers Association of Canada)-ын  Гүйцэтгэх захирал Лиза МакДоналд, Канадын уул уурхайн ассоциацийн Бодлого, хөтөлбөр хариуцсан захирал  Жэфф Килийн-тай МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа уулзаж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцон  Тогтвортой уул уурхай буюу TSM стандартыг Монголд нэвтрүүлэх талаар тохиролцоонд хүрлээ. 
Онцгой дэглэм тогтоосноос хойш ам нөхцөлөөр нүүрс худалдаалах нэг ч гэрээ байгуулаагүй "Нүүрсээ бид ам нөхцөлөөр зарахгүй ээ. Харин биржээр дамжуулан арилжаалах хэмжээгээ жил болгон нэмэгдүүлнэ. Онцгой дэглэм Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" компанид тогтоосон цагаас хойш ам нөхцөлтэй нэг ч гэрээг бид байгуулаагүй. Үүнийг албан ёсоор хариуцлагатай хэлэх нь зүйтэй" гэв.
“Rio Tinto" компанийн Арилжаа хариуцсан захирлаар  Б.Болд томилогдлоо Тэрбээр тус компанийн Зэсийн группийн захирлаар ажилладаг. Б.Болд энэ оны эцсээр тэтгэвэртээ гарч буй "Rio Tinto"-гийн Альф Барриосыг орлохоор болжээ.
Монгол Улс уул уурхайн салбарт дараагийн нүүдлийг хийхэд бэлтгэж байна Монгол Улс байгалийн асар их нөөцтэй,  газар зүйн болоод геополитикийн нэн таатай бүсэд байрладаг, Евро-Азийн томоохон зах зээлд ойрхон  тул   дунд болон урт хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) орж ирэх  өргөн боломжтой. 
“BUILD MONGOLIA 2024” үзэсгэлэн ирэх сарын 24-26-нд болно Build Mongolia буюу Бүтээн байгуулалт 2024 олон улсын үзэсгэлэн дөрөв дэх удаагаа 2024 оны 04 сарын 24-26-ны өдрүүдэд Степпе – Арена буюу Мөсөн Өргөөнд зохион байгуулагдах гэж байна. Улс орны эдийн засгийн хөгжилд хамгийн чухал үүрэгтэй барилга, дэд бүтэц, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр гэсэн бүтээн байгуулалтын үндсэн салбаруудын хамарсан томоохон үзэсгэлэн болон өргөжиж буй Build Mongolia 2024 үзэсгэлэнгийн талбайн захиалга үргэлжилж байна.
Дэлхийн усны өдөрт: Гүнээсээ хайрлая Газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг сурталчлах "Гүнээсээ хайрлая" аяныг Оюу толгой компани санаачлан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын гидрогеологчдын холбоо, Галба-Өөш Долоодын говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи гедрологийн салбар сургуультай хамтран 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна.  
Нүүрс, төмрийн хүдэр зэрэг эрдэс түүхий эдийн үнэ буурч болзошгүй Гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.долларыг давлаа
1 2 3 4 5