Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай
Гашуунсухайт боомтоор “Ногоон бүс” байгуулах хүртэл нүүрс нэвтрүүлэхгүй Гаалийн хяналтын бүс Цагаан хаданд тэг зогсолт хийж, ирэх долдугаар сарын эхэн хүртэл Гашуунсухайт боомтоор нүүрс нэвтрүүлэхгүй болсныг "Баянзам тээвэрчдийн холбоо" мэдээллээ. УОК-ын орлогч дарга, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ахалсан Ажлын хэсэг Цагаан хаданд ажиллаж “Баянзам тээвэрчдийн холбоо", тээвэрчдийн төлөөлөлтэй хамтарсан уулзалт хийж дараах шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, нөхцөл байдалтай Ажлын хэсэг танилцсанаар Цагаан хаданд байгаа тээвэрчдийг нэгдсэн журмаар буцаахаар болжээ. Үүний зэрэгцээ тухайн бүсэд тэг зогсолт хийж байна.
“Эрдэнэс Тавантолгой”-н орлогоос давсан хөрөнгө оруулалт “Том орлого, том зардал” гэж товчхоноор “Эрдэнэс Тавантолгой” компанийг тодорхойлж болно. Бүр тодруулбал орлогоос нь давсан хөрөнгө оруулалтын үүрэг хариуцлага тус компанид оноогджээ. “Эрдэнэс Тавантолгой” нь Монголын хамгийн том нүүрс олборлогч, экспортлогч болон урагшлан хөгжиж байгаагийн хувьд мэдээж орлогын үзүүлэлт асар том байдаг. Энэ нь ч улсын төсөв, хөрөнгө оруулалт талаасаа сайхан зүйл. Гэхдээ бүх зүйл үргэлж сайхан байгаагүйг салбарынхан мартаагүй. Хятадын “Чалко” компанид тавьсан их өрийг барагдуулах ажил 2016 оны нүүрсний ханшийн өсөлтийн ачаар нэлээд урагшлах болж, 2017 оны эхний улиралд нийтдээ зургаан жилийн турш төлөлт нь сунжирсан их өрийг бүрэн барагдуулж чадсан юм.
Олон улсад уул уурхайн биржүүд бие даасан,  хараат бус үйл ажиллагаа явуулснаар өндөр өгөөжтэй ажиллаж байна “Эрдэс баялгийн бирж ”  гэсэн нэршлийг “Уул уурхайн бүтээгдэхүүний  бирж”   нэрлэх  нь илүү оновчтой. Олон улсад Лондоны металын бирж, Лондоны алт,мөнгөний бирж, Шанхайн металын бирж, Беларусын барааны бирж, Тянжины уул уурхайн бүтээгдэхүүний  бирж зэрэг олон улсын, бүс нутгийн  болон орон нутгийн чанартай. Дэлхий дахинд 200 гаруй бирж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр бирж нь биет бүтээгдэхүүн болон ирээдүйд үйлдвэрлэх бүтээгдэхүүнийг тогтоосон хугацаанд тодорхой байршлаар нийлүүлэн арилжаалдаг. Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний  бирж байгуулах боломж, хууль эрх зүйн орчны судалгааг 2013 онд Монголын Экспортлогчдын холбоо хийсэн.
Уул уурхайн салбарын залуучуудын хөгжлийг дэмжих Зөвлөл байгуулав УУХҮЯ нь эрдэс баялгийн салбарын залуусын хөгжил, нийгмийн идэвх, оролцоог дэмжих, залуучуудад хамтдаа өсч хөгжих боломж олгох, шийдвэр гаргах түвшинд залуусын дуу хоолойг хүргэх зорилго бүхий Залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгуулж өнөөдөр (2021.05.28)анхны хурлаа хийжээ. Хурлын үеэр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, ЗХҮЗ-ийн нарийн бичгийн дарга Г.Батдорж Зөвлөлийн албан ёсны батламжийг гардуулсан байна.
Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох журмын төслийг хэлэлцэнэ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/ 28 тоот тушаалаар батлагдан 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн А/16 тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журамд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын төслийг боловсруулж, холбогдох яамдаас санал авсан юм. Улмаар тус журмын төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2021.05.12) цахимаар зохион байгуулахаар болжээ. Олон нийтийн оролцоотой энэхүү хэлэлцүүлгээр  хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгохдоо ямар асуудалд анхаарлаа хандуулж, зарчмын саналуудаа тусгах талаар хэлэлцэх аж. Гэхдээ уг төслийг бүрэн боловсруулаагүй байгаа бөгөөд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг танхимын болон цахимаар зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулна хэмээн төсөлд тусгажээ.
2021 онд Хятад 55 сая тонн коксжих нүүрс импортлох төлөвтэй “Монгол нүүрс” ассоциаци, Хятадын судалгааны “Today Think Thank” байгууллагаас хамтран хоёр улсын нүүрсний зах зээлийн чиг хандлагын талаарх “Нүүрсний экспорт 2021” цахим хурлыг зохион байгуулж байна. “Today Think Thank”-ын судалгаагаар,  энэ онд Хятад улс нийт 55 сая тонн коксжих нүүрс  импортлох төлөвтэй. Монгол Улсаас 30 сая тонн, Канадаас 8-9 сая, АНУ-аас 7 сая тонн, ОХУ-аас 8 сая тонн тус тус импортлох таамгийг дэвшүүлж байна.   Цар тахлын байдлаас үүдэн Монголын боомтуудад халдварын эрсдэл өндөр, мэдээж Австралийн коксжих нүүрсний импортод тавьсан хориг үргэлжлэл буйтай холбоотойгоор энэ онд Хятад нүүрсний импортын хэмжээнд квот тогтоохгүйг илтгэлд дурдлаа. Өнөөгийн энэ нөхцөлд тус улсын зах зээлд 30 сая тонн коксжих нүүрсний хомсдол үүсч болзошгүй аж.  Уг хомсдлыг Монгол, Канад, АНУ, ОХУ-аас бүрдүүлэх төлөвтэй гэв.
Хятадад нийлүүлэх коксжих нүүрсний экспортоор Орос манай улсыг давжээ    Энэ оны нэгдүгээр улиралд Хятад улс 11.25 сая тонн коксжих нүүрс импортолсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ нь 45.9%-иар буурсан үзүүлэлт болохыг тус улсын Гаалийн ерөнхий газраас (2021.04.21) мэдээлжээ. Зөвхөн гуравдугаар сард импортолсон коксжих нүүрсний хэмжээ нь 4.91 сая тонн байна. Өнгөрсөн оны мөн сартай харьцуулахад 13%-иар бага хэдий ч өмнөх хоёрдугаар сарынхаас 52.01%-иар өсчээ. Импортолсон үнийн тухайд, тонн коксжих нүүрсний дундаж үнэ 131.96 ам.доллар буюу өнгөрсөн оныхоос 8.2 ам.доллараар хямд аж. Гэхдээ өмнөх хоёрдугаар сарын үнээс 20.99 ам.доллараар нэмэгдсэн байна. 
Тэрбум долларын салбар Монгол Улсын ашигт малтмалын худалдаанаас алт нь 1-2 тэрбум ам.долларын эргэлттэй салбар болно гэж бодлого тодорхойлогчид олонтаа мэдэгдэх болов. Энэ нь өөдрөг төсөөлөл бус бодит болохыг өнгөрсөн онд алтны салбарын орлого тод харуулж бараг 2 тэрбум ам.долларт дөхлөө. Гэхдээ амжилтаа хадгалж, цаашдаа энэ хэмжээнд тогтвортой явах эсэх нь улсын алтны сан хөмрөг хэр байхаас шалтгаална. Өөрөөр хэлбэл, шинээр алтны орд нээх, нөөц илрүүлэх, бүрдүүлэх мэтчилэн геологийн судалгаа болоод хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтыг эрчимжүүлэхээс шууд хамаарна гэсэн үг. Манай улсын нийт алтны нөөц 2000 тонн бөгөөд үүний 1000 нь Оюутолгойн буюу зэсийг дагалдсан алт гэсэн албан бус мэдээлэл байдаг. Тэгвэл УУХҮЯ-ны мэдээлснээр, Оюутолгойн ордыг тооцохгүй нийт бүртгэгдсэн 489.5 тонн алтны нөөцийн 90 орчим хувь нь үндсэн орд, үлдсэн хувьд шороон ордынх аж.
Гашуунсухайт боомтоор өдөрт нүүрсний 50, зэсийн баяжмалын 32 машин нэвтэрч байна Энэ сарын 16-17-ны өдрийн байдлаар, Гашуунсухайт боомтоор нийт 201 тээврийн хэрэгсэл  нэвтэрч байгааг УУХҮЯ-наас мэдээлжээ. Ашигт малтмалын экспортын тухайд, нүүрсний 114, зэсийн баяжмалын 64 машин тус тус боомтоор нэвтэрсэн байна. Тээвэр хийж буй жолооч нар өдөрт 5 автобусаар Хятад руу гарч PCR шинжилгээнд хамрагдаж буй аж. КОВИД-19-ийн халдвар Монгол Улсад нэмэгдсэнтэй холбоотойгоор Хятадын талаас ариутгал халдваргүйжилтийг өндөр түвшинд хийх шинэ журам мөрдөгдөж байгаа юм. Шинэ журмаар, тээврийн жолооч нар өдөртөө шинжилгээ өгч, сөрөг гарсан тохиолдолд улсын хилийг давж ачаагаа авч орно.
Гашуунсухайт боомтоор нүүрс, зэсийн баяжмалын 87 машин нэвтэрчээ Өчигдөр (2021.04.15) Гашуунсухайт боомтоор бараа, бүтээгдэхүүн тээвэрлэсэн нийт 96 тээврийн хэрэгсэл  нэвтэрч, эргэн орж ирсэн байна. Үүнээс нүүрс тээврийн 55, зэсийн баяжмалын 32 машин тус тус нэвтэрчээ. БНХАУ-ын талд Монгол Улсын иргэн хоноогүй бөгөөд 5 автобусаар 96 жолооч гарч PCR шинжилгээнд хамрагдсан аж.  БНХАУ-ын талаас улс хоорондын ачаа тээврийн зөвшөөрөл баталгаажаагүй шалтгаанаар 3, бар кодгүй шалтгаанаар 1 жолоочоос шинжилгээ авалгүй буцаасан байна.
Боомтуудад “Ногоон гарц”-ын журмыг дахин хэрэгжүүлэх боломжтой Монгол Улсын хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж буйг Гаалийн байгууллага, хилийн боомтууд мэдээлжээ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хувьд (2021.04.14) Гашуунсухайт боомтоор 30, Шивээхүрэн боомтоор 60-90, Булган боомтоор 90-100, Ханги боомтоор 55-70 тээврийн хэрэгсэл тус тус дунджаар өдөрт БНХАУ-руу нэвтэрч байна.  Манай улсад өвчлөлийн тоо буурах тохиолдолд хоёр улсын боомтуудад өмнө нь хэрэгжүүлсэн “Ногоон гарц”-ын журмыг хэрэгжүүлэх боломжтойг БНХАУ-ын талаас мэдэгджээ.
Хятадын Ганцмод боомтоор өдөрт дунджаар 15 машин нэвтэрч байна Хятадын нүүрсний мэдээллийн агентлаг “Фэнвэй Энержи”-ийн мэдээлснээр, тус улсын Ганцмод боомтоор өдөрт дунджаар 15 машин нэвтэрч буй ажээ. Энэ сарын 1-5-ны хооронд Хятадад Ханш нээх өдрийн баяр ёслол, мөн Ганцмод боомтод ашиглаж буй шинжилгээний төхөөрөмж эвдэрсэнтэй холбоотойгоор татан авалт бүрэн зогссон байна. Нүүрсний татан авалт бараг зогссоны улмаас Хятадын хилийн дотор боомттой ойролцоо орших нүүрс баяжуулах үйлдвэрүүдийн түүхий эдийн нөөц дууссанаас зарим нь үйл ажиллагаагаа зогсоосон тухай тус агентлаг мөн мэдээллээ.   Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ дөрөвдүгээр сарын 7-нд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай утсаар холбогдож хоёр улсын худалдаанд голлох үүрэгтэй боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох талаар ярилцсан юм.
Тавантолгой, Нарийнсухайтын уурхайн ажилчдын 2 дахь тунгийн вакцинжуулалт маргааш эхэлнэ УОК, Өмнөговь аймгийн онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу дөрөвдүгээр сард уурхайн ажилчдын ээлж солих явцыг түр зогсоож, ажилчдыг вакцинжуулах ажлыг эрчимжүүлж байна. КОВИД-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтад уул уурхай, хүнд үйлдвэрийн салбараас нэн түрүүнд хамрагдах шаардлагатай уул уурхайн экспортын тээврийн нийт 7307 жолооч нар эхний тун бүхий вакцинд хамрагдсан. Тэгвэл хоёр дахь тунгийн вакцинжуулалт дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэх аж.  Уул уурхайн экспортын голлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч уурхайн нийт 38.8 мянга гаруй ажилчдын вакцинжуулалтыг 5 чиглэлээр төлөвлөсөн.
Чингэлэг тээврээр Шивээхүрэн боомтын нүүрсний экспортыг 10 сая тонноор нэмэгдүүлнэ Монгол Улсын экспортын гол боомтуудын нэвтрэлтийг дэмжих чиглэлээр, тухайлбал Шивээхүрэн боомтоор нүүрсийг чингэлэг тээврээр экспортлох тухай тогтоолыг ирэх долоо хоногийн лхагва гаригт (2021.04.13) Засгийн газрын хуралдаанд оруулахаар УУХҮЯ-наас бэлтгэж байна. Өөрөөр хэлбэл, энэ асуудал холбогдох яамдаас санал авах шатанд явж байгаа тухай УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа мэдээллээ. Чингэлэг тээвэртэй холбоотой Засгийн газрын тогтоол гарснаас хойш 1-2 сарын хугацаанд терминалыг барьж байгуулах ажил хийгдэнэ. Бүтээн байгуулалтад зориулан Шивээхүрэн боомтод 11.5 га газарт нягтаршуулсан талбай бэлтгэсэн.
Шивээхүрэн боомтоор нүүрсний экспортыг эхлүүллээ Гурвантэс суманд тэг зогсолт хийсэнтэй холбоотойгоор Шивээхүрэн боомтын нүүрсний экспортыг зогсоогоод байсан юм. Тэгвэл дөрөвдүгээр сарын 3-наас эхлэн нүүрс тээвэрлэсэн цөөн тооны машиныг нэвтрүүлж байна. Тодруулбал өнөөдрийн байдлаар (2021.04.06) тус боомтоор 91 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ. Өчигдөр (2021.04.05) тус боомтоор 88 машин нэвтэрсэн тухай Шивээхүрэн дэх Гаалийн газар мэдээлэв. Нүүрс нэвтрэлт удааширсны улмаас тус боомтын авто зам дээр 800 гаруй машины цуваа үүсчээ.
2021 он гарснаас хойш хайгуулын 20 тусгай зөвшөөрөл олгожээ Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаарх сүүлийн үеийн мэдээллийг  АМГТГ-ын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнайгаас тодрууллаа. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтоос 2021 онд улсын төсөвт 16 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Өнөөдөр хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгож байгаа нь хангалттай бус бөгөөд боломжит хувилбаруудаар ашиглалтаасаа 2-3 дахин илүү олгох шаардлагатай гэж үздэг. Одоо үйлчилж буй Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгох заалттай учир уг заалтын хүрээнд хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтыг нэмэгдүүлэхийн тулд журамд өөрчлөлт оруулах замаар Засгийн газрын баталсан нийт талбайг бүсэд хувааж багцлан нийтэд нь зарлахаар бэлтгэж байна.
Алт олборлогчдод олгох санхүүжилтийн хугацааг сунгажээ УИХ-аас (2020.12.31) Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ дагуу хөнгөлөлттэй санхүүжилт олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг алт олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудад 2021 онд үргэлжлүүлэн олгохоор болов.Энэхүү журмаар богино хугацаат зээлийн санхүүжилтийн эргэн төлөлтийг 2021 он дуустал сунгаж, урт хугацаат зээлийн санхүүжилтийн хугацааг 24 сар хүртэл байсныг 36 сар хүртэл болгон өөрчилж байна. Журамд өөрчлөлт орсноор, алт олборлогч компаниудад тулгамддаг эргэлтийн хөрөнгийн асуудал шийдэгдэж, алт олборлолт нэмэгдэх улмаар улсын төсөвт алтнаас төвлөрүүлэх орлого нэмэгдэх юм.
“Оюутолгой”-д бүртгэгдсэн халдварын тохиолдолтой холбоотойгоор боомтын тээвэр буурчээ    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон (2021.03.19) БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйтай утсаар ярьж, Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрсний тээвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл солилцжээ. Сүүлийн өдрүүдэд хоёр улсын Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтэрч буй нүүрс, зэсийн баяжмал тээвэрлэсэн автомашины тоо буурч байна. Энэ нь “Оюутолгой ХХК-д бүртгэгдсэн коронавирусын халдварын тохиолдолтой холбоотой болохыг Хятадын Элчин сайд тайлбарлажээ.
ЕСБХБ-наас Монгол Улсад баримтлах 5 жилийн бодлогын баримт бичгийг боловсруулна Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал (2021.03.19)Европын сэргээн босголт, хөгжлийн банкны (ЕСБХБ)Төв ази хариуцсан Бүс нутгийн тэргүүлэх эдийн засагч Эрик Ливниболон бусад эдийн засагч, банкир, шинжээчдийн төлөөлөлтэй цахим уулзалт хийжээ. Уулзалтаар, УУХҮЯ-ны зорилт,стратеги төлөвлөгөө, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан томоохон ажлуудын талаар танилцуулсан байна. СБХБ-наас Монгол Улсад баримтлах 5 жилийн бодлогын баримт бичгийг боловсруулахаар төлөвлөжээ.
Тавантолгой, Нарийнсухайтын бүлэг ордын уурхайчдыг вакцинжуулалт хамруулж эхэллээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон уурхайчдад вакцин хийж эхлэх гэж буйтай холбогдуулан дархлаажуулалтын 4 багийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций суманд  (2021.03.18)ажиллалаа. Экспортын тээврийн жолооч нарыг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн бөгөөд уурхайн ажилчид вакцинд хамрагдаж байна. Эхний ээлжинд Тавантолгой болон Нарийнсухайтын бүлэг ордын уурхайн ажилчдыг дархлаажуулалтад хамруулахаар 10200 тун вакциныг хүргэжээ.
7 8 9 10 11 12 13