Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай
Уул уурхайн салбарын хүний эрх, жендерийн цахим сургалт болно “Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ нь УУХҮЯ-ны жендэрийн бодлогын хүрээнд тус яамны бодлогын дэмжлэг, захиалгаар, Монгол Улс, Австрали Улсын Засгийн газрын хамтын “Австрали Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн санхүүжилтээр “Салбарын хүний эрх, жендерийн цахим сургалтын хөтөлбөр”-ийг боловсруулсан байна.
Газрын тосны “тохуурхал” Ногоон шилжилт газрын тосыг эрчим хүчний зах зээлээс шахаж улмаар тос олборлогч орнууд ирээдүйд хөөрхийлөлтэй байдалд орно гэж үзэж байв. Гэхдээ яг одоогийн байдлаар  эсрэг өрнөл ажиглагдав. Газрын тос бохир заваан, дэлхийг сүйрүүлэгчээр цоллуулж байсан бол одоо хүн төрөлхтнийг аврагчийн дүрд тоглох болов. Эдийн засагт тос дутахгүй байж гэмээнэ инфляцыг аргамжина. Улмаар тос олборлогч орнууд “баатрууд” болж эхэллээ. ОХУ-аас тос, хий, нүүрс авахгүй гэсэн Европын тэмүүлэл энэ байдлыг улам бүр өдөөж байна. Европын холбоо ОХУ-ын эсрэг эдийн засгийн зургадугаар ээлжийн хориг арга хэмжээгээ хэлэлцэн байгаа бөгөөд хойд хөршөөс авдаг эрчим хүчний импортоо үтэр түргэн зогсоохын сацуу ногоон шилжилтийг хурдасгахад чиглэсэн REPowerEU төлөвлөгөөгөө дэлгэв. Өөрөөр хэлбэл ирэх таван жилийн хугацаанд Европын холбоо 200 гаруй тэрбум ам.доллар зарцуулж ОХУ-аас нүүрс, байгалийн хий, нүүрс авахаа болих ажээ.
Монголын уул уурхайн авьяаслаг инженер, аж үйлдвэрийн нэртэй удирдагч, эрдэмтэн Д.Дондов “Нүүрсний Дондов” гэж салбарынхан дотночилдог эрхэм хөргийн маань гол дүр. Ажилладаг салбар нь овог нь шахуу болсон ийм хүмүүс хуруу дарам цөөн л дөө. “Нүүрсний Дондов” уулын инженер, маркшейдер мэргэжилтэй. Маркшейдер бол уул уурхайг авч явдаг үндсэн мэргэжлүүдийн нэг, “Уул уурхайн нүд, чих” гэгддэг   гадаадынхан бол маркшейдерийг уул уурхайн Штурман, бүр  уул уурхайн прокурор ч гэж хэлдэг. Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэг, өдгөө “Эрдэнэт үйлдвэр”-ийг удирдаж буй Х.Бадамсүрэн, “МАК”-ийн Б.Нямтайшир, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон зэрэг уул уурхайд тод мөртэй олны танил хүмүүс маркшейдер байдаг нь цаанаа ийм шалтгаантай. 1990-ээд оны үед Монгол Улсын аж үйлдвэрийн гол төвүүд болох Эрдэнэтэд Ш.Отгонбилэг, Бор-Өндөрт Х.Бадамсүрэн, Багануурт Д.Дондов нар их бүтээн байгуулалтын ажлуудыг удирдаж Монгол Улсын эдийн засгийн тулгуур гурван баганыг сүндэрлүүлэн босгож байсныг ард түмэн мэддэг билээ.
Улсын хэмжээнд өдөрт нүүрсний 760 машин экспортод гарч байна Одоогийн байдлаар улсын хэмжээнд өдөрт 750-760 машин нүүрс экспортод гарч байгаагийн 460 нь Гашуунсухайт боомтод ногдож байна. Цаашид тус боомтоор халдвар хамгааллын дэглэмийг алдалгүй баримталж чадвал өдөрт нэвтрэх машины тоог долоо хоног тутамд гучаар нэмэгдүүлэхээр Хятадын талтай тохиролцжээ. Энэ байдлаар өдөрт гарах машины тоог 800 болгох боломжтойг сайд уламжлав.
Нүүрсний экспорт 4.9 сая тоннд хүрлээ Тавдугаар сарын 13-наас 19-ний өдрүүдэд авто замаар 3,642 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нийт оны эхнээс 4,887.9 мянган тонн нүүрс экспортод гарчээ. Мөн хугацаанд авто замаар 320 чингэлэг, төмөр замаар 161 чингэлэг буюу оны эхнээс 552.3 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 24.8%-ийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 2,041.8 тонн катодын зэс экспортолжээ.
Р.Алимарданов: Үр дүнтэй, ил тод байдлыг хангахад өгөгдөл, мэдээллийг ашиглах нь чухал Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Засгийн газар ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр зорьж буй. Эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлогод уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар нь голлох байр суурийг эзэлж байна. Эдгээрт урт, дунд хугацааны бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд орон нутгийн түвшинд мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх нь чухал бүрдэл хэсэг болж байгаа юм.
Ашигт малтмалын салбарын төсөвт төвлөрүүлэх орлого оны эхний улиралд 53%-иар буурав Салбарын яамны мэдээлснээр оны эхний улиралд эрдэс баялгийн салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого 738.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 835.3 тэрбум төгрөг буюу 53.1%-иар буурчээ.
"Оюутолгой"-н Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзлаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзав. Хатагтай Дэйрдрэ Лингенфэлдер Байгалийн ухаан, байгаль орчны менежментийн мэргэжилтэй бөгөөд Өмнөд Африкийн усны менежментийн газраас ажлын гараагаа эхэлжээ. Тэрбээр Иохансбург хот орчмын алт, нүүрсний уурхайг хариуцаж, мөн "Англо-Американ", "Рио Тинто" зэрэг компанид уул уурхайн үйл ажиллагаа, гангийн үйлдвэрлэлийн чиглэлээр нийт 24 жилийн турш ажилласан туршлагатай гэдгээ уулзалтын эхэнд танилцуулсан. Түүнчлэн Тогтвортой хөгжил, байгаль орчны асуудлаар мэргэшсэн учир Оюутолгой төсөлд мэргэжлийн ур чадвар, туршлагыг нэвтрүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа онцолсон юм.
“Уул уурхай ба орон  нутгийн иргэд: Итгэлцлийг бэхжүүлэх дата мэдээлэл” уулзалт болно Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Олон улсын санхүүгийн корпорацийн Хөгжлийн төлөө ил тод байдал хөтөлбөр хамтран “Уул уурхай ба орон нутгийн иргэд: итгэлцлийг бэхжүүлэх дата мэдээлэл” олон талт оролцогчдын уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 13-ны өдөр Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд 10 цагаас  зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээ нь уул уурхайн үйл ажиллагааны үр нөлөөний тухай орон нутгийн түвшинд мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд тустай нээлттэй өгөгдөл ба түүнийг ашиглах сайн туршлагуудын талаар оролцогч талуудын ойлголтыг бэхжүүлэх, уул уурхайн орлогын менежмент, нийгмийн болон байгаль орчны үр нөлөөний талаарх орон нутгийн иргэдийн мэдээллийн хэрэгцээ, яриа, хэлэлцүүлгийг эрчимжүүлэх, үр дүнг бататгах, ОУСК болон УУХҮЯ-ны хамтын ажиллагааны хүрээнд нэн тэргүүнд нээлттэй өгөгдлийн форматаар ил тод болгох шаардлагатай өгөгдлийн бүрдлүүдийг эрэмбэлэх арга зүй, техник уулзалтуудын талаар мэдээлэл хүргэж, санал авах зорилготой аж.  
Цогтцэций өртөөнөөс төмөр замаар 9.5 мянган тонн нүүрс экспортлов Нүүрс тээврийн жолооч нар Цогтцэций-Чойр чиглэлийн тээврийг зогсоосноор нүүрсний экспорт зогсож, олон тэрбум төгрөгийн алданги хүлээж байгаа тухай мэдээлсэн. Нүүрсний экспортыг зогсоохгүй байх үүднээс гуравдугаар сарын 31-ээс хойших хугацаанд Цогтцэций өртөөнөөс гурван галт тэргээр, 150 вагон, 9506.2 тонн экспортын нүүрсийг 300 нурмаг ачаа ачих зориулалттай чингэлгээр тээвэрлэн БНХАУ-ын талд хүлээлгэн өгөөд байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 76%-тай байна Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Зүүнбаян болон Тавантолгой-Гашуунсухайт холболтын, Богдхан төмөр замын барилгын ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар (2022.05.04) танилцууллаа. Төслүүдийн барилгын ажлыг эрчимжүүлэх, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах арга хэмжээ авч ажиллахыг түүнд даалгалаа.
Уул уурхайн салбарын цалингийн ялгаа 2021 онд улсын дундаж цалин 1280 мянга орчим, үүнээс эрэгтэйчүүдийн  дундаж цалин  1390 мянга, эмэгтэйчүүд 1163 мянган төгрөгний цалин авч байна гэсэн судалгаа гарчээ.  Боловсрол эрүүл мэнд, боловсруулах үйлдвэрлэл, барилга, банк, мэдээллийн технологи гээд бүхий л салбарынханы цалингаас харахад эрчүүд эмэгтэйчүүдээс  50-300 мянга орчим төгрөгөөр илүү цалин авдаг гэсэн ялгаа харагдана. Харин эрчүүдээс эмэгтэйчүүд их цалин авдаг ганцхан салбар нь уул уурхай юм. Уул уурхайн салбарын эмэгтэйчүүд 2019 оны судалгаагаар эрчүүдээсээ 200 мянга орчим төгрөгөөр илүү хөлс авч байсан бол 2021 онд  энэ тоо буурсан ч тавин мянгаар илүү гарчээ.
Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний мэргэжилтнүүдэд гэрчилгээ гардуулав МОНВАЛ хороо (Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт), Австралазийн Уул уурхай, Металлургийн Институттэй хамтран, Австрали Монголын Эрдэс Баялгийн Салбарын Хамтын Ажиллагааны Хөтөлбөр АМЕП 2-ийн дэмжлэгтэйгээр Монгол улсын Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний МОНВАЛ кодын танилцуулга, мэргэжлийн ёс зүй”, Австрали улсын Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний ВАЛМИН кодын тайлагнал, арга аргачлал” сэдвээр 2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс гуравдугаар сарын 29-ны өдрүүдэд нийт 6 модуль сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Катодын зэсийн экспорт он гарсаар 1.1 мянган тоннд хүрэв Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 15-наас 21-ний өдрүүдэд авто замаар 3,141 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нийт оны эхнээс 3.34 сая тонн нүүрс экспортолжээ. Мөн хугацаанд авто замаар 240 чингэлэг, төмөр замаар 210 чингэлэг буюу оны эхнээс 422.1 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 15.9%-ийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 1,080.4 тонн катодын зэс экспортолжээ.
Их эрдэмтэн  Ядамсүрэнгийн Гомбосүрэн Уул уурхайн салбарын 100 жилийн ойд зориулан “Зууны алдартан” буланг уншигчиддаа цувралаар хүргэж байгаа билээ. Оны эхний  сарын дугаарын зочноор Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатыг, хоёрдугаар сарынхд Хөдөлмөрийн баатар, геологи-минерлогийн ухааны доктор Чойжингийн Хурцыг урьж ярилцсан юм. Энэ удаад бид ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн Шинжлэх ухааны доктор, уул уурхайн техникийн профессорын багийн багш, профессор Я.Гомбосүрэнгийн хөргийг нийтэлж байна. Монгол Улсын уул уурхайн салбарт үлэмж хувь нэмрээ оруулсан түүний амьдралын тухай нэгэн удаа, цөөн үгээр илэрхийлэхийн аргагүй ч салбарын түүхэнд үлдэх гавьяат үйл хэргээс нь товчхон ч атугай хүргэхийг зорилоо.    
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын цахим системийг хэрхэн ашиглах вэ? Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын цахим системийг ашиглах заавартай танилцана уу.
Ганцмод боомтоор өдөрт нэвтрэх нүүрсний машины тоо 278-д хүрэв Монголын нүүрсний экспортын гол суваг болсон Гашуунсухайт-Ганцмод боомтоор дөрөвдүгээр сарын 18-нд 278 машин нэвтэрсэн тухай "Фэнвэй Энержи" мэдээлсэн байна. Энэ нь өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойших дээд үзүүлэлт болсон байна. Энэ сараас эхлэн Гашуунсухайт боомтоор нүүрсний татан авалтыг өдөрт 300 тээврийн хэрэгсэл болгож нэмэгдүүлэх тухай Засгийн газар өмнө нь мэдээлсэн. Гэвч яг одоогийн байдлаар энэ хэмжээнд хараахан хүрээгүй хэвээр байна.
Нүүрсний экспорт гурван сая тоннд хүрлээ Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 8-14-нд авто замаар 2,067 чингэлэг, төмөр замаар 200 чингэлэг нийт оны эхнээс 2,982.6 мянган тонн нүүрс экспортод гаргасан тухай салбарын яам мэдээллээ. Мөн хугацаанд авто замаар 288 чингэлэг, төмөр замаар 211 чингэлэг буюу оны эхнээс 393.2 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 14.6%-ийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 680 тонн катодын зэс экспортолжээ.
2021 онд хамгийн олон аж ахуйн нэгж ОҮИТБС-ын тайлан гаргалаа Уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээтэй аж ахуйн нэгжүүдээс 1590 нь 2021 оны ОҮИТБС-ын тайлангаа гаргасан нь тус санаачилга Монгол Улсад хэрэгжиж буй 17 жилийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болсон тухай Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын Ажлын алба мэдээлжээ.
Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа энэ сард хэвийн болно Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх Ажлын хэсэг “Шивээхүрэн - Сэхээ” боомтод ажиллаж байна. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж буй юм.
1 2 3 4 5 6 7