Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай
Нүүрсний экспортын боомтуудад ПГУ молекул, биологийн лаборатори байгуулна Засгийн газрын ээлжит хуралдаанаар нүүрсний экспортын боомтууд дахь халдвар хамгааллыг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ. Гашуунсухайт боомт, Цагаан хадны суурьшлын бүсийн халдвар хамгааллыг сайжруулах зорилгоор ПГУ молекул, биологийн лаборатори байгуулж, лаборатори, тандалт судалгаа хийх эмч, эмнэлгийн ажилтан, эргүүл хамгаалалтад шаардлагатай цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг батлагдсан төсвийн хүрээнд шилжүүлэн ажиллуулна. Мөн Нарийнсухайтын бүлэг ордын үйл ажиллагааг дэмжиж, нүүрсний экспортыг хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор ПГУ-ын шинжилгээ хийх молекул биологийн лаборатори, аппарат, тоног төхөөрөмжийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон: Хятадаас шатахууныг 5-6 хоногт яаралтай импортлох ажлыг зохион байгуулж байна  Засгийн газрын өнөөдрийн (2021.09.22) хуралдаанаар, Монгол Улсад шатахууны хомсдол үүсч болох нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээг УУХҮЯ-аас танилцуулжээ. Энэ талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэл хийсэн юм. Монголын 5 аж ахуйн нэгжийн төлбөрөө хийгээд байгаа шатахууныг Хятад улсаас яаралтай татах ажлыг танилцууллаа. Тус ажлын хүрээнд УУХҮЯ, ГХЯ, ЗТХЯ-аас Улаанбаатар дахь Элчин сайдын яамдтай уулзалт (2021.09.21) хийсэн. Өнөөдөр Бээжин хотноо Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нот бичгүүдийг БНХАУ-ын Гадаад хэргийн яам, Худалдааны яам болон төмөр замын төв компанид хүргүүлэн, уулзалтын цагийн хуваарийг тогтсон байна.
Тавантолгойн станц байгуулах  санхүүжилтийн 30%-ийг Засгийн газраар хэлэлцэнэ  “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүгийн чадамж муудсантай холбоотой Тавантолгойн ДЦС-ын төслийн санхүүжилтийн 30%-ийн асуудлыг Засгийн газар хэлэлцэх талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх (2021.09.22) мэдээллээ. Энэхүү хөрөнгө оруулалтыг төр-хувийн хэвшлийн түншлэлээр хийх боломжтой эсэх асуудлыг судалж байгаа аж. Гэхдээ эцсийн шийд гараагүйг тэрээр тодотголоо. Ирэх долоо хоногт Тавантолгойн станц байгуулах санхүүжилтийн 30%-ийн асуудлыг эргэн Засгийн газарт танилцуулахаар Эрчим хүчний яам бэлтгэж байна. 
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг Хятадын төрийн компанийн түншлэл барина Засгийн газрын (2021.09.22) ээлжит хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг байгуулах төсөлтэй холбоотой шийдвэрийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцууллаа. Хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг байгуулах төслийг хэрэгжүүлнэ. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерийг зээл олгогч Хятадын талын энэ төрлийн туршлагатай, санхүүгийн боломжтой компаниудын дунд зарласан. Тендерт БНХАУ-ын төрийн “Power construction corporation of China Ltd” болон ‘’Powerchina Chengdu Engineering corporation limited” компанийн түншлэл шалгарсан. УЦС-ын барилгын ажлыг 2022 оны 4-р сард эхлүүлж, 2026 онд дуусган, 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Тус УЦС ашиглалтад орсноор жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун болон Алтай, Улиастай эрчим хүчний системд нийлүүлж, тус бүс нутгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах юм.
Гашуунсухайт хилийн боомтод чингэлэгт тээврийн терминал ашиглалтад орлоо Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан нар Өмнөговь аймагт ажиллаж, Гашуунсухайтын хилийн боомт дахь “Чингэлэг тээврийн терминал”-ын ажлын явцтай танилцлаа. Тус боомтоор 2019 оны эхний наймдугаар сарын байдлаар 14.0 сая тонн нүүрс экспортолж байсан бол цар тахлын нөлөөгөөр БНХАУ-ын тал нүүрсний татан авалтаа бууруулжээ.
“Олборлох салбарыг нээлттэй болгох нь” хөтөлбөрийн нээлт боллоо Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын (ОҮИТБС) Олон улсын нарийн бичгийн газар, “Нээлттэй өмчлөл” байгууллага, BHP сангийн түншлэлийн хүрээнд “Олборлох салбарыг нээлттэй болгох нь” хөтөлбөрийн цахим хурал өчигдөр боллоо. Энэхүү хөтөлбөрийг байгалийн баялагтай орнуудад хэрэгжүүлснээр олборлох салбарын орлогыг  цөөнхид, тэднийг баяжуулахын төлөө бус хөгжлийн төлөө  л зарцуулагдах нь ач холбогдолтой хэмээн ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн газрын гүйцэтгэх захирал Марк Робинсон цахим форумын нээлтийн үгэндээ онцоллоо. “Энэхүү хөтөлбөр нь улс орнуудын татварын орлогыг нэмэгдүүлж авилгын эсрэг үйл ажиллагааг сайжруулна. Ингэснээр олборлох салбарт зөрчил сөргөлдөөн багасаж, Засгийн газрын орлогыг хөгжлийн төлөө зарцуулах нөхцөлийг бүрдүүлж, байгалийн баялгаас хамааралтай улс орнуудын  ард иргэдийн амьдралын чанар сайжирна” хэмээн тэрээр онцолсон.
Нүүрс экспортын 320 машин гурван боомтоор нэвтэрчээ Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Хятадын талаас Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн автомашин нэвтрүүлэхийг хоёр долоо хоног хязгаарлах санал гаргасан. Хоёр тал тохиролцсоны үндсэн дээр өнгөрсөн мягмар гарагаас эхлэн PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан жолооч нарыг нүүрс тээврийн хөдөлгөөнд оролцуулж буй юм. Өчигдрийн байдлаар (2021.09.02) Гашуунсухайт, Замын-Үүд, Булган боомтоор нүүрс ачсан 320 орчим машин нэвтэрчээ.
“Эрдэнэс Монгол”: Хятадын тал Сэхэ боомтод нүүрс тээврийн жолоочгүй машин туршиж байна Уулзалтын эхэнд “И Тай Жун” группийн орлогч захирал Жау Вэй цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор нүүрсний нийлүүлэлтэд хүндрэлтэй асуудлууд тулгарч байгааг хэлээд цаашдаа орчин үеийн техник технологид суурилсан жолоочгүй тээвэрлэлт болон Шивээхүрэн чиглэлийн 47 км төмөр замын төслийн ажилд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. БНХАУ-ын зүгээс нүүрс тээвэрлэлтийг шинэ шатанд гаргах жолоочгүй тээвэрлэлтийг дэмжиж байгаа бөгөөд Сэхэ боомтын Засаг захиргааны удирдлага дор эхний ээлжинд 30 ширхэг жолоочгүй тээврийн хэрэгслэлийг туршиж байгаагаа онцолсон.
Цагаанхад-Гашуунсухайт чиглэлд богинын тээврийг эхлүүлнэ Хоёр тал ярилцсны үндсэн дээр өнөөдрөөс эхлэн нүүрс тээврийн жолооч нараас коронавирусийн шинжилгээ авч, сөрөг гарсан тохиолдолд богинын тээвэр буюу Цагаанхад-Гашуунсухайт боомтын нүүрс тээврийг эхлүүлэхээр болжээ. Энэ талаар Гашуунсухайт дахь Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсээс тодруулахад “Монголын талаас 250 гаруй нүүрс тээврийн жолооч шинжилгээ өгч, хариу ирсэн. Эдгээр жолооч Хятадын талд дахин шинжилгээ өгнө.
Чингэлэгт тээврийн нэмэлт терминал байгуулах ажил 80 гаруй хувьтай байна Гашуунсухайт боомтод үерийн далан, чингэлэг тээвэр, урт болон богинын тээврийн зам талбайн ажил хийгдэж, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна. Есдүгээр сард ашиглалтад орох уг терминалыг “Энержи ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн хөрөнгөөр байгуулж буй юм. Мөн Шивээхүрэн боомтын гаалийн хяналтын нэмэлт гарцыг “Монголын Алт” (МАК) ХХК барьж, Хил хамгаалах ерөнхий газарт хүлээлгэн өгсөн бөгөөд чингэлэгт тээврийн терминалын зам талбайн ажил эхэлжээ.
Хятадын зах зээлд коксжих нүүрсний экспортоор Орос тэргүүлж байна Монголын нүүрсний экспортын хэмжээнээс 4 дахин илүү коксжих нүүрсийг Орос улс Хятадын зах зээлд нийлүүлж байгаа юм. Дөрөвдүгээр сараас хойш Хятадад нийлүүлэх Оросын коксжих нүүрсний экспорт тасралтгүй өсч буйг графикаас харж байна. Тэгвэл мөн хугацаанд тодорхой өдрүүдэд Монгол Улсын нүүрсний экспортын хамгийн том гарц Гашуунсухайт-Ганцмод боомтын тээвэр бүрэн зогссон юм. Тодруулбал, КОВИД-19 халдварын улмаас дөрөвдүгээр сард 2 хоног, тавдугаар сард 5 хоног, 6-7 дугаар сар дамнан 28 хоног 0 зогссон бол наймдугаар сарын 23-наас боомтоор нүүрсний экспорт бүрэн зогсоод байна. 
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг боловсруулжээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлэн боловсруулжээ.  Уг хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг УУХҮ-ийн сайдын 2021 оны А/93 дугаар тушаалаар УУХҮЯ, Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудыг оролцуулан  ажилласан байна. Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангах, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд тус салбарын хувь нэмрийг улам өргөжүүлэх шаардлага тулгараад байгааг Ажлын хэсгийнхэн онцолж байна. 
Гашуунсухайт боомтын нүүрсний экспорт зогслоо Монголын нүүрсний экспортын гол суваг болсон Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрсний экспорт бүрэн зогссон тухай “Фэнвэй Энержи” агентлаг мэдээллээ. Боомтын нүүрсний экспорт өчигдрөөс (2021.08.23) эхлэн бүрэн зогссон ч зэсийн баяжмалын экспорт хэвийн үргэлжилж байгаа ажээ. Одоогоор тус боомтоор нэвтрэх нүүрсний тээвэрлэлтийг хоёр долоо хоногийн хугацаанд зогсоох төлөвтэй байна. Ийнхүү нүүрсний экспортыг зогсоох болсон нь Хятадын талаас цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгах болсонтой холбоотой юм байна.
Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2.6 дахин өсчээ Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2021 оны эхний 7 сарын гүйцэтгэлээр 8,666.7 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 2,905.0 тэрбум төгрөг буюу 50.4 хувиар өсчээ. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2,813.5 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 1,729.2 тэрбум төгрөг буюу 2.6 дахин өссөн байна. Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулвал:
Эрсдэлд “туугдагсад” Манай улсын эдийн засгийн “эрүүл мэндийг” тодорхойлохуйц эхний хагас жилийн тоон үзүүлэлтээр “хүнд” гэсэн онош тодорч байна. Төсвийн зарлага алдагдлаас эхлээд Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл, шатахууны ханш, цар тахлын халдварын тохиолдол гээд бүгд өсөлттэй. Яг л бирж дээр хувьцааны ханшууд шил шилээ даран “улайдаг” шиг. Нэгдсэн төсвийн алдагдал 1.4 их наяд төгрөгт хүрчээ. Уг нь түүхий эдийн өндөр үнээс эрдсийн экспорт хангалттай орлого бүрдүүлж байгаа. Уул уурхайн “Аюулгүй бүс”-д халдвар алдагдсанаас сүүлийн дөрвөн сар дараалан тодорхой өдрүүдэд гол боомтуудын тээвэр 0 зогсч, тэр бүрд экспорт тасалдав. Долдугаар сарын 15-ны байдлаар, нүүрснээс 1 тэрбум ам.доллар (7.5 сая тонн), зэсийн баяжмалаас 300 сая ам.долларын (90 мянган тонн) орлогын боломжийг алджээ
Эрдэс баялгийн цахим засаглалд шилжиж байна Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод, хариуцлагатай болгох зорилгоор УУХҮЯ-наас  “Эрдэс баялаг-цахим шилжилт”  цахим хэлэлцүүлгийг (06.18) анх удаа зохион байгууллаа. “Байгалийн баялгаас Оюуны баялагт” уриатай тус хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ ирүүлсэн юм. Тэрээр мэндчилгээндээ, Монгол Улс дижитал шилжилтийн бодлогоо тодорхойлон эхний ээлжид төрийн үйлчилгээний E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталыг байгуулсан бөгөөд төрийн 50 орчим байгууллагын 500 гаруй үйлчилгээг олон нийтэд үзүүлж байна. Цаашид төрийн ажил, үйлчилгээг бүрэн цахимжуулах, ашиглалтыг нь сайжруулах, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэн мэдээллийн технологид суурилсан бүтээг­дэхүүн үйлчилгээг хөгжүүлж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Цахим үндэстэн” цогц ажлыг эхлүүлээд байна хэмээн онцлон дурдав.
Нүүрсний давхаргын метан хийн бүтээгдэхүүн хуваах гэрээг байгууллаа Монгол Улсын Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 7-ны өдрийн 203 дугаар тогтоолоор  эрх олгосны дагуу өнөөдөр  Ашигт малтмал  газрын тосны газраас “Тэлмэн ресурс” ХК-тай  Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутагт байрлах “Гурвантэс XXXV” талбайн нүүрсний давхаргын метан хийн Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгууллаа.
Шивээхүрэн боомтын нүүрс тээврийг эрчимжүүлэх шалган нэвтрүүлэх гарцыг ашиглалтад орууллаа МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О. Амартүвшин, Тамгын газрын дарга Б.Батболд, Гишүүнчлэлийн газрын дарга Ц.Магнайбаатар нар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Нарийн сухайтын чулуун нүүрсний уурхай болон Шивээхүрэн боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр “Монголын Алт” (МАК) ХХК экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг өргөжүүлэн, нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 560 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хилийн шалган нэвтрүүлэх дөрвөн гарцыг байгуулснаа нээж, боомтын удирдлагуудад хүлээлгэн өглөө.
Н.Алгаа: Ямар чанарын стандарттай бүтээгдэхүүн авахыг Монголын тал биш хэрэглэгчид тогтоодог “Төрийн, хувийн олон компаниуд өөрсдийн үнээр уул уурхайн бүтээгдэхүүнээ борлуулдаг, АМНАТ болон бусад татвар ногдуулах талаасаа ч замбараагүй гэдгээс үүдэн Эрдэс баялгийн бирж байгуулах асуудал олон жил яригдаж байна. Одоогийн төслөөр, биржид төрийн өмчит компаниуд хамаарч, цаашдаа хувийн компаниуд оролцоход нээлттэй аж.  Эрдэс баялгийн бирж байгуулахад дэд бүтэц бий болгох том ажил бий. Маш их дата өгөгдөл хэрэгтэй, интернетийн өндөр хурд шаардлагатай, гэрээний мэргэшсэн диллер чухал. Энэ бүгдэд их хөрөнгө оруулалт хэрэгтэй.   
Баялгийн засаглалаар Монгол Улсын "Орон нутгийн үр нөлөө"-ний үнэлгээ буурчээ Баялгийн засаглалын үзүүлэлтээр “Үнэ цэнэ хүртэх байдал” болон “Орлогын менежмент”-ийн үнэлгээ “хангалттай” гэсэн ангилалд манай улс багтсан. Мөн “Дэмжигч орчин”-ы хувьд ахиц дэвшил гаргасан байдал нь энэ хэсэгт “сайн” гэсэн үнэлгээ авахад нөлөөлжээ. Гэхдээ голлох зарим асуудлыг тусгайлан анхаарах замаар Монгол Улс баялгийн засаглалаа улам сайжруулах боломж байна. Эрх зүйн орчин болон холбогдох мэдээллийг ил тайлагнах байдалд ухралт гарсны улмаас “Орон нутгийн үр нөлөө”- тэй холбоотой засаглалын үнэлгээ 2017 оны Баялгийн засаглалын индексээс 14 оноогоор буурсан байна.
6 7 8 9 10 11 12