Шинэ мэдээ
Эрэлт нэмэгдэж, дизель түлшний нийлүүлэлт багасчээ
Олон улсад дизель түлшний нийлүүлэлт багасч эдийн засагт эрсдэл үүсгэж эхэллээ. Нефть боловсруулах үйлдвэрүүд цар тахлын дараах эрэлтийн хурдыг гүйцэхгүй байгаагаас байгалийн хий, нүүрс, түүхий нефтийн үнэ нэмэгдсээр байна.
УУХҮЯ: Эрдсийн экспорт өмнөх долоо хоногуудтай харьцуулахад өсөлттэй гарлаа
2022 оны хоёрдугаар сарын 4-10-нд авто замаар 1224, төмөр замаар 654 чингэлэг, оны эхнээс нийт 806.7 мянган тонн нүүрс экспортолсон байна. Зэсийн баяжмалын тухайд мөн хугацаанд авто замаар 152 чингэлэг, төмөр замаар 329 чингэлэг, харин оны эхнээс 124.5 мянган тонн зэсийн баяжмал гадагш нийлүүлжээ. Төмрийн хүдрийн тухайд төмөр замаар 1086 чингэлэг буюу оны эхнээс нийт 165.2 мянган тонн бүтээгдэхүүн экспортолсон байна.
Газрын тосны үнийн өсөлт ОХУ-ын төсөвт 65 тэрбумын нэмэлт орлого оруулна
Сүүлийн үед дэлхийн зах зээлд газрын тосны үнэ тасралтгүй өсч байгаа нь зарим улсад ашигтай тусч байна. “Bloomberg”-т мэдээлснээр газрын тосны үнийн өсөлт ОХУ-ын төсөвт 65 тэрбум ам.долларын нэмэлт орлого оруулах төлөвтэй байгаа аж. Энэ онд нэг баррель газрын тосны үнэ 90 ам.доллараас буурахгүй нь тодорхой учир ОХУ-ын төсөв үүнээс ч их ашиг олох боломжтой гэж эдийн засагчид тооцоолж байна.
Зэсийн ханш 10200 доллар давж өслөө
Лондоны металын бирж дээр зэсийн ханш тонн тутамдаа 10220.5 ам.долларт хүрч (2022.02.10) өслөө. Тодруулбал өчигдөр ганцхан өдрийн дотор зэсийн ханш тус бирж дээр 3.4%-иар нэмэгджээ. Ингэснээр зэсийн ханш өнгөрсөн аравдугаар сараас хойших дээд хэмжээнд хүрлээ. Мөн Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр зэсийн ханш өчигдөр 10380 ам.доллар/тонн-д хүрч өсчээ.
Алтны үнэ буурахгүй
Хэдийгээр хөгжингүй орнуудын эдийн засгийн тогтворгүй байдал, хөрөнгийн зах зээлийн савлагаа буурахгүй байгаа ч алтны үнэ 2022 он гараад тогтвортой, унц нь 1800 ам.доллараас давсан хэвээр байна. CNBC сувгийн мэдээлснээр алт эрэлт болон үнэлгээгээрээ биткоиноос илүү байгаа аж. АНУ-ын 10 жилийн хугацаатай Төрийн сангийн бонд болон ам.долларын индексийн өсөлт ч алтны зах зээлд сөргөөр нөлөөлсөнгүй. Олон улсыг хамарсан инфляцийн өсөлт, цар тахлын улмаас үргэлжилж буй эрсдэл зэргээс шалтгаалан макро эдийн засгийн төлөв байдал хүнд хэвээр байгаа юм. Гэсэн хэдий ч алтанд хөрөнгө оруулах нь эрсдэл багатай байгаа бөгөөд энэ нь биткоин зэрэг эрэлт ихтэй хөрөнгө оруулалтаас ч илүү давуу талтай байгааг санхүүгийн шинжээчид онцолж байна
Хийн хоолойн төслийн 2022 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн хүрээнд өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлын тайланг тус төслийн удирдагч Л.Амарсанаа болон Тусгай зориулалтын компанийн гүйцэтгэх захирал Асеев Евгений Николаевич нар Шадар сайд С.Амарсайханд танилцуулж, энэ онд хийх ажлын талаар хэлэлцлээ.
Хятад улс нүүрсний ханшийг тогтворжуулахад анхаарна
Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо болон Үндэсний эрчим хүчний газар хуралдаж, цаашид нүүрсний ханшийг тогтвортой барих тухай уулзалт хийсэн (2022.02.10) байна. Тус улсад уурхайн аман дээрээс борлуулах эрчим хүчний нүүрсний ханшийг (5500 ккал илчлэгтэй) тонн тутамд нь 700 юань (110 ам.доллар)-д барихаар төлөвлөж байна. Харин эргийн боомтууд дээр 900 юань/тонн-оос дээшгүй байхаар уулзалтаар хэлэлцжээ. Уг уулзалтад нүүрс олборлолтын гол бүс нутаг болох Шанси, Шэнси, Өвөрмонгол зэрэг мужийн эрчим хүчний газрын төлөөллүүд болон China Energy Investment, China Coal Energy, Hebei Port Group –ийн удирдлагууд оролцжээ.
“Энержи Ресурс” өнгөрсөн онд 1.2 сая тонн нүүрс борлуулжээ
Өмнөговь аймгийн Ухаахудагийн нүүрсний уурхайд олборлолт явуулж буй "Mongolian Mining Corporation" буюу "Энержи Ресурс" 2021 оны дөрөвдүгээр улирлын үзүүлэлтээ танилцуулсан байна. Өмнөх онд компани нийтдээ 4.3 сая тонн нүүрс уурхайгаас олборлож, үүнээс 3.7 сая тонн нүүрсийг баяжуулах үйлдвэрт боловсруулжээ. Компани нийт 1.8 сая тонн угаасан коксжих нүүрс үйлдвэрлэсэн бөгөөд 1.2 сая тонн коксжих нүүрс борлуулсан үр дүнтэйгээр ажиллажээ.
Занарын үйлдвэрлэл сэргэлээ
Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн өсөлт АНУ-ын занарын үйлдвэрлэлийг сэргээлээ. ОХУ болон ОПЕК-ийн (Нефть экспортлогч орнуудын холбоо) хооронд байгуулсан газрын тосны олборлолтыг бууруулах хэлэлцээрээс АНУ ашиг хүртэж эхэлсэн тухай Ройтерс агентлаг мэдээлжээ. Газрын тос, байгалийн хийн үнийн өсөлт тус салбарт эерэг дохио өгч, зарим компани өрсөлдөгч компанидаа ч хөрөнгө оруулах нь нэмэгджээ.
Бичигт, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудын ажлыг эцэслэсний дараа Хангид төвлөрнө
Одоогийн байдлаар өмнөд хөршийн хувьд дээрх гурван боомтын чиглэлд автозам, төмөр замаа хил рүү тулгаад байгуулчихсан байгаа ажээ. Цаашид үүн дээр нэмэгдээд Ханги боомтын чиглэлд дэд бүтэц байгуулах ажлыг манай талаас идэвхийлэн хэрэгжүүлж байна. Гэхдээ эхлээд гол гурван боомтын харилцан нэвтрэлцэх асуудлыг хоёр талаас цэгцлэх юм байна. Мөн эдгээр гурван боомтоос гадна “Нэг бүс-Нэг зам” санаачлагын хүрээнд Алтанбулаг-Замын-Үүдийг холбох хурдны автозам, хос төмөр зам байгуулах асуудлыг ярилцжээ. Энэ хоёр төсөлтэй холбоотой ТЭЗҮ-ийг Хятадын талд хүргүүлсэн байна. Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үүднээс 49 км бүхий баганан тулгуурт гүүрэн байгууламж (LRT), хот тойрсон 71 км хурдны зам байгуулах төслийн талаар танилцуулсан. Хоёрдугаар сарын дундуур болох хурлаар эдгээр төслийг эрчимжүүлэх боломжийн талаар талууд ярилцах ажээ.
Хил дээр хуримтлагдсан нүүрсийг гаргаж эхэлжээ
Монголын цагаан сар, Хятадын хаврын баяраар хилийн боомтыг гурван өдөр хаасан бол энэ сарын 4-нөөс хэвийн ажиллаж эхэлсэн билээ. Замын-Үүд-Эрээн автозамын боомтоор 2022 оны хоёрдугаар сарын 4-8-нд 268 чингэлгээр 4000 орчим тонн ачаа татсан байна. Мөн энэ сарын 9-нөөс эхлэн задгай нүүрсийг гаргаж эхэллээ. Хил дээр 1100 орчим вагон нүүрс хуримтлагдаад байсан бөгөөд цаг агаар дулаарсны улмаас шатаж уугих эрсдэл үүсэхээр байжээ.
ГЕГ: Эрдсийн экспорт оны эхний сард огцом буурлаа
Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2022 оны эхний сард 1 тэрбум 96 сая ам.доллартай тэнцэж өмнөх оны мөн үеийнхээс 0.2%-иар буурсан тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ дундаа экспорт 539.6 сая ам.доллартай тэнцсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 15.7%-иар хумигджээ. Харин импортын тухайд оны эхний сард 556.5 сая ам.долларт хүрсэн нь 21.3%-ийн өсөлттэй гарлаа. Ийнхүү экспорт хумигдахад нэгдүгээр сарын 27-ныг хүртэл Замын-Үүд-Эрээний боомтын төмөр замын задгай тээвэр зогссонтой холбоотой юм. Улмаар нэгдүгээр сарын сүүлийн хоногуудад зэсийн баямжал, төмрийн хүдэр болон бусад эрдсийн тээвэрлэлтийг сэргээж эхэлсэн.
"BP" компани 12.8 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ
Дэлхийн байгалийн хий, газрын тос үйлдвэрлэлийн томоохон компани болох Их Британийн “ВР” өнгөрсөн 2021 онд 12.8 тэрбум ам.долларын ашигтай ажилласан талаар “CNBC” мэдээлэв. Энэ нь сүүлийн найман жилийн дээд үзүүлэлт бөгөөд олон улсад нүүрлэсэн эрчим хүчний хямрал үүнд нөлөөлсөн хэмээн шинжээчид онцолжээ.
Монголбанк 1.6 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2022 оны нэгдүгээр сард 1.6 тонн үнэт металл худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 312 кг-аар өссөн үзүүлэлт юм. Нэгдүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 48.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 64.1 кг үнэт металл худалдан авсан байна.
Las Bambas зэсийн уурхай үйл ажиллагаагаа дахин зогсооно
Дэлхийд зэс олборлолтоор хоёрдугаарт бичигдэх Перу улсад үйл ажиллагаа явуулж байгаа Хятадын хөрөнгө оруулалттай Las Bambas уурхай дахин зогсох нөхцөл байдал үүслээ. Энэ тухай уурхайн олборлолтыг явуулдаг Хятадын MMG компани (2022.02.07) мэдэгдсэн байна. Учир нь орон нутгийн иргэд уурхайн гол замыг нэгдүгээр сарын 26-наас хаах болсноор олборлолтыг энэ сарын 20-ноос эхлэн зогсоож болзошгүй байна.
Ашигт малтмал, газрын тосны газарт шалгалт явуулж байна
Иргэдээс ирсэн санал гомдлын дагуу Ашигт малтмал, газрын тосны газарт шалгалт явуулж эхэллээ. Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны А/11 тоот тушаалаар Ашигт малтмал, газрын тосны газрын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа аж.
Олборлох үйлдвэрлэлийн 2020 оны тайланд 872 хуулийн этгээд эцсийн өмчлөгчөө мэдээлэв
Уул уурхай, газрын тосны салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс 2020 оны байдлаар 872 тусгай зөвшөөрөл эзэмшигч эцсийн өмчлөгчийн мэдээллээ ил тод болгоод байна. Ашиг хүртэгч жинхэнэ эзний мэдээллийг ОҮИТБС-д нэгдсэн компаниуд хувь хүнээр болон аж ахуйн нэгжээр гэсэн хоёр янзаар жил бүр ил тод болгодог. Хувь хүнээр тайлагнасныг харвал 687 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цаад ашиг хүртэгч эзэн нь 916 хувь хүн байна. Эдгээр нь дэлхийн 21 улсад харъяалалтай байгаагийн 82.4% нь Монголд бүртгэлтэй компаниуд юм.
“Urals” маркийн газрын тосны үнэ дахин өслөө
Европт нийлүүлдэг ОХУ-ын “Urals” маркийн газрын тосны үнэ нэмэгдэж нэг баррель нь 95 ам.долларт хүрлээ. Энэ тухай олон улсын үнийн “Argus” агентлаг мэдээлжээ. Хамгийн сүүлд 2014 оны аравдугаар сарын 2-нд “Urals” маркийн газрын тос нэг баррель нь Европт 90 ам.доллараас дээш үнэтэй байсан билээ.
16,138 мянган тонн нүүрс борлуулж 2,779 сая ам.долларын орлого олжээ
Уул уурхайн салбар Монгол Улсын ДНБ-ий 24%, аж үйлдвэрийн салбарын 69%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 77%, экспортын 93%-ийг тус тус эзэлж байна. 2021 оны байдлаар улсын төсвийн нийт орлого 13,362.3 тэрбум төгрөг байсны 29.6% буюу 4,114.4 тэрбум төгрөгийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлжээ.
“Saudi Aramco”-гийн хувьцааг худалдахаар болжээ
Саудын Арабын эрх баригчид дэлхийн хамгийн том, хамгийн үнэтэй нефтийн компани болох “Saudi Aramco”-гийн хувьцааны тодорхой хэсгийг худалдахаар шийдсэн тухай “The Wall Street Journal”-д бичжээ.