Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг Хятадын төрийн компанийн түншлэл барина

2021-09-22 14:59

Засгийн газрын (2021.09.22) ээлжит хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг байгуулах төсөлтэй холбоотой шийдвэрийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцууллаа. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлын ерөнхий гүйцэтгэгчтэй байгуулах гэрээнд Эрчим хүчний яам (2021.09.17)үсэг зурснаар тус төслийн барилга угсралтын ажил албан ёсоор эхэлж байна. Хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг байгуулах төслийг хэрэгжүүлнэ. ТЭЗҮ-ээр төслийн нийт өртөг 288 сая ам.доллар байсан. 

Зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерийг зээл олгогч Хятадын талын энэ төрлийн туршлагатай, санхүүгийн боломжтой компаниудын дунд зарласан. Тендерт БНХАУ-ын төрийн “Power construction corporation of China Ltd” болон ‘’Powerchina Chengdu Engineering corporation limited” компанийн түншлэл шалгарсан. Шалгарсан компани 271 сая ам.доллараар, 61 сарын хугацаанд барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулжээ. Төсвийн өртөг 14 сая ам.доллараар хямдарч байна. Нийт 61 сар нь станц ашиглалтад орж, Монгол Улсын нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлж эхлэх хугацаа юм. Тодруулбал, 10-11 сар бол станцын усан санг дүүргэх, 50 орчим сард барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ.

Барилга угсралтын ажлын явцад 800-1000 түр ажлын байр бий болно. УЦС ашиглалтад орсноор, тогтвортой айлын байрны тоо 80 орчим байна. Бүтээн байгуулалтын ажилтай зэрэгцээд УЦС-ын эх үүсвэрийг Монгол Улсын эрчим хүчний сүлжээнд холбох “Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай” гэсэн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Цахилгаан дамжуулах агаарын энэхүү шугам, дэд станцын зураг төслийн ажил 2022 оны нэгдүгээр сард дуусна. Үүний дараа барьж байгуулах санхүүжилтийг шийдвэрлэх аж. 

Уг станцын БОННҮ-ээг хийсэн байна. Үнэлгээний дагуу нөлөөллийг арилгахаар ажиллаж буй. Усан сан байгуулах газар нутагт одоо амьдарч байгаа мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг 258 айл өрхийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ. Тус ажилд зарцуулах хөрөнгө санхүүжилтийг улсын төсөвт үе шаттай суулгаж шийдвэрлэнэ. Урьдчилсан тооцоогоор, 12 орчим тэрбум төгрөгийн зардал гарна. Гэхдээ нарийвчлан судалж байгаа ба зардал нэмэгдэх магадлалтай. 2022 он гэхэд эхний ээлжинд 98 айлыг нүүлгэн шилжүүлэхээр тохиролцжээ.

Эрдэнэбүрэнгийн УЦС байгуулах нийт 27 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Өөрөөр хэлбэл, тухайн газрыг иргэд, аж ахуйн нэгжүүд чөлөөлөх үүрэг хүлээж байна. 

Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор, баруун бүс болоод Алтай, Улиастайн эрчим хүчний сүлжээг дотоодоос хангах бүрэн боломжтой болно. Өнөөгийн байдлаар, баруун бүсийн эрчим хүчний сүлжээнд холбогддог хэрэглэгчдийн эрчим хүчний нийт хэрэглээний 70 орчим хувийг ОХУ-аас импортолж байна. Импортын эрчим хүчний үнэ хэрэглэгчдэд нийлүүлж буй үнээс өндөр байгаа. Импортолж буй хэмжээнээс хамаараад үнийн зөрүүгээс жилд дунджаар 13-15 тэрбум төгрөгийг улсын төсвөөс татаас авч ОХУ-ад төлж байна. ТЭЗҮ-ээр УЦС-аас үйлдвэрлэгдэх 1КВт эрчим хүчний үнэ 0.053 ам.доллар (150 орчим төгрөг)байхаар тооцсон. Энэ нь баруун бүсийн хэрэглэгчдийн одоо мөрдөж байгаа эрчим хүчний үнэ өөрчлөгдөхгүй гэсэн үг. 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар, манай ахуйн хэрэглэгчдийн 1КВт цахилгаан, эрчим хүчний дундаж үнэ 0.056 ам.доллар гарсан байна. 

УЦС-ын барилгын ажлыг 2022 оны 4-р сард эхлүүлж, 2026 онд дуусган, 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.  Тус УЦС ашиглалтад орсноор жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун болон Алтай, Улиастай эрчим хүчний системд нийлүүлж, тус бүс нутгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах юм. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ТЭЗҮ-ээр 7-8 жилд хөрөнгө оруулалтаа нөхнө.      

Дэлхий нийт эрчим хүчний хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах чиг хандлагатай. Тэгвэл барьж ашиглалтад оруулах Эрдэнэбүрэнгийн УЦС нь дэлхийн өнөөгийн жишиг, чиг хандлагад нийцэх юм.  Өөрөөр хэлбэл, Монгол Улс дэлхий дахины өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна гэж ойлгож болно хэмээн Эрчим хүчний сайд онцоллоо. 

Э.Од

 
      
 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 14 цаг 2 минутын өмнө
    Төсөл санаачлагчийг төлөөлж, “Эрдэнэс-тавантолгой” ХК төслийн нийт санхүүжилтийн 30 хүртэлх хувийг санхүүжүүлэх, тендерт оролцогч үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн өөрөө санхүүжүүлэх (EPC+F) хувилбар санал ирүүлэх олон улсын нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг энэ оны аравдугаар сарын 21-ний өдөр зарлаж, 90 хоногийн хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.
  • 16 цаг 16 минутын өмнө
    “Баян зам” тээвэрчдийн холбооноос өнөөдөр /2021.10.20/ мэдээлэл хийж, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг иргэдэд буруу мэдээлэл өгсөн гэх үндэслэлээр шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ. Төрийн тогтворгүй үйл ажиллагаанаас үүдэн нүүрс тээврийн үйл ажиллагаа зогссон гэж үзээд тус холбооны 2000 тээвэрчдийг  шланзтай нь хотод авчирна гэлээ. “Баян зам” тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү: -Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл хийхдээ хэд хэдэн баримтаар тээвэрчдийг, тээвэрчдийн холбоог гүжирдлээ. Тодруулбал, “Баянзүрх” тээвэрчдийн холбоо нь тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах ёстой атлаа бизнес хийж байна гэж ярьсан. Мөн энэ холбоонд 100 гаруй компани байдаг байтал 31 компани гэсэн. Холбоог замын хураамжаа өг, үгүй бол тээвэрт явуулахгүй гэж дарамталдаг гэлээ. Ийм буруу мэдээлэл хийж, нэр төрд халдсан гэх үндэслэлээр өнөөдөр /2021.10.20/ түүнийг шүүхэд өгч байна.
  • 16 цаг 33 минутын өмнө
    Лондоны металын бирж дээр өчигдөр (2021.10.19) нэг тонн зэсийн шууд худалдааны үнэ 7.2%-иар өсч 11299.5 ам.долларт хүрснээр шинэ дээд амжилт тогтоосон байна. Мөн Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр 10572 ам.доллар/тонн-д хүрсэн нь тус биржийн түүхэн дэх хамгийн өндөр ханшаар тэмдэглэгдлээ. Хаалтын ханшийн тухайд Лондоны металын бирж дээр өчигдөр зэсийн шууд худалдааны үнэ 10652 ам.доллар/тонн, гурван сарын гэрээт үнэ 10270 ам.доллар/тонн-оор тогтжээ. Ханш өсөхөд зэсийн нийлүүлэлт буурч буй мэдээлэл нөлөөлсөн байна.
  • 18 цаг 26 минутын өмнө
    Уул уурхайн салбарын төрийн зохицуулалтын нэгэн хэлбэр болгон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг байгуулахаар зэхэж байна. Холбогдох хуулийн төслийг УУХҮЯ цахим хуудастаа нийтлэн танилцуулжээ. Эрдэс баялгийн бирж хэмээн өмнөх хэлэлцүүлгүүдийн үеэр нэрлэж байсан боловч хуулийн танилцуулгад Уул уурхайн бүтээгдэхүүний бирж хэмээн нэрийг нь өөрчлөв. Уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засгийн зонхилох салбар болоод удаж байна. Сүүлийн 15 жилд уул уурхайн салбарын улсын төсөвт төвлөрүүлэх орлого тогтвортой нэмэгдсээр ирсэн. 2021 оны эхний долоон сарын гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 32.5%-ийг бүрдүүлж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг байгуулах шаардлага, үндсэн зорилгыг улсын эдийн засагт үзүүлж байгаа салбарын үр өгөөжийг улам нэмэгдүүлэх, салбарын орлогыг ил тод болгох, уул уурхайн экспортын бүтээгдэхүүний стандартыг хангах юм.
  • Уржигдар 10 цаг 48 минутад
    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэх, хүний аюулгүй байдлын соёлыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буй “Нэн түрүүнд ХАБ” (Хөдөлмөрийн аюулгүй байдал) бага хурал нь “Аюулгүй байдал ба Ковид-19” уриан дор 2021 оны 10-р сарын 21, 22-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдах гэж байна.