Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Монгол Улс 11 ашигт малтмалыг критикал минерал гэж зарлах санал гаргав

Монголын чухал ашигт малтмалын ассоциацийн тэргүүн М.Дагва: "Монголын чухал ашигт малтмалын ассоциаци, Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтын ажиллагаа эхлүүлсэн бөгөөд хамтарсан судалгааны ажил хийхээр төлөвлөн ажилдаа орсон. Энэ чиглэлээр стратегийн түнш улсуудтайгаа хэрхэн харилцах, Монгол Улс критикал минералд түшиглэн эдийн засгаа яаж солонгоруулах талаар бодлого боловсруулах шаардлагатай байна"  хэмээн 5-р сарын 22-нд болсон “Чухал ашигт малтмал: Монголын болон глобаль чиг хандлага, бодлого, практик” сэдэвт эрдэс баялгийн семинарын үеэр ярилаа. 

Монгол Улс 11 ашигт малтмалыг критикал минерал гэж зарлах санал гаргасан. Үүний эхний гурав нь зэс, жонш, графит буюу бал чулуу

М.Давга хэлэхдээ "Эхний ээлжинд тус ассоциациас Монгол Улс 11 ашигт малтмалыг критикал минерал гэж зарлах санал гаргасан. Үүний эхний гурав нь зэс, жонш, графит буюу бал чулуу. Энэ нь АНУ, Европын холбооны дунд байдаг жагсаалттай давхцаж байгаа. АНУ чухал ач холбогдолтой минералын жагсаалтыг шинэчлэхдээ зэсийг оруулсан. Европын холбоо ч мөн оруулсан. Манай улс манганыг оруулах боломжтой, манган нь АНУ, Японы жагсаалтад давхацдаг. Монголын ассоциаци чухал ашигт малтмалыг зарлах ийм санал гаргаж байна" гэв. 
Улс орнууд газрын ховор элемент, лити, кобальт, цагаан алтны төрлийн металиудыг аль ч улс жагсаалтдаа оруулдаг бөгөөд чухал ач холбогдолтой ашигт малтмалын стратегиа зарлаж, энэ салбарт ойрын үед ямар хөрөнгө хийх, ямар хамтын ажиллагаа өрнүүлэх, тухайн улсдаа ямар үйлдвэрлэл хөгжүүлэх бодлогоо тодорхойлж байгааг мөн дурдлаа. 

Улс орнууд газрын ховор элемент, лити, кобальт, цагаан алтны төрлийн металиудыг аль ч улс жагсаалтдаа оруулдаг бөгөөд чухал ач холбогдолтой ашигт малтмалын стратегиа зарлаж, энэ салбарт ойрын үед ямар хөрөнгө хийх, ямар хамтын ажиллагаа өрнүүлэх, тухайн улсдаа ямар үйлдвэрлэл хөгжүүлэх бодлогоо тодорхойлж байгааг мөн дурдлаа. 

“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн Дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр болох 2030 он хүртэлх төлөвлөгөө бий. Энэ төлөвлөгөөтэй уялдуулж, чухал ач холбогдолтой ашигт малтмалын бодлогоо тодотгон оруулах боломжтой юм байна. Үүний тулд чухал ач холбогдолтой ашигт малтмалын нөөцөө тодорхойлох, 2024 онд улсын хэмжээний дата бэлтгэхээр төлөвлөн УУХҮЯ-наас тендер зарлаж, энэ жил 30 тэрбум төгрөг шийдэж, физик судалгааг нь эхлүүлжээ. Түүнчлэн Геологи, химийн судалгааг Монгол Улсын хэмжээнд хөрөнгө зарж, хийх цаг нь болсон талаар эрдэс баялгийн семинарын үеэр оролцогчид хөндлөө. 

Уулзалтын үеэр "Манай зэсийн ордуудын олборлолт урсгалаараа явж байна. Тэгэхээр критикал минералын Монгол Улсын стратегид ойрын үед жилд 1 сая тонн, 2050 онд 2 сая тонн зэс гаргая гэх мэт төлөвлөлт гаргаж, түүнийг дагасан олон ажлууд төлөвлөж болно. Зэсэд суурилсан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл байгуулах боломжтой бөгөөд энэ нь стратегид орох ёстой гэж үзэж байна. Энэ мэтчилэн багагүй ажил төлөвлөж, чухал ашигт малтмалын жагсаалтаа 2024 ондоо багтаан зарлая гэсэн зорилт тавин ажиллаж байна" хэмээн Монголын чухал ашигт малтмалын ассоциацын тэргүүн хэллээ.